Page 374 - GreenChemistry2023 Emhetgel
P. 374

Судлаач  миний  хувьд  виртуал  лабораторийг  ЕБС-ийн  химийн  хичээлд  хөгжүүлж  боломжийн  талаар
        судлан түүнийгээ ашиглан 6-9 дүгээр ангийн нэгж, ээлжит хичээлийн хүрээнд туршилтат хичээл бэлтгэн зохион
        байгуулж, багш сурагчид хамтдаа  хөгжих  боломж байгаа талаар судалж, хэрэгжүүлж үзлээ.

        Химийн хичээлээр виртуал лабораторийг туршсан нь
                 Хими нь ямар нэгэн үзэгдэл, бодис, химийн процесс, урвалын зүй тогтол механизмыг судлахдаа таамаглал,
        сорил, онол, практик гэсэн танин мэдэхүйн аргуудыг хэрэглэдэг. Химийн аливаа бодис, үзэгдэл хувирлыг ажиглаж
        туршсаны дүнд тухайн бодисын найрлага, бүтэц, байгуулалт, шинж чанарын талаар химичдэд шинэ санаа төрөх,
        туршсаны  үндсэн  дээр  хуримтлагдсан  баримт  материалыг  эмхэтгэн  нэг  ерөнхий  тогтолцоонд  оруулж
        тайлбарласан тодорхой нэг шинэ санааг судална.
        Химийн шинжлэх ухааны хөгжлийн үе шатууд

              1. Эртний үеэс XVII зуун
              2. Хими шинжлэх ухаан болон төлөвшсөн үе
              3. Химийн шинжлэх ухааны хөгжлийн III үе
              4. Химийн шинжлэх ухааны орчин үе

        Химийн шинжлэх ухааны ач холбогдол
               Орчин  үед  нийгэм,  эдийн  засгийн  хөгжлийг  хурдасгах,  шинэ  техник  технологи  нэвтрүүлэх,  аливаа
        үйлдвэрлэл, аж ахуйг эрхлэн хөтлөхөд химийн шинжлэх ухааны ололт, амжилтыг ашиглах шаардлага нэмэгдэж
        байна. Химийн үндсэн ойлголт, хуулиудыг гүнзгий ойлгож, бүтээлчээр ашиглах нь шинэ техник, багаж хэрэгсэл
        зохион  бүтээх,  үйлдвэрлэлийн  процессыг  боловсронгуй  болгох  боломжийг  инженер  техникийн  ажилтнуудад
        олгодог. Химийн янз бүрийн процесс, хувирал өөрчлөлтүүд нь үйлдвэрлэлийн олон процесст өргөн хэрэглэгдэж
        байдаг.
                    Химийн шинжилгээ нь аюулгүй байдал, чанар, үр ашиг, хяналт, тууштай байдал, бодисын өдөр тутмын
        амьдралд нөлөөлдөг бусад хүчин зүйлүүдийг хангахад маш чухал ач холбогдолтой. Хими шинжилгээгээр олон
        төрлийн шинжилгээг хийдэг бөгөөд тэдгээрийн олонх нь биологийн, органик бус, багаж хэрэгсэл, чанарын, тоон
        болон органик гэсэн хоёр чиглэлээр давхцдаг.
                    Өнөө үед химийн туршилт, шинжилгээ нь зөвхөн эрдэм шинжилгээний судлаачдад төдийгүй өдөр тутмын
        амьдралтай холбоотой юм. Химийн туршилтууд нь бодисын дээжийн химийн найрлагыг тодорхойлох, хэмжихэд
        хэрэглэгддэг                  процесс                   ба                   аргууд                  юм.
        (https://iite.unesco.org/pics/publications/mn/files/3214694.pdf?fbclid=IwAR0t2kcogUirtyMsNUtP-
        LRtACC6FQimz2x8yql3SgljuJlfmm0A-h2kp0E)


        Судалгааны түүвэр, арга хэрэгсэл, үр дүн
               Судалгааны  ажлын  багажаар  асуулга,  ярилцлагын  асуултын  аргыг  сонгож,  асуудал  шийдлийн  модны
        загварыг ашиглан нөхцөл байдалд шинжилгээ хийсэн.

               Судалгаанд хот, хөдөөгийн 20 орчим сургуулийн байгалийн ухааны 140 багш, лаборатори сургуулийн 20
        багшийг оролцуулж, асуулга, ажиглалтын аргаар авч өгөгдөл цуглуулж, задлан шинжилж үр дүнг тооцсон бөгөөд
        химийн хичээл судалдаг ЕБ-ын  сургуулийн дунд ахлах ангийн 186 сурагчаас асуулга авсан. (Хүснэгт 1)


        Хүснэгт 1. Судалгаанд хамрагдсан багш нарын талаарх статистик мэдээ
                  Насаар нь              22-32         32- 42       42 дээш      Тэтгэвэрт гарсан
                 Хамрагдсан тоо            35            80            40                5

              Ажилласан жилээр нь          1-5          6-10         11-20          20-иос дээш
                 Хамрагдсан тоо            25            50            65               20

             Мэргэжлийн зэргээр нь      Зэрэггүй     Заах аргач    Тэргүүлэх          Зөвлөх
                 Хамрагдсан тоо            20            90            46                4
                   Сурагчид              6 анги        7 анги        8 анги            9 анги
                 Хамрагдсан тоо            26            50            35               75
   369   370   371   372   373   374   375   376   377   378   379