Page 504 - GreenChemistry2023 Emhetgel
P. 504

3.8.  "Хонин арц (juniperus sabina l.)-ны фитохимийн судалгааны зарим үр дүн" Б.Юмчинсүрэн,
              Ц.Нямдэмбэрэл,  Д.Уранзаяа  ,  У.Мядагбадам,                Н.Номиндарь  ,  Б.Мөнхжаргал,
              Ч.Чимэдрагчаа МУИС
                                                                   3
                                                                                    2
                                                    2
                                  1
                                                                                                      2
                   Б.Юмчинсүрэн , Ц.Нямдэмбэрэл , Н.Номиндар , Б.Мөнхжаргал , Ч.Чимэдрагчаа
                                        2
                              1 МУИС,  Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн,
                                       3
                                        Анагаахын шинжлэх ухааны их сургууль)
                 2
                                                                      3
        1 МУИС,  Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн,  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их
                                            сургууль,yumchinsuren.b@apu.mn

        Түлхүүрүг: полифенолт нэгдэл, кумарин, кверцетин

        Хураангуй:  Хонин  арц  (Juniperus  Sabina  L.)-ны фитохимийн  судалгааг нимгэн  үет  хроматографийн
        аргаар  хэт  ягаан  туяаны  спектрофотометр  ашиглан  полифенолт  нэгдлүүд,  флавоноид,  кумарин
        агуулагдаж байгааг судлан тогтоолоо.

        Оршил
        Бид энэ өгүүлийн хүрээнд эх орны ховор зүйлийн хонин арцны биохимийн найрлагыг тодорхойлох,
        физик-хими, уламжлалт эмийн технологийн оновчтой аргуудыг хослуулан хэрэглэж, цаг хугацаа болон
        бодис  хэмнэсэн  хямд  зардлаар  түүний  биологийн  идэвхит  нэгдэл  болох  уураг  болон  кверцетин,
        умбеллиферон  зэрэг  байгалийн  хоёрдогч  метаболитуудын  судалгаа  нь  өмнө  хийгдээгүй  учраас
        оновчтой аргыг олж илрүүлэн, цаашид экологийн цэвэр үйлдвэрлэлд тарималжуулан нэвтрүүлэх ач
        холбогдолтой учраас туршилт судалгаа хийж  байгаа болно.
        Ардын анагаах ухаанд Хонин арц (Juniperus Sabina L.)-г бөөрний халууралт, боом, хуурай цөс, шээс
        хөөх, үе мөч, амьсгалын замын үрэвсэлт өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.
        Арц нь Агарууны (Cupressaceae) овогт хамаарах 60-аад зүйл ургамал тархсан байдаг. Эдгээрийг 50
        сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Дулаан оронд 30 метр орчим өндөр ургах мод ч бий. Харин манай
        оронд сөөг хэлбэрийн хонин арц (Juniperus sabina), дагуур арц (Juniperus dahurica), хуурамч хонин арц
        (Juniperus  pseudosabina),  ямаан  арц  (Juniperus  sibirica)  гэсэн  дөрвөн  зүйл  голдуу  Хангай,  Хэнтий,
        Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар тархан ургадаг.
        Арц нь эфирийн тос бүхий анхилам үнэр ялгаруулан орчноо ариутган байдаг амьд байгалийг ариутгагч
        юм.
        Арцны  зүйлүүдээс  хонин  арц  Монголын  “Улаан  ном”-онд дагуур  арц,  хуурамч  хонин  арц  нь  ховор
        ургамлын бүртгэлд орсныг онцлон анхаарах хэрэгтэй байна.
        Хонин  арцны  шилмүүс  хайрсархуу,  найлзуур  буюу  залуу  мөчир  дээр  нь  бие  биеэ  нягт  дэрлэн
        байрласан эсвэл найлзуурын зарим хэсэг нь зуурхуу нарийхан, бүх шилмүүс нь хайрсархуу боргоцой
        жимсгэнэ дотроо хоёроос зургаан ширхэг үртэй байдаг.
        Арцыг  мөчир,  үрээр  нь  үржүүлэх  боломжтой.  Зарим  судлаачид  хонин  арцыг  үржүүлэх  оролдлогыг
        Хэнтий  аймгийн  Хэрлэн  баян  Улааны  Хөдөө  арал,  нийслэлийн  Ар  согоот,  Төв  аймгийн  Жаргалант
        сумын Мэндийн үзүүр, Баянчандмань сум, Борнуур суманд Г.Пүрэвбат ламын Бүтээлийн сүм зэрэг
        газруудад арцыг мөчрөөр нь тарьж туршсан, үр дүнтэй байсан юм байна. [1]
        Дэлхийн олон улс оронд, тухайлбал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, тус улсын Бээжин, Нанчон зэрэг
        олон газар арцыг үржүүлэн тарималжуулж, хот суурин газарт мөнх ногоон чимэглэл болгон ургуулдаг
        байна.
        1.  Зорилго: Хонин арц (Juniperus Sabina L.)-д биологийн идэвхт нэгдлүүдийг тодорхойлох.









              Зураг 1. Үр, мөчир, ишний анатоми                                       Зураг 2. Фенолын нэгдлүүд, флавоноид ба
                           (Juniperus Sabina L.)                                                     кумарины хроматограмм (Juniperus Sabina L.)
        Ургамлын ангилал зүй, анатомийн бүтцийг Ботаникийн цэцэрлэгийн ажилтнууд, ангилал зүйч, ШУА-
        ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэд тодорхойлов.
   499   500   501   502   503   504   505   506   507   508   509