Page 505 - GreenChemistry2023 Emhetgel
P. 505
2.Судалгааны материал, аргазүй
2.2.1. Хонин арц (Juniperus Sabina L.)-ны химийн найрлага
Зураг 3. Чийг, эрдэс, тослог, уургийн хэмжээ тодорхойлогдсон байдал
Хонин арц (Juniperus sabina L. )
ургамлын дээд хэсэг агуулга,%
20
15.5
15
10
5.73 5.85
3.58
5
0
Үнс,% Уураг,% Тослог,% Чийг,%
2.1.Судалгааны материал
Судалгааг Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн фитохимийн лабораторид хийж
гүйцэтгэсэн бөгөөд Хонин арц (Juniperus Sabina L.)-ны дээжийг 2021 оны 8-9 дүгээр сарын хооронд
түүж, хатааж, стандартын дагуу бэлтгэж, хадгалсан болно.
2.2.Судалгааны арга зүй
2.2.1 Хонин арц (Juniperus Sabina L.)-д агуулагдах уургийн хэмжээг тодорхойлох
Хонин арц (Juniperus Sabina L.)-д агуулагдах уургийн хэмжээг Кьелдалийн аргаар тодорхойлсон ба 0.5г
дээжийг 9мл концентрацитай хүхрийн хүчилд 1 мл хлорын хүчлэн катализатортойгоор уусган уургийн
амин хүчлийн азотыг аммонийн сульфатад шилжүүлсэн. Кьелдалийн нэрэх аппаратанд 40% натрийн
гидроксидоор аммиак үүсгэн нэрж борын хүчлийн 2% уусмалд шингээн 0.1 н натрийн шүлтээр титрлэж
тодорхойлсон болно[12].
2.2.2 Хонин арц (Juniperus Sabina L.)-ны чийгийн хэмжээг тодорхойлох
Хонин арц (Juniperus Sabina L.)-ны чийгийн хэмжээг 105С-т хатаах шүүгээнд хатааж тодорхойлсон ба
эрдсийн нийт хэмжээг 600С-т шатаах зууханд 5 цаг шатааж үнслэгийг жингийн аргаар тодорхойлсон.
[14].
2.2.3 Хонин арц (Juniperus Sabina L.)-ны нийт тосны агууламж, хэмжээг тодорхойлох
Нийт тосны хэмжээг Сокслетийн аргаар тодорхойлсон ба тогтмол жинтэй болгосон 5г дээжийг хэсэглэн
авч шүүлтүүрийн цаасан уутанд хийн жинлэн авч, эргэх хөргөгчтэй холбосон колбонд гексанаар
тасралтгүй хандалж, хандлахын өмнөх ба дараах жингийн ялгавараар тодорхойлсон болно. [13].
2.2.4 Нийт тосны бүрэлдэхүүн тодорхойлолт
Хонин арц (Juniperus Sabina L.)-нд агуулагдах нийт тосны бүрэлдэхүүнийн шинжилгээ судалгааг
хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО институтийн хийн хроматографийн багажаар
тодорхойлсон үр дүнг фото зургаар хавсаргав. /Хавсралт 1/
2.2.5 Эфирийн тос ялгалт, дээж бэлтгэл
Нунтаглаж хатаасан 0.5кг дээжийг Клевенжерийн загварын Гинзбергийн аппаратаар усны уураар нэрэх
аргаар 5 цаг нэрж, цайвар шаргал өнгөтэй 2.5 г (0.5%) эфирийн тос гарган авав. Эфирийн тосны
дээжийг харанхуй нөхцөлд -5 C -т хадгалсан. Цаашид эфирийн тосны химийн бүрэлдэхүүнийг хийн
0
хроматограф-масс стектрметр (GC-MS)-ийн аргаар тодорхойлох процесс үргэлжилж байна. [11].
2.2.6 Фитохимийн судалгаа, тоон тодорхойлолт
Фитохимийн судалгааг физик химийн аргаар нимгэн үет хроматографи (НҮХ) ба хэт ягаан туяаны
(365нм, 254нм) спектрофотометр ашиглан хийсэн.
Хүснэгт 1. Хонин арц (Juniperus Sabina L.)-ны биологийн идэвхт бодисын хэт ягаан туяаны спектр