Page 308 - GreenChemistry2023 Emhetgel
P. 308

Манай лабораторийн шинжилгээний титриметрийн аргын 60%-ийг энэхүү Морын арга эзэлдэг бөгөөд
        үүнээс  үүсэх  хог  хаягдлын  хэмжээг  бууруулах,  түүний  хор  нөлөөг  багасгах  үүднээс  дахин
        боловсруулалт хийх арга замыг олж, практикт нэвтрүүлсэн.

        Судалгааны арга зүй

        Энэхүү судалгааг АйВиКо тарилгын эмийн үйлдвэрийн Чанарын хяналтын лабораторид туршилтын
        шинжилгээний аргаар хийж гүйцэтгэв. Бид судалгаагаа мөнгөний хлоридын хаягдлыг исэлдэн ангижрах
        урвалаар дахин боловсруулах аргуудыг судлан, глюкозыг ашиглан мөнгөний хлоридыг боловсруулж
        мөнгийг ялган авсан.

        Үр дүн ба хэлэлцүүлэг

        Тарилгын эмийн хлоридын агууламжийг мөнгөний ион ба галогенидуудын ионы хооронд явагдах
        урвал  дээр  үндэслэн  тогтоодог  бөгөөд  эквивалент  цэгийг    калийн  хроматын  индикаторыг  ашиглан
        барьдаг. Уг шинжилгээний дүнд мөнгөний хлоридын тунадас бүхий хаягдал уусмал үүсдэг.
















                                Зураг 1. Мөнгөний нитратаас мөнгөний хлорид үүсэх тэгшитгэл

        Хаягдал уусмал дахь мөнгөний хлоридын нэгдлийг исэлдэн ангижрах урвалаар задалж, мөнгийг ялган
        авч, глюконы хүчил ба натрийн давс болгох нь хаягдал уусмалаас үүсэх хор нөлөөг бууруулна.













                    Зураг 2. Хаягдал уусмалыг дахин боловсруулах урвалын тэгшитгэл (мөнгөн толины урвал)
        Сүүлийн 3 жилд манай лаборатори нийт 6.7 кг мөнгөний нитрат ашиглан шинжилгээ хийсэн бөгөөд
        шинжилгээний  дүнд  нийт  мөнгөний  хлоридын  тунадас  агуулсан  361.8  литр  хаягдал  уусмал  гарсан
        бөгөөд хаягдал уусмалыг цуглуулан түүнд агуулагдаж буй мөнгөний хлоридын тунадсыг шүүж 6.0 кг
        мөнгөний хлоридын хаягдлыг ялгасан. Энэхүү 6 кг мөнгөний хлоридын хаягдлыг исэлдэн ангижрах
        урвалаар задалж, 3.4 кг мөнгө ялган авсан.
   303   304   305   306   307   308   309   310   311   312   313