Page 324 - GreenChemistry2023 Emhetgel
P. 324

2.11. "Хонины элэгийг дахин боловсруулж хатаасан нунтаг бүтээгдэхүүн гарган авах судалгаа"
              Э.Даш,  Сарнай  СХЕГ  ХАБҮЛЛ  Хими  Хор  Судлалын  Лаборатори,  ӨМӨЗО  ХААИС-ийн
              Хүнсний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль


        Э.Даш, Ш.Сарнай

        СХЗГ-ын дэргэдэх ХАБҮЛЛ-ийн Хими Хор Судлалын Лаборатори
        ӨМӨЗО, ХААИС-ийн Хүнсний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль
        Хураангуй
        Монгол орон малын тоо толгой, бэлтгэж буй махны хэмжээгээр дэлхийд дээгүүр ордог ч нийт хүн амын дунд хүнс тэжээлийн
        дутагдалаас үүдэлтэй өвчин эмгэг тусах хандлага өндөр байдаг. Энэ нь малын дайвар бүтээгдэхүүний өгөөж маш их буюу
        уураг, коллаген, төмөр болон бусад эрдсийн агууламж өндөр байдаг ч хүн амын дийлэнх нь дайвар бүтээгдэхүүн хэрэглэхээ
        больсонтой  холбоотой.  Дайвар  бүтээгдэхүүн  нь  нүдний  хараа  сайжруулах,  цус  төлжүүлэх,  булчингийн  үйл  ажиллагаа,
        тархины үйл ажиллагаа, мэдрэл болон дархлааны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Гэтэл тэдгээрийг ангилан ялгаж,
        боловсруулж, бэлэн болгох хүнсний үйлдвэр цөөн байдаг. Тиймээс байгаль орчинд биологийн бохирдол болон хаягдаж буй
        дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж эрдэс бодисын агууламж өндөртэй бүтээгдэхүүн гарган авах судалгааны ажлыг хийж
        байна.  Уг  шинжилгээнд  хонины  элэгийг  гол  түүхий  эд  болгож,  дулааны  аргаар  боловсруулан  хатааж,  шинжилгээний
        туршилтаар бүтээгдэхүүний оновчтой томьёолол, үйлдвэрлэлийн процессыг тодорхойлж, бүтээгдэхүүнийг мэдрэхүйн эрхтний
        үнэлгээ болон шинж чанар, физик, химийн үзүүлэлтийн шинжилгээ хийсэн.
        Судалгааны  материалаар  Улаанбаатар  хотын  хэрэглэгчдийн  түгээмэл үйлчлүүлдэг Хүчит  шонхор  болон  Хархорин  захын
        дайвар  бүтээгдэхүүний  хэсгээс  авсан  хонины  элгийг  ашиглав.  Туршилт  судалгааг  Хүнсний  аюулгүй  байдлын  үндэсний
        лавлагаа  лабораторийн  хими  хор  судлалын  лаборатори  болон  ӨМӨЗО-ны  ХААИС-ийн  лабораторид  тус  тус    хийж
        гүйцэтгэсэн.
        Хонины элэгний үндсэн томьёог дараах байдлаар тодорхойлсон.

        Үүнд:
        Хонины элэгний амтыг сайжруулахын тулд давс, цагаан элсэн чихэр, I+G нэмэлтийг /үнэр амт сайжруулах хүнсний нэмэлт
        бүтээгдэхүүн. Е кодтой/  тус тус нэмсэн.
        Хонины элэгний чанар, шим тэжээлийг нэмэгдүүлэхийн тулд цөцгийн тос, каррагенан буюу эмульсжүүлэгч, эрдэнэшишийн
        цардуулыг ашигласан.
        Хонины элэгний бүтээгдэхүүний эцсийн найрлагыг тооцооллын программ болон баталгаажуулах туршилтаар тодорхойлсон:
        100гр бүтээгдэхүүн тутамд 1,2гр давс, 1,0гр цагаан элсэн чихэр, 0,08гр I+G нэмэлт, цөцгийн тос 2гр, каррагенан 1,0гр, эрдэнэ
        шишийн цардуул 0,3гр байхаар үндсэн томьёог гаргаж авсан.

        Боловсруулаагүй хонины элэг болон шинээр боловсруулан гарган авсан бүтээгдэхүүнийг харьцуулахад шинэ бүтээгдэхүүн нь
        эрдэс бодисоор баялаг бөгөөд үүнд магни, төмөр, кальци болон эрдэсийн элементүүд өндөр байна. Боловсруулаагүй хонины
        элэгнээс дулааны аргаар боловсруулж гаргаж авсан хатаасан хонины элэгний бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь харьцангуй
        их гарсан.
        Энэхүү бүтээгдэхүүнийг дангаар нь хатаамал шөл хэлбэрээр болон хоолонд нэмэлт орц хэлбэрээр хэрэглэж болно.

        Мэдрэхүйн эрхтний үнэлгээгээр бүтээгдэхүүний гадаад байдал, өнгө, үнэр, амт, болон хонины элэгний бутрамтгай байдал
        хатуулаг,  уян  хатан  чанар  дээшилсэн  байна.  Хонины  элэгний  амт  чанарыг  сайжруулж  хэрэглэхэд  хялбар,  эрүүл  мэндэд
        ашигтай бүтээгдэхүүн хөгжүүлсэнээр хонины буюу малын дагалдах түүхий эдийн бүтээмжийг дээшлүүлж, байгаль орчины
        бохирдолыг бууруулах, хүн амын хүнсний хэрэглээний төрөл зүйлийг нэмэх үндэслэл болно.

        Түлхүүр үгс: Хонины элэг, дайвар бүтээгдэхүүн, каррагенан, I+G  нэмэлт, цөцгийн тос
        Оршил

        Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын нэг чухал үзүүлэлт нь хүн амын хүнсний аюулгүй
        байдал, нийгмийн тогтвортой байдал, хүн амын эрүүл мэнд юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
        судалгаагаар  хүн  амын  өвчлөлийн  80  гаруй  хувь  нь  хоол  хүнснээс  үүдэлтэй  болохыг  нь  нотолсон.
        Дэлхийн улс орнуудын эдийн засаг, техник технологийн хөгжил улам өсөж хөгжиж байгаатай уялдан
        эрүүл, тэжээллэг чанартай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой хэрэглэгчдийн тоо ихээр өсөж түүнийг
        дагаад зах зээл дэх бүтээгдэхүүний сонголт ихээр нэмэгдэж бас өөрчлөгдөж байна. (Б.Баянтуул, 2019,
        хууд. 78) Монгол улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар нь чухал байр суурь эзэлдэг. Хөдөө аж
   319   320   321   322   323   324   325   326   327   328   329