Page 351 - GreenChemistry2023 Emhetgel
P. 351

өсөлтийг  дарангуйлсан  ариун  бүсийг  үнэлэх  аргаар  хийж  гүйцэтгэсэн.  МН-ийн  эх  бодис  (precursor)
        болох  мөнгөний  нитратын  концентрациас  шууд  хамааралтайгаар  бактерийн  эсрэг  шинж  чанарыг
        үзүүлсэн  болох  нь  Зураг  5-с  тодорхой  харагдаж  байна.  МН5/ПКЛ  МН50/ПКЛ  наномембраны  хувьд
        ойролцоогоор  15  мм  ариун  бүсийн  хэмжээг  үүсгэсэн.  Бусад  судлаачдийн  судалгаанаас  харвал
        бактерийн эсрэг шинж чанар нь наномембран дах  мөнгөний агууламжийн утга мөн бактерийн төрлөөс
                                                                                                        35
        хамааран өөр өөр байсан манай судалгааны үр дүнтэй тохирч байна. Тухайлбал Пазос-Ортиз  нарын
        судалгаанд полимер уусгагчийг мөнгөний нитратын (янз бүрийн концентрацитай) ангижруулагч болгон
        ашиглаж  нанобөөм  агуулсан  мяндсан  наномембран  гаргаж  авсан  ба  нь  грам  эерэг,  грам  сөрөг  4
        төрлийн  бактерт  өөр  өөр  хэмжээтэй  өсөлтийг  дарангуйлсан  ариун  бүс  үүсгэсэн  ба  Staphylococcus
        aureus бактерийн эсрэг шинж чанар нь манай судалгааний үр дүнтэй ойролцоо гарсан байна. Харин
        ПКЛ  наномяндсан мембраны орчимд ариун бүс үүсээгүй байгаа нь суурь материал маань  бактерийн
        эсрэг үйлчилгээгүйг баталж байна.

          Ерөнхийдөө  МН  агуулсан  (incorporated)  болон  чимэглэгдсэн  (decorated)  цахилгаанаар  ээрсэн
        наномяндсан мембранууд (electrospun nanofibrous membranes) бактерийн эсрэг шинж чанартайгаас
        гадна сүвэрхэг чанар өндөр байдаг учир шархны эдгэрэхэд чухал нөлөөтэй чийгшил, хийн солилцоо
        явагдах  таатай  орчинг  бүрдүүлж  өгдөг.  Үүгээр  зогсохгүй  биомиметик  эсийн  гаднах  матрицан  шинж
        чанар нь гэмтэж, үхжсэн арьсны эдийн нөхөн сэргээх (skin tissue regeneration) үйл явцыг дэмждэг байна
        36,37 . Иймд дэвшилтэт наноматериал болох мяндсан мембраныг гарган авах технологийг Монгол улсад
        нутагшуулах, цаашид туршилтын параметрүүдийг (полимерүүдийн төрөл, хоруу чанар багатай уусгагч)
        илүү  оновчтой  болгох,  өргөн  хүрээний  бактериуд  (грам  эерэг,  грам  сөрөг)  тэр  дундаа  олон  эмэнд
        дасалтай  бактерийг  устгах  фунциональ  шинж  чанарыг  нэмэгдүүлэх  эдгээр  наномембрануудын  урт
        хугацааны  тогтвортой  байдал,  бионийцэл  ба  эсийн  түвшиний  аюулгүй  байдлыг  хангахын  тулд
        тасралтгүй  судалгаа,  хөгжүүлэлт  хийх  шаардлагатай  байгаа  юм.  Мөн  биоанагаахын  хэрэглээний
        оновчтой  гүйцэтгэлд  хүрэхийн  тулд  жишээ  нь:  шархны  эдгэрэл,  нөхөн  төлжилтинд  нөлөөлөлдөг
        биоматериалын чухал характеристикүүд болох МН-ийн зохистой агууламж, ионы хяналттай ялгарал
        (controlled  release),  мембраны  гадаргуугийн  гидрофиль  ба  механик  шинж  чанарын  хамаарал,
        биозадралын  кинетик  зэргийг  системтэйгээр  судлахыг  зорьж  байна.  Бид  цаашид  эм  (үрэвслийн,
        бактерийн ба хавдарын эсрэг үйчилгээтэй) болон органик бус нанобөөмийг (алт, зэс, цайрын болон
        суперпарасоронзон  шинж  чанартай  төмрийн исэл)  хамтад  нь  агуулсан шинэ  төрлийн наномяндсан
        мембраныг гарган авч биоанагаахын төрөл бүрийн хэрэглээнд ашиглах боломжийн судалгаа хийхээр
        төлөвлөж байгаа болно.
        6.Дүгнэлт

        Энэхүү судалгааны ажлаар цахилгаан ээрэх аргын туршилтын параметрүүд болох полимер уусмалын
        концентраци, уусгагч төрөл, өндөр хүчдлийн утга, урсгалын хурд, коллектор хүртэлх зай зэргийг олон
        удаагийн туршилтын үр дүнгээр оновчлон 500-800 нм-ийн диаметртэй наномяндас бүхий мембраныг
        амжилтай гарган авав. Улмаар уг материалаа бактерийн эсрэг шинж чанартай болгохын тулд МН-ийг
        биологийн идэхит агент болгон ашигласан. Усан орчинд нэмэлт химийн бодисгүйгээр зөвхөн байгалийн
        гаралтай куркуминийг  ашиглаж наномяндасны гадаргууг хэмжээ болон тархалтын хувьд жигдэрсэн
        нанобөөмүүдээр  амжилттай  чимэглэсэн.  Наномембраны  бактерийн  эсрэг  идэвхийн  үнэлгээг
                                              TM
        Staphylococcus  aureus ATCC  25923   грам  эерэг  бактерийн  өсөлтийг  дарангуйлсан  ариун  бүсийн
        хэмжээг  тодорхойлох  аргачлалаар  хийхэд  нанбөөмөөр  чимэглэгдсэн  сорьцууд  мөнгөний  ионыг
        идэвхитэй ялгаруулж бактерийн эсрэг өргөн хүрээний үйлчилгээ үзүүлсэн. Цаашид физик-механикийн
        болон  биологийн  шинж  чанаруудыг  улам  сайжруулахын  тулд  үндсэн  полимер  материал,  уусгагч
        бодисын сонголтыг (хоруу чанар багатай уусгагч), өргөжүүлэх биологийн гаралтай полимерууд хольж
        харьцааг нарийн тохируулах шаардлагатай. Мөн гарган авсан материалын бионийцлийн болон сөрөг
        нөлөөлийг (in-vitro biocompatibility test and cytotoxicity) тодорхойлох биологийн тестүүд, зохиомолоор
        үүсгэсэн  шархны  эдгэрэлийн  (in-vivo  wound  healing  evaluation)  үнэлгээний  туршилтыг  амжилттай
        хийснээр  энэ  төрлийн  биоматериалыг  гарган  авах  суурь  судалгаа,  технологийг  Монгол    улсад
        хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

        Талархал
   346   347   348   349   350   351   352   353   354   355   356