Page 305 - GreenChemistry2023 Emhetgel
P. 305

их хэмжээний хог хаягдал болон үлддэг байсан. Бид жилд дунджаар 140тн шохой, 110тн давс хэрэглэдэг
        байсан нь хүрээлэн буй орчинд жилд дунджаар /хамгийн багадаа/ 50тн хаядал хаядаг байсан.
        Эсрэг осмосын төхөөрөмж ашигласнаар бид хүрээлэн буй орчинд ямар нэгэн бодисын хаягдал үүсгэдэггүй.

        2. АЮУЛГҮЙ ХИМИЙН БОДИС, БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАН АВАХ:
        Хими цех нь станцын гадаад, дотоод циклийг чанарын шаардлага хангасан усаар тасралтгүй найдвартай хангах
        зорилгоор ажилладаг. Чанарын шаардлага хангасан ус боловсруулахын тулд горим ажиллагаа тогтвортой байх
        естой боловч шохойн горим огцом өөрчлөгдөж гадаад, дотоод циклийг чанар муутай усаар тэжээх аюулд
        хүрдэг байсан. Шохойн горим өөрчлөгдөхөд  ион солилцооны төхөөрөмжийн ажиллах чадвар  багасдаг тул
        ажиллагааг дээшлүүлэхийн тулд фильтрүүдийг олон дахин сэргээх хэрэгтэй болдог ба давсыг их хэмжээгээр
        хэрэглэдэг. Фильтрүүүдийн ингэж олон дахин сэргээсний үр дүнд л чанарын шаардлага хангасан усыг
        үйлдвэрлэж чаддаг. Эсрэг осмосын төхөөрөмж ашигласнаар горим ажиллагаа тогтвортой болж хамгийн цэвэр,
        аюулгүй усыг үйлдвэрлэх болсон.

        3.АЮУЛ, ЭРСДЭЛИЙГ ХАМГИЙН БАГА БАЙЛГАХ:
        Усыг шохойжуулах арга нь хуурай давс шохойн ашигладаг ашигладаг байсан нь агаарт тоос, тоосонцор үүсгэж
        амьсгалах эрхтэн системд  нөлөөлж, уушги тоосжих өвчин үүсгэдэг мөн концетрацитай давс, шохойн уусмал нь
        шугам хоолойн дотор талд барьцалдан үлдэж улмаар дотоод диаметрийг багасгаж, насос тоноглолын
        ажиллах хүчин чадлыг бууруулж, даралт үүсгэж шугам хоолой задрах аюулд хүргэж ажилчдын ажлын
        ачааллыг нэмэгдүүлдэг. Олон тооны фильтр,насоснуудыг ашигладаг учраас гар ажиллагаа, дуу чимээ их тул
        ажилчдын эрүүл мэнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг байсан. Хаягдал чулуу лаг, элсийг зайлуулахын тулд
        хүн хүч, машин механизм шаардагддаг шатахууны зардал  ихтэй. Давсгүйжүүлсэн усыг гарган авахад технологи
        явуулах тоног төхөөрөмжийн эзлэх зай талбай нь 9-10 дахин бага. Цөөн тооны фильтр, насос ашигладаг бөгөөд
        бүгд автомат удирдлагатай гар ажиллагаа багасан, ажлын байрны аюул,эрсдэл буурсан.


        4.НӨХӨН СЭРГЭЭГДЭХ ТҮҮХИЙ ЭД МАТЕРИАЛ ХЭРЭГЛЭХ:

        Усыг шохойжуулах арга нь ус, давс, шохой гэсэн олон тооны эх бодис хэрэглэдэг байсан бол эсрэг
        осмосын төхөөрөмж нь ганцхан усыг эх бодис болгон ашигладаг ингэж ашиглаж байгаа нь байгаль
        орчин, эдийн засагт маш өгөөжтэй байгаа.



                                                            8
        5.ХИМИЙН УРВАЛД КАТАЛИЗАТОР ХЭРЭГЛЭХ:

        Түүхий ус нь шохойн сүүн уусмалтай катализатор ашиглахгүй өөрөө аяндаа маш хурдан урвалд орох
        болов ч шлам үүсгэж, үүссэн шламыг нь гар аргаар үлээлгэ хийж зайлуулдаг байсан. Эсрэг осмосын
        урьдчилсан шатанд усанд CaCO3  MgCO3 CaSO4  MgSO4 гэсэн хурц үзүүртэй талстууд үүсгэхгүйн тулд
        25%-н Оксидиэтилийн фосфорийн хүчилийг катализатор болгон ашигладаг.

        6.ХИМИЙН БОДИСЫН ТӨРӨЛ БҮРИЙН УЛАМЖЛАЛУУДЫГ ХЭРЭГЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙХ: Усыг
        зөөлрүүлэх ион солилцооны арга нь эртний уламжлалт арга бөгөөд нэмэлт бодис ихээр шаарддаг,
        нэмэлт бодис нь ашиглалтын явцад байгаль орчинд хог хаягдал үүсгэдэг. Усыг давсгүйжүүлэх
        технологи нь нэмэлт урвалж, катализатор шаарддаг ч нэмэлт бодис нь ашиглалтын явцад 100%
        ашиглагддаж байгаль орчинд нэмэлт бодисын хог хаягдал үүсгэдэггүй.
        7.АТОМ ЭКОНОТИЙГ ИХ БАЙЛГАХ:

        Усыг зөөлрүүлэх аргын урвалын эх бодис нь устай урвалд орж ихэнх нь лаг эсвэл шлам болж
        хаягддаг байсан, харин давсгүйжүүлсэн ус нь эх бодисыг 100% ашигладаг.
        8.АЮУЛГҮЙ УУСГАГЧ, УРВАЛЫН НӨХЦӨЛ ХЭРЭГЛЭСЭН БАЙХ:

        Усыг шохойжуулах технологийн үед давс, шохойн усанд уусан задарч агаарт утаа, манан уур үүсгэж
        хүний амьсгалах эрхтэнд нөлөөлж ханиалгах, хоолой сэрвэгнүүлэх, цаашлаад уушгины өвчлөл
        үүсгэдэг байсан.
   300   301   302   303   304   305   306   307   308   309   310