Page 319 - GreenChemistry2023 Emhetgel
P. 319

үйлдлийн  мөн  чанар  нь  гадаргуугийн  ямар  нэг  маркер  байхгүй  гэж  үздэг  0-лимфоцит  эсийг
               идэвхжүүлэн  Т  ялангуяа  В  лимфоцит  рүү  түлхүү  хувиргасанаар  эсийн  болон  шингэний

               хамгаалах  тогтолцоог  сэргээж  зохицуулах  үйлчлэлээр  тайлбарлагдана  гэж  үзжээ  [Химийн
               хүрээлэн,Мал эмнэлгийн хүрээлэн 1989].

            •  Хуматон  бэлдмэлээр  тугалын  цахлай,  бог  малын  балцруу  өвчнийг  эмчлэх  туршилтуудыг
               Архангай аймгийн Ихтамир, Чулуут сумын Мал эмнэлгийн тасгууд Их тамир суман дахь Өндөр
               уулын бүсийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний станц дээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн арга

               зүйн удирдамжийн дагуу 100 – 600 мал дээр явуулсан туршилтууд  эмчилгээний 95 – аас дээш
               хувийн  үр дүн өгсөн бол төлийн биж, ил балнад, гастроэнтерит өвчний эсрэг 700 гаруй мал

               дээр туршсан ажлын үр дүн 92 – 100 хувийн үр дүнд хүрсэн болно.

            •  Хуматон бэлдмэлийн үнэт чанарын нэг нь малын биеийн эсэргүүцлийг сайжруулж өвчин эмгэгт

               үл өртөх чадавхийг өсгөдөгт оршино. Физик технологийн хүрээлэн дээр шинжлэх ухааны доктор
               Д.Найдан,  биофизикч  Б.Отгонзаяа  нарын  судлаачдын  2017  онд  фотохемилюминесценцийн

               аргаар хийсэн судалгааны дүнгээс үзвэл, хуматон бэлдмэл дэх ялзмагийн хүчлүүд, тэдгээрийн
               фракцуудын антиоксидант идэвх альбумин уурагтай ойролцоо төвшинд байгаа нь тогтоогдсон
               [Ж.Дугаржав,С.Д. 2018].

            •  ХААИС    -  ийн  Мал  эмнэлгийн  хүрээлэн  дээр  доктор  Д.Дэлгэрмөрөн  нарын  судлаачид
               туршилтын  амьтаны  элэгний  гомогенатыг  устөрөгчийн  хэт  ислээр  өдөөж  зохиомлоор  хэт

               исэлдлийн процесс үүсгэн түүнд ялзмагийн хүчлийн үзүүлэх нөлөөг малондиальдегид (МДА) –
               ын    концентрациар  тодорхойлоход  МДА  -  ийн  концентрацийг  4  дахин  бууруулж  хүчтэй
               антиоксидант идэвхи үзүүлсэн болно [Н.Бямбасүрэн, П.Ж 2018 ]. Антиоксидант бодисууд нь

               амьтаны эд, эсэд явагддаг хэт исэлдлийн процесст үүсдэг хортой бодисуудын сөрөг нөлөөллөөс
               организмыг хамгаалж доройтож өтлөх явцыг удаашруулдаг, бүр залуужуулдаг идтэй.
            •  Олон улсын эрдэмтэд гумины бодис амьд организмд үзүүлэх нөлөөллийг судлаад нэгдүгээрт,

               мал, амьтны биеээс микроб, мөөгөнцөрийн  гаралтай хорт бодисууд, хүнд, хортой металлууд,
               цацраг  идэвхт  нэгдлүүдийг  зайлуулах  буюу  хор  тайлах,  хоёрдугаарт,  малын  биед  тэжээл
               боловсрох процессын үр өгөөжийг нэмэгдүүлэх, гуравдугаарт иммуномодулятор буюу дархлал

               идэвхжүүлэх,  дөрөвдүгээрт,  хавдрын  эсрэг,  микроб,  вирусын  эсрэг,  шарх  эдгээх  үйлчлэлтэйг
               тогтоожээ.


         2019-2021 онд Мал Эмнэлгийн Хүрээлэн дээр Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор профессор
        Я.Ганболдын удирдлагаар  явуулж ирсэн судалгааы дүнгүүдээр / Ж.Дугаржав, Я. 2022 /

            •  Хуматон  бэлдмэл  малын  биед  ямар  нэгэн  сөрөг  нөлөөгүй  байгаль  орчин  хүн  малд  хор

                хөнөөлгүй учраас мал аж ахуйн өнөөгийн нөхцөлд харшлах зүйлгүй;
            •  Хуматон  бэлдмэлийг  малын  биеийн  дархлааг  тэтгэх,  тэсвэрт  чанарыг  дээшлүүлэх,  амьдын

                жинг нэмэгдүүлэх, мал, амьтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа тэжээл боловсруулах
                эрхтний эмгэгийн эсрэг хэрэглэх;
            •  Тугалын жингийн хоногийн дундаж өсөлт 12.6%, бярууных 7.5% хүрдэг;
   314   315   316   317   318   319   320   321   322   323   324