Page 332 - GreenChemistry2023 Emhetgel
P. 332

Хадгалах хугацаа нэмэгдэхийн хэрээр боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний колоний нийт тоо
        тасралтгүй нэмэгдэж байгааг хүснэгт 6-с харж болно. Хадгалах хугацаа 60 хоног байхад колонийн нийт
        тоо  2,46×103  CFU/г,  колиформын  бүлэг  ≤9  CFU/г,  эмгэг  төрүүлэгч  бактери  илрээгүй.  Боловсруулан
        гарган  авсан  бүтээгдэхүүний  үзүүлэлтүүд  нь  NY/T1513-2017  "Ногоон  хүнс,  мал,  шувууны  хүнсний
        дайвар бүтээгдэхүүн" (农业部, 2017) дүрэм журамтай нийцэж байна.

        Хатуулаг, уян хатан чанарын өөрчлөлт болон pH-ийн өөрчлөлт

        Хадгалах явцад боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний хатуулаг, уян хатан чанар болон рН-ын
        өөрчлөлтийг үзүүлэв.


















           Зураг1. Хадгалах явцад боловсруулан гарган                 Зураг2. Хадгалах явцад боловсруулан гарган

            авсан бүтээгдэхүүний хатуулаг болон уян                     авсан бүтээгдэхүүний рН-ийн өөрчлөлт
                    хатан чанарын өөрчлөлт


        Боловсруулан гарган авсан бүтээгдэхүүнийг хадгалах явцад хэд хэдэн физиологи, биохимийн урвал
        явагдсан  бөгөөд  бүтэц,  төлөв  байдлыг  нь  өөрчилсөн.  Боловсруулан  гарган  авсан  бүтээгдэхүүний
        хатуулаг нь хадгалалтын хугацаа уртассанаар аажмаар нэмэгдэж, уян хатан чанар нь аажмаар буурч
        байгааг  зураг  1-с  харж  болно.  Ийм  нөхцөл  байдал  үүсэх  шалтгаан  нь  хадгалалтын  хугацаанд
        боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний чийгшил буурч, дотоод бүтэц өөрчлөгддөгтэй холбоотой
        юм.  Хадгалалтын хугацаа тогтоох шинжилгээний үр дүнд бүтээгдэхүүний хүчинтэй хугацааг 4 С-т 60
                                                                                                          0
        хоног гэж тогтоолоо.
        РН-ийн утга нь махан бүтээгдэхүүний хадгалалтын явцад тогтвортой байдлыг үнэлэх чухал үзүүлэлт
        юм.  Боловсруулан  гарган  авсан  бүтээгдэхүүний  рН-ийн  утга  нь  хадгалалтын  хугацаа  нэмэгдэхийн
        хэрээр аажмаар буурч, дараа нь нэмэгдэж, улмаар буурах хандлагатай байгааг зураг 2-с харж болох
        ба рН-н өөрчлөлт 6,25-5,90 тийм ч их биш байв.
        Хэт ислийн утга  (POV)






















                         Зураг3. Боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний хэт ислийн утгын өөрчлөлт
   327   328   329   330   331   332   333   334   335   336   337