Page 370 - GreenChemistry2023 Emhetgel
P. 370
4. Нөхөн сэргээгдэх түүхий эд, материал хэрэглэх: ямар нэгэн үл сэргээгдэх түүхий эдийн
хохирол учруулахгүй ашиглах боломжтой программ юм.
5. Химийн урвалд катализатор хэрэглэх: ямарч төрлийн катализаторыг ашиглах боломжтой.
6. Химийн бодисын төрөл бүрийн уламжлалуудыг хэрэглэхээс зайлсхийх: ямар нэгэн нэмэлт
урвалж шаарддаг туршилттыг ч хор хохиролгүй зохион байгуулах боломжтой юм
Судалгааны ажлын үндэслэл
2010 онд Турк улсад хийсэн судалгаагаар химийн хичээлд ашигласан виртуал лаборатори нь
сурагчдын амжилт, хандлагад ямар нөлөө үзүүлж байгааг судалсан. Судалгааны явцад химийн
хичээлийг заахад тоног төхөөрөмж хангалтгүй байдаг учир дээшлүүлэх хэрэгтэй гэж тодорхойлсон.
Судалгааны үр дүнд нь химийн хичээлийг лаборатори ашиглан заахад сурагчдын лабораторид
ажиллах чадвар маш сайн нэмэгдэж байсан нь ажиглагдсан. Үүнийг виртуал лаборатори шийдэж
чадсан.
Химийн хичээл нь шинжлэх ухааны суурь ойлголтуудын талаар мэддэг болохоос илүүтэй сурах
арга барил, судлан шинжлэх ур чадварыг хөгжүүлэхэд илүү чиглэх юм. (БСШУЯ, 2019)
Химийн хичээл өөрөө туршилт, лаборатори дээр түшиглэн шинжлэн судлах арга барил
эзэмшдэг судлагдахуун юм. 2-3 жилийн өмнө туршилтын багаж, хэрэгсэл дутмаг учир сурагчдын
хичээлд оролцох оролцоо идэвхгүй байсан.
Сургууль бүрт үе шаттайгаар лаборатори, кабинетуудыг нийлүүлсэн боловч хүүхэд бүр
туршилтын багаж хэрэгслийг хэрэглэх чадваргүй байсан. Гэтэл сүүлийн 2 жилд онцгой нөхцөл байдал
үүсч, хүүхэд бүр танхимын болон танхимын бус хэлбэрээр суралцах цахим шилжилт хийсэн нь
хичээлийг хэрхэн сонирхолтойгоор зохион явуулах хэрэгцээ байгааг судлах, турших, үр дүнг тооцох,
нэвтрүүлэх нь анхны үндэслэл болсон.
Дунд ангид суралцаж байгаа сурагчдын сонирхон судлах чадвар эзэмшсэн түүнийг нь цааш
хөгжүүлж, шинжлэн судлах арга барилд суралцахад цахим орчинд хөгжүүлэх боломжууд олон байгаа
нь судалгааны ажлын дараагийн үндэслэл болсон.
Мөн сурагчдын ухаалаг утас хэрэглэх чадвар нь өдрөөс өдөрт сайжирч, өөрсдөө цахим орчинд
ажиллах, судлах сонирхолтой байгаа хэдий ч ямар хэрэглэгдэхүүнийг ямар аргаар, хэзээ, хэрхэн
хэрэглэх вэ гэдгийг оновчтой сонгох чухал юм.
Судалгааны ажлын хэрэгцээ, шаардлага
Сургалтын технологийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг нь сургалтын хэрэгсэл, хэрэглэгдэхүүн
байдаг. Сургалтын зорилгын хүрээнд шинжлэх ухааны мэдээллийг дамжуулах хэрэглэгдэхүүн
хэрэгсэл нь шууд ба тойруу замаар хүүхдэд чадвар, дадлыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг
учраас сургалтын хэрэглэгдэхүүн багшийг ч хүүхдийг ч хөгжүүлэхээр бодож боловсруулах хэрэгцээ
бий болсон.
Багшийн мэргэжлийн практик үйл ажиллагааны цөм нь суралцагчдын сурах үйлийг оновчтой
удирдаж, зааварлах, зөвлөн туслах, урамшуулан дэмжих, хамтран ажиллахын зэрэгцээ боловсролын
үйлчилгээний чанарыг ахиулах нь чухал. Мэргэжлийн үүрэг хариуцлага, ажлын байрны тодорхойлолт
зэрэг тодорхой хэмжээний хайрцаглагдсан хязгаарлалт байхад, нөгөө талд нь багш бүр итгэл үнэмшил,
туршлагадаа тулгуурлан, өөрийн практикийн бодит байдлыг тооцож үйл ажиллагаагаа бие даан
явуулах, гарын доорх материал ашиглан үзүүлэн таниулах материал хийх, байгаа нөөц бололцоондоо
тулгуурлан сургалтын хэрэглэгдэхүүн үзүүлэн таниулах материал хэрэглэх хэрэгцээ улам нэмэгдэж
байна.
Багш өөрөө ажлын байран дээрээ хөгжихийн зэрэгцээ онлайн орчинд өөртэйгөө хамт
хүүхдүүдийг дагуулан хөгжүүлэх ур чадварыг, цахим хэрэглэгдэхүүн түүний хэрэглээ ямар түвшинд
байгаа вэ гэдэгт дүн шинжилгээ хийх чадвар эзэмших нь чухал юм.
Химийн багш нарт тулгамдаж байгаа нэг гол асуудал нь сорил туршилт явуулах тоног
төхөөрөмж бодис урвалж байхгүй гэсэн асуудал тулгарч байдаг. Тэгвэл мэдээлэл харилцааны
технологи хөгжиж байгаа энэ үед багш нар виртуал лаборатори ашиглан сургалтыг илүү үр дүнтэй
зохион байгуулах боломж байгаа учир түүнийг хичээлдээ ашиглан хөгжүүлэх шаардлага урган гарсан.
Судалгааны ажлын дэвшүүлж буй асуудал
Химийн хичээлийн нэг хэсэг нь зайлшгүй сорил туршилт байдаг. Тэр туршилтыг багш нар
явуулахад хэд хэдэн бэрхшээл тулгарч байдаг. Тухайлбал тоног төхөөрөмж, бодис урвалж дутмаг