Page 318 - GreenChemistry2023 Emhetgel
P. 318

•  Гумины бэлдмэлээр бордсон талбайн, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 2 оос  4 өөр нэмэгдсэн,

               тухайлбал,  голын хөндий дэх талхлагдсан билчээрийн бордоогүй хэсэгт дөнгөж 3 зүйлийн
               ургамал бүртгэгдсэн бол бордсон талбайд 7 болж өссөн;
            •  Бордсон талбайн ургамлын бүрхэц бордоогүйнхээс 10 – 20 % илүү байв.

               Ийнхүү байгаль, шинжлэх ухааны хамтлал ( synergies ) бол газар эхийн ирээдүйг бүтээх
               инноваци хүч мөн


            Ялзмагт шаврын бэлдмэл.

            ХХТХ – ийн 1997 оны бүтээл,  MNS 4311-96; Монгол улсын шинэ бүтээлийн гэрчилгээ: №1216,
            1997
        Түгээмэл ач холбогдолтой биологийн идэвхт бодис болох ялзмагийн (гумины) шар хүчлийг уусдаг

        хэлбэрээр 4%-аас багагүй хэмжээгээр агуулсан байгалийн шавраас тогтоно..

        Зориулалт:  Хүний  арьс,  хуйхны  өнгөц  ба  идээт  нэвчдэст  хяргагч  үлд,  бужуу  үлд,  (мөөгөнцрийн
        гаралтай өвчнүүд) болон түүхий, хатиг, ганц хуруутах, батга, мундас, экзем, хайраст үлд, хавтгай улаан
        үлхий зэрэг өвчнийг эмчлэхэд хэрэглэнэ /4/.


        Фармакологийн үйлдэл: Идээт болон  нэвчдэст үрэвсэл үүсгэгчдийн эсрэг, вирусын эсрэг,  дархлал
        идэвхжүүлэх, үйлчилгээтэйгээс гадна татаж сорох замаар хорыг гадагшлуулах аргаах чанартай.

        Мөн өвчилсөн эд эсийн нөхөн төлжих чадварыг дээшлүүлнэ. 1997 оноос Арьсны өвчин судлалын төвд
        хэрэглэж ирсэн хэрэглэгчдийн таашаалыг хүлээсээр ирсэн бүтээгдэхүүн.

        Бэлдмэлийн фармакологи, эмнэл зүйн судалгааг нэрт эмч С. Лхүндэв удирдаж  гүйцэтгэсэн бол үе,

        үеийн  захирал,Т.Ядамсүрэн,  А.  Цогцэцэг,  Ж.Уранчимэг  нар  эмнэлгийн  практикт  нэвтрүүлэхэд
        үнэтэй дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн болно.

        Малын тэжээлийн нэмэгдэл хуматон бэлдмэл


        MNS 6555: 2015, улсын бүртгэлийн дугаар 1179QF, шинэ бүтээлийн улсын бүртгэлийн дугаар
        377, 1986; 710, 1992, гумины  хүчлийн 4% - ийн уусмал, кали, натр, төмөр,марганец, зэс, кобальт, йод

        агуулна.




        Мал  амьтны  өсөлт  хөгжилтийг  тэтгэх,  дархлаа  идэвхжүүлэх,  антиоксидант,  дасан  зохицох  чанарыг
        сайжруулах, гэмтсэн эд эсийн нөхөн төлжилтийг түргэтгэх ба үрэвслийн эсрэг  үйлчилгээтэй. Малын
        вирусын халдвар эсэргүүцэх чадавхийг дээшлүүлнэ. Адууны хүчийг нэмэгдүүлж уралдаанд хурдлах,

        алс хол зайг туулах, эдэлгээ уналга даах чадавхийг нэмэгдүүлнэ.

            •  Мал Эмнэлгийн Хүрээлэн, Санкт-Петербургийн Мал Эмнэлгийн Хүрээлэн дээр Ц.Цэндсүрэн,
               Ж.Дугаржав,  Д.Ганболд,  Ч.Буянтогтох,  Г.Г.Щербаков  нарын  эрдэмтдийн  хийсэн  судалгааны

               дүнгээс үзвэл, ин витро ба ин виво орчинд хуматон бэлдмэл О лимфоцитын тоог 26.0 % - аар
               бууруулж Т лимфоцитыг 26.5%, В лимфоцитыг 38% - аар тус, тус нэмэгдүүлж дархлалыг хүчтэй

               сэргээн  идэвхжүүлдэг  иммунномодулятор  үйлдэлтэй  болох  нь  батлагдсан  юм.  Энэхүү
   313   314   315   316   317   318   319   320   321   322   323