Page 331 - GreenChemistry2023 Emhetgel
P. 331
Эрдэс бодис
Хар тугалга
Хром
Кали
Цайр
Магни
Кальци
Төмөр
0 50 100 150 200 250
Боловсруулсан хонины элэг Боловсруулаагүй хонины элэг
График4. Боловсруулаагүй хонины элэг болон боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний эрдэс бодисын
агууламж (мг/кг)
Боловсруулаагүй хонины элэг болон боловсруулан гарган авсан бүтээгдэхүүнд агуулагдах эрдэс
бодисын агууламж харьцангуй их байгааг хүснэг 5-с харж болно. Эдгээр нь хүний биеийн физиологийн
хэвийн үйл ажиллагааг хангах төмөр, кальци, магни, кали, цайр болон бусад элементүүдээр баялаг
бөгөөд бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Биед агуулагдах хэмжээгээрээ магни нь кальци,
фосфорын дараа ордог. Магни нь завсрын солилцоонд оролцож олон ферментийг идэвхжүүлэхэд
нөлөөлдөг. Боловсруулан гарган авсан бүтээгдэхүүнд агуулагдах магни агууламж 167,95мг/кг – с
237,16мг/кг болж сайжирсан. Энэ нь тархины үйл ажиллагаа болон цусан дахь сахрын хэмжээг
тохируулахаас гадна цусны даралтыг бууруулна. Зүрх, судасны хэвийн байдлыг хянаж, зүрхний
өвчнөөс сэргийлнэ. Боловсруулан гарган авсан бүтээгдэхүүнд агуулагдах төмрийн агууламж 150,97
мг/кг -с 167,35 мг/кг болж сайжирсан байна. Энэ нь цусны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Төмөр
дутагдахад амархан ядарч, арьс өнгөө алдах, хумс хугарах, хэв нь өөрчлөгдөх, төмөр дутагдалаас
үүдэлтэй цус багадах зэрэг шинж илэрдэг. Кальцийг "амьдралын элемент" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь
яс, шүдний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Кальцийн дутагдал нь дунд болон өндөр настнуудын эрүүл
мэндэд ихээхэн нөлөөлдөг бөгөөд ясны сийрэгжилт, ясны гиперплази зэрэг өвчинд өртөмтгий байдаг.
Бага насны хүүхдэд цайрын дутагдал нь хэлний салст бүрхүүлийн үйл ажиллагаанд нөлөөлж, амт
мэдрэх чадвар буурч, хоолны дуршилгүй болох, гетерофаги үүсэх бөгөөд хонины элэгийг идэх нь
эдгээр үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд тодорхой нөлөө үзүүлдэг байна.
Хадгалах хугацааг тодорхойлох
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт нь эмгэг төрүүлэгч бичил биетнээс ангид бүтээгдэхүүнийг
хэрэглэгчдэд өгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоол хүнсэнд агуулагдах колоний нийт тоо, колиформ,
эмгэг төрүүлэгч бактери нь эрүүл ахуй, аюулгүй байдлын чанарыг үнэлэх чухал үзүүлэлт юм.
Хүснэг6. Боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний хадгалалтын явцад үүссэн бичил биетний өөрчлөлт
Хадгалах хугацаа Колоний нийт тоо, Колиформ бактери, Эмгэг төрүүлэгч бактери
CFU/г CFU/г (Salmonella, Shigella,
Staphylococcus aureus)
1 20 ≤9 -
2
10 1.35×10 ≤9 -
2
20 2.78×10 ≤9 -
2
30 5.03×10 ≤9 -
40 1.21×10 ≤9 -
3
50 1.83×10 ≤9 -
3
3
60 2.46×10 ≤9 -
Жич: "-" илрээгүй