Page 312 - GreenChemistry2023 Emhetgel
P. 312

2.10. "Гумины  бүтээгдэхүүний  судалгаа,  үйлдвэрлэл"  Ж.Дугаржав  Д.Жамбал,  Хийрэв  ХХК,
              Уужим булган ХХК


                                 2
                     1
        Ж.Дугаржав , Д.Жамбал
        1 - Хийрэв ХХК, Уужим булган ХХК – г үүсгэн байгуулагч, химийн ухааны доктор,  - Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын гавъяат
                                                                   2
        багш

        Хураангуй: Гумины хүчил, гумины бодисын  танин мэдэхүй, эрэл боловсруулалтын ажил  20 – р зуунд суурь хавсрага
        судалгаа,  туршилтын  болон  бага  оврын  үйлдвэр  байгуулах,  бүтээгдэхүүнийг  бага  хэмжээгээр  туршин  ашиглах  хэмжээнд
        хийгдэж ирсэн бол  эдүгээ 21 – зуунд “гумины бүтээгдэхүүн ( humic products )” гэх нэр томъёо нэгэнт бий болж үйлдвэрлэлийн
        бүхэл бүтэн салбар үүсэн хөгжих шатандаа дэвшин оржээ.

        Энэхүү илтгэл-өгүүлэлд, зохиогч судлаачдын эрдэм шинжилгээ, боловсруулалтын ажлын үр дүн болж гарсан; Монгол улсын
        хөдөө аж ахуй, ногоон байгууламжийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, хүний амьдрах орчныг эрүүл, тансаг байдлыг
        хамгаалах  хэрэгт  хувь  нэмрээ  оруулж  байгаа;  гумины  бүтээгдэхүүний  тухай  өгүүлнэ.  Эдгээр  нь  гумины  бордоо,  ялзмагт
        шаврын ба малын эмийн  хуматон, бохирын  үнэр арилгаж ариусгах гумины бэлдмэлүүд,  сульфогумины хүчил болно. Түүхий
        эд, бүтээгдэхүүний судалгаанд нүүрс, гумины бодисын элементийн ба функциональ анализ, сульфжуулах ба алкилжуулах,
        ИК, ЯМР- спектр, фитотест, вегетацийн ба хээрийн судалгаа, эмнэл зүйн шинжилгээний болон бусад аргуудыг хэрэглэсэн ба
        үр  дүнг  технологийн  заавар,  стандарт,  шинэ  бүтээлийн  патентийн  хэлбэрээр  гаргаж  баталгаажуулсан.  Бүтээгдэхүүний
        үйлдвэрлэлийг эдүгээ Хийрэв ХХК, Уужим булган ХХК – ууд эрхэлж байна. Түүхий эдээр, найрлагадаа гумины хүчлийн 40-
        70% - аас багагүй агуулгатай Багануур, Шивээ-Овоо, Ховилын ордын леонардитыг ашигласан. Леонардитууд дахь гумины
        хүчлүүдийн физиологийн идэвхийн  коэфициент 1.2 – 1.4, агрегацын босго (critical aggregation concentration) 0.16 – 0.28
        мг-экв/л, молекул масс 50.5 – 66.5 кD – ын хооронд байна.

            •   Гумины бордоо. Үр тариа хүнсний ургамлын ургацыг нэмэгдүүлнэ. Ургамлын цочир хүйтрэл, түр зуурын хуурайшлыг
               дааж тэсвэрлэх чадавхийг дээшлүүлдэг, мөөгөнцөр, вирусын гаралтай өвчинд тэсвэртэй болгодог.  MNS  4456:2014;
            •   Малын эмийн хуматон бэлдмэл. Малын дархлал идэвхжүүлэх  болон ,  антиоксидант чанартай. Ядарч доройтсон
               малыг сэргээн засах, саалийн малын сүүний гарцыг нэмэгдүүлэх, биж, ил балнад, гастроэнтерит, цахлай, балцруу,
               өвчнийг эдгээхэд хэрэглэнэ. MNS  6555:2015;
            •   Ялзмагт шаврын бэлдмэл. Идээт болон  нэвчдэст үрэвсэл үүсгэгчдийн эсрэг, вирусын эсрэг,  дархлал идэвхжүүлэх,
               үйлчилгээтэй.  Хүний арьс, хуйхны өнгөц ба идээт нэвчдэст хяргагч үлд, бужуу үлд, түүхий, хатиг, ганц хуруутах, батга,
               мундас, экзем, хайраст үлд, хавтгай улаан үлхий зэрэг өвчнийг эмчлэхэд хэрэглэнэ. MNS 4311:96

            •   Бохирын үнэр арилгаж ариусгах гумины бэлдмэл. Муухай үнэртэй тиолууд, хүхэр устөрөгч, аммиак зэрэг бодисуудтай
               урвалдаж хоргүй, муухай  үнэргүй нэгдлийн хэлбэрт хувиргана, гэдэсний бүлгийн савханцар (E coli ), термофилууд,
               staрhelococcuc aureus болон  Cl.perfrigens, salmonella shigella мэтийн өвчин үүсгэгч хийгээд  ялзруулагч бактериудын
               өсөлтийг  зогсооно.  Цэвэрлэх  байгууламжийн  лаг,  жорлонгийн  бохирын  үнэр  арилгаж  ариусгагчаар  хэрэглэнэ.
               Үнэргүйжиж боловсросон лагийг, ногоон байгууламжийн үйлдвэрлэлд, бордоо болгон ашиглаж эхлээд байна.  CS
               110396 5 2018, CS110397 : 2018;
            •   Сульфогумины хүчил. Агрегацийн босго нам, оптик нягт ихтэй. Газар тариаланд ургамлын өсөлтийг идэвхжүүлэгч,
               арьс ширний үйлдвэрт дүүргэгч, идээлэгчээр ашиглах боломжтойг тогтоосон.
                Түлхүүр  үг:  гумины  бүтээгдэхүүн,  ургац,  дархлал  идэвхжүүлэх,  антиоксидант,  үрэвсэл  үүсгэгч,  тиолууд,  лаг,
               жорлонгийн бохир. сульфогумины хүчил, идээлэгч, дүүргэгч.


        Оршил. Байгаль дээрхи бодис ба эрчим хүчний эргэлт амьд ба амьгүй гэх бодьгалуудын хоорондын
        шүтэлцээ гүнзгий бөгөөд аугаа байдаг. Чингэхлээр эрдэм, ухааны гол зүйл нь энэ л шүтэлцээ орчлын

        утгыг танин мэдэж технологийн бодлогод тусгаж ашиглах нь болохоос хувиргаж өөрчлөх нь биш болой.
   307   308   309   310   311   312   313   314   315   316   317