Page 376 - GreenChemistry2023 Emhetgel
P. 376
140 121
150
67
100
23
50
0
Word Exsel Power Point Publisher
Та өдөр тутмын ажилдаа ямар программыг хэрэглэдэг вэ?
График 2. Багшийн асуулга 2
Асуулга 3-д хүүхдийг хөгжүүлэхэд нэмэлтээр movie maker болон ухаалаг утасны апплейкэшнийг 121 буюу
86% нь илүү сайн ашиглаж, хичээл үйл ажиллагаандаа хэрэглэгдэхүүн болгон хэрэглэж байна. Харин хичээлийг
илүү сонирхолтой болгох бусад программ ашиглахдаа дутмаг байгаа нь харагдсан. (График 3)
150
121
112
100 89
43
50
12
0
Camtasia Movie maker Powtoon Утасны апп Хэрэглэдэггүй
Та өөрийн хичээлийг хүүхдэд сонирхолтой байлгах зорилгоор ямар программыг
сайн ашигладаг вэ?
График 3. Багшийн асуулга 3
Химийн туршилттай хичээлийг зохион байгуулахад ямар бэрхшээл гардаг вэ? гэсэн асуулгад 128 буюу
91% нь туршилт хийх багаж хэрэгсэл дутмаг, 117 буюу 83% нь урвалж бодис дутмагаас гадна шууд хэрэглэх
боломжгүй, ашиглагдаагүй удсан байдаг. 112 буюу 80% нь сурагчдын хичээлд оролцох идэвх муу, 108 буюу 77%
нь багаж хэрэгсэл байдаг хэдий ч хүүхэд бүрт хүрэлцэх хүртээмж нь бага байдаг гэж хариулсан байгаа нь нээлттэй
авсан асуулгыг эрэмбэлэхэд хамгийн олон удаа давтамжтай гарсан хариултууд байсан. Үүнээс харахад цаашид
багш нарын хичээлийг хөгжүүлэх, сурагчдын сонирхлыг нэмэгдүүлэхэд хамгийн хялбар программыг түгээн
дэлгэрүүлэх шаардлагатай байна.
- Туршилтын багаж, хэрэгсэл дутмаг 128
- Урвалж бодисууд дутмаг, шууд хэрэглэхэд хэцүү 117
- Сурагчдын идэвх оролцоо муу 112
- Багаж хэрэгслийн хүртээмж бага 108
- Тоног төхөөрөмж хуучирсан 67
- Бэлэн байгаа багажныхаа ажиллах зарчмыг сайн мэдэхгүй 45
- Зарим туршилтыг явуулахад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг 42
- Байгаа урвалж, бодисууд удсан учир туршилт үр дүнгүй явагддаг 37
- Мэргэжлийн кабинет байдаггүй 21
- Үзүүлэн тарааж өгөх материал хийхэд санхүүгийн бэрхшээл тулгардаг 18
- Багш нар өөрсдийгөө хөгжүүлэх шаардлагатай 15
Асуулга 5 химийн хичээлийг хөгжүүлэхэд багш, сурагчийг дэмжих, хомсдолтой байгаа багаж, хэрэгсэл, урвалж
бодисыг ашиглаж болох виртуал лаборатори программыг хэрэглэж байсан эсэхийг судлахад 104 багш буюу 74%
нь мэдэхгүй гэж хариулсан байна. (График 4)