Page 322 - GreenChemistry2023 Emhetgel
P. 322

Лагийг боловсруулж гарган авсан бүтээгдэхүүн азот, фосфор, кали, бусад элементээр баялаг,
        ялзмагийн  өндөр  агуулгатай  байх  тул  сайн  чанарын  шимт  хөрс  бордоо  болдог.  Гадаад  орнуудад

        түүнийг эвдэрч доройтсон хөрсийг сэргээн засах, Уул уурхайн нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн
        үр ашгийг дээшлүүлэхэд өргөн хэрэглэж байна. Зарим оронд үр тариа, хүнсний ургамлын бордоогоор

        ч ашиглах нь бий.

                                               3
               Дэлхий дундаж жишгээр, 1.0 м буюу 1.0 т лаган бордооны үнэ 100.0 ам. доллар (100 x 2800 =
        280,000.0 төг) байдаг .


               Европын Комиссын Milieu байгууллагын судалгааны дүнгээс үзвэл, 1 т лаг боловсруулах зардал
        30 – 90 $  болдог аж / Н.А.Струникова,О.А. 2018 /.

               Бидний хэрэгжүүлж байгаа ажлын өртөг үүнээс олон дахин бага.


                                                                                          2
               2019 – 2022 онд Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийн 6 картын 60000 м талбай бүхий лагийг
        үнэрийг  арилгаж  бордоо  болгон  боловсруулж    Бэлэн  болсон  бордоог  2022  оноос  Эрдэнэтэд  мод

        ургуулахад ашиглаж эхлээд байна.  Бордоо сайн үр дүн өгч байгаа.

               Үүнээс  үзвэл,  бидний  хэрэгжүүлж  байгаа  лагийн  боловсруулалт  ихээхэн  ашигтай
        үйлдвэрлэл болох юм.


               Сульфогумины хүчлийн идээлэх, дүүргэх чанар

               Профессор Д.Жамбал нарын судлаачид бид хүрэн нүүрсийг концентрацтай хүхрийн хүчлээр

        сулвфжуулж гарган авсан [Д.Жамбал, 1991 ] - д заасан аргаар гарган авсан сульфогумины хүчлээр (
        СГК ) арьс идээлэх туршилтыг Швейцарийн  сандоз загварын аппаратад 1.0 – 1.25 г/л концентрацтай
        хүчлээр СГК ба арьсны жингийн харьцааг 1:1, 1:3, 1:5 – аар авч идээлэх туршилт явуулжээ. Идээлсэн
                                                                                                   2
        арьсны шинжилгээний дүнгээс /  УСТ 1904-73 /   үзвэл,  тасралтын даалт 18.8 – 27.3 н/мм , харьцангуй
        суналт 38-47%, оёдлын утасны даалт 52-70 кгс/мм , агшилтын температур 100  С орчим буюу УСТ
                                                                                            0
                                                              2
        3273-  90    ын  шаардлагад  хүрсэн  ба  тухайн  үеийн  “Арьс  ширний  шинжлэх  ухаан,  үйлдвэрлэл,
        туршилтын  төвийн”  мэргэжилтэнүүд  үйлдвэрлэлийн  туршилтад  оруулж  хэрэглээнд  нэвтрүүлэхийг
        зөвлөсөн байна. Ийнхүү СГК нь арьс идээлэгчээр хэрэглэж болох ирээдүйтэй материалын нэг юм.

        Reference

        Д.С.Орлов. (1997). Гуминовые вещества в биосфере.


         Д.Жамбал. (1991). Структурные особенности и свойства основных компонентов углей в процессах
               сульфирования. Диссертация на соискание ученой степени доктора химических наук.


         Ж.Дугаржав, С. (2023). Гумины бэлдмэлийн биологийн идэвхийг дээшлүүлж цөлжилтийн эсрэг
               хэрэглэх шинжлэх ухааны үндсийг боловсруулах, ОХУ – тай хамтарсан төслийн тайлан.


        Я.Баасандорж, Р. Г. (2019). Влияния степени, деградации каштановых почв сухопутной степной зоны
               Монголии и гумусное состояние, Земледелие и растениеводство.
   317   318   319   320   321   322   323   324   325   326   327