Page 361 - GreenChemistry2023 Emhetgel
P. 361

Эрсдэлийн түвшинг тодорхойлохоос өмнөх     Буурсан     Эрсдэлийн түвшинг тодорхойлсны дараах
                         эрсдэл (R)                    эрсдэл                   эрсдэл (R)
                                                                                         2
                                  1
             AC         P         R         N                         AC       P       R          N
                                                       Хяналтын
              B         I         1          2       арга хэмжээ      В        III     3          3
              B         II        2          8        явагдсаны       B        IV      4          4
                                                       дараа
              С         I         2          9                        С        II      3          2
              С         II        3          6                        С        III     3          13
              C         III       4          7                        C        IV      6          10
              D         III       5          5                        D        IV      6          5

        Туршилт үйл ба бодисын харьцаанаас лаборатори 5, 7, 8 эрсдэл өндөр болох нь харагдаж
        байна.  Химийн  бодисын  ХАЛМ-тай  лабораторид  ажиллах  багш,  оюутан  урьдчилан  бүрэн
        мэдээлэлтэй  болох  [8],  туршилтын  үйл  явцыг  бүрэн  ойлгох,  тохирох  хувийн  хамгаалах
        хэрэгсэл бүрэн өмсөх, туршилт гүйцэтгэхдээ анхааралтай ажиллах, туршилтын арга барил
        эзэмшсэн  байх,  багаж  тоног  төхөөрөмжтэй  ажиллах  чадвартай  байх  зэргээс  хамааран
        эрсдэлийн  үнэлгээ  буурч  байна  [2].  Эрсдэлийн  түвшинг  тодорхойлохоос  өмнөх  эрсдэл  19
        бүртгэгдсэн бол дунд эрсдэл 13, бага эрсдэл 5 бүртгэгдсэн. Лаборант, багш нар эрсдэлтэй
        тэмцэх арга хэмжээг хичээл сургалтын дундуур хэрэгжүүлдгийг тооцож үзэн бүртгэхэд өндөр
        эрсдэл  арилж  дунд  болон  бага  эрсдэл  рүү  шилсэн  байна.  Цаашид  бид  CHEM205  кодтой
                                                                                                      2
        ерөнхий химийн хичээлийн хувьд доорх 17 үйл ажиллагааг сайжруулснаар эрсдэл (R )-г дахин
        бууруулах боломжтой.
                                                                      Хүснэгт 6. Химийн эрсдэлийг бууруулах боломжууд
         №     Эрсдэл бууруулах нөхцөлүүд                                           Үнэлгээ
           1   Зориулалтын хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн бэлтгэх, хангагдах     Сайжруулах
           2   Аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцсан байх                          Сайжруулах
           3   Хор аюулын лавлах мэдээллийн ном хангалттай байх                     Сайжруулах
           4   Бодис тус бүрийн ХАЛМ-тэй танилцсан байх                             Сайжруулах
           5   Бодис шошго бүрэн үнэн зөв байх                                      Сайжруулах
           6   Хуурай бодис тус бүр зориулагдсан халбагатай байх                    Сайжруулах
           7   Уусмал тус бүрд пипетка бусад шил сав хангалттай байх                Сайжруулах
           8   Лаборатори бүрэн агааржуулалтын систем бүрэн ажилладаг байх          Сайжруулах
           9   Аваарын шүршүүр, нүд угаагууртай байх                                Сайн
          10   Хаягдлын менежменттэй байх                                           Сайжруулах
          11   Бодисын нэр төрлөөс хамааруулан хаягдлын сав бэлтгэх                 Сайжруулах
          12   Эмийн сангийн баяжилтыг тухай бүр хийх                               Сайн
               Асгаралтын  үеийн  төлөвлөгөөтэй  байх  (Бодис  шингээх  цаас,  асгаралтын  Сайжруулах
          13
               хязгаарлагч, шингээгч бүтээлэг, шингэн хаягдлын BOX)
          14   Галын хор, мэдээллийн самбар (галын хөнжил, элс)                     Сайн
               Саармагжуулах урвалжийг тухай бүр бэлтгэх                            Сайжруулах
          15
               (Байршлыг багш оюутан мэддэг байх)
          16   Гэрэлтүүлэг хангалттай байх                                          Сайн
          17   Багаж тоног төхөөрөмжийн хүртээмж (зааварчилгаа бэлтгэх)             Сайжруулах
        Дээрх 17 эрсдэл бууруулах хүчин зүйлийг сайжруулснаар эрсдэлийг дундаас доош түвшин
        рүү шилжүүлэх боломжтой.

        RAMP аргачлалаар физик эрсдэлийн үнэлгээ хийх алхам:

        Нэгдүгээр хэсэг: RAMP аргачлалаар физик эрсдэлийн үнэлгээ хийх схем, матриц
   356   357   358   359   360   361   362   363   364   365   366