Page 306 - GreenChemistry2023 Emhetgel
P. 306
9.ЭНЕРГИЙН БҮТЭЭМЖ ИХЭСГЭХ, ЗАДАРДАГ БАЙХ:
Давс, шохойноос их хэмжээний чулуу, лаг үүсдэг тул долоо хоногт 1-2 удаа хог хаягдлыг ачиж,
хаягдлыг шууд хогын цэг дээр хаядаг байсан нь хүрээлэн буй орчинд их хэмжээний задардаггүй
химийн бодис хуримтлагдан үлдээдэг байсан.Эсрэг осмосын сиситем нь хүрээлэн буй орчинд ямар
нэг химийн бодисын хаягдал гардаггүй.
10.БОХИРДЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЦАГ ТУХАЙД НЬ ШИНЖЛЭХ: Усыг
шохойгоор боловсруулахын тулд химийн урвалын явцад дагалдах бүтээгдэхүүн лаг, элс нь
процессын дүнд шууд үүсдэг байсан. Эсрэг осмосын технологийг ашиглах үед химийн урвалын явцад
дагалдах бүтээгдэхүүн үүсэхгүй.
11. АЮУЛ, ОСОЛ БОЛОХ НӨХЦӨЛИЙГ ХАМГИЙН БАГА БАЙЛГАХ:
Шохойжуулах технологийн хувьд ихэвчлэн хуурай бодис хэрэглэдэг байсан нь ажилчдын эрүүл
мэндэд сөргөөр нөлөөлхөөс гадна технологи ажиллагаа явуулсаны дараа хүрээлэн буй орчинд
хаягдал ихтэй байдаг байсан, эсрэг осмосын урьдчилсан шатанд хими бодис хэрэглэдэг боловч тоног
төхөөрөмжтэйгээ уялдсан шингэн бодисыг ашигладаг нь ажилчид болон хүрээлэн буй орчинд ямар
нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
9
Дүгнэлт: Бид технолгоо бүрэн шинэчлэснээр хүн болон хүрээлэн буй орчинд илүү ээлтэй болж,
ногоон химийн ихэнх зарчмуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа учраас технологи ажиллагаагаа
НОГООН ТЕХНОЛОГИ гэж нэрлэн үйлвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Ном зүй: Шохойгоор ус боловсруулах ашиглалтын заавар- 3дахь хэвлэлт,
Эсрэг осмосын ашиглалтын заавар- 4дахь хэвлэл