Page 510 - GreenChemistry2023 Emhetgel
P. 510
3.9. "Цагаалин хунчир эмийн ургамлын фитохимийн судалгааны зарим үр дүнгээс"
Э.Сугаржав, Ч.Чимэдрагчаа ,Ж.Ирэхбаяр, Уламжлалт анагаах ухаан технологийн
хүрээлэн, МУИС Химийн тэнхим Байгалийн ухааны сургууль Монгол улсын их сургууль
1
1,2
Э.Сугаржав , Ч.Чимэдрагчаа , Ж.Ирэхбаяр
2
1 Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Улаанбаатар, Монгол, ш/х-36/495
2 Химийн тэнхим, Байгалийн ухааны сургууль, Монгол улсын их сургууль
*sugarjave@gmail.com, +97696061691
Хураангуй
Сүүлийн үед эмчилгээний зориулалт бүхий эмийн ургамлыг олж илрүүлэхийн зэрэгцээ уламжлалт анагаахад
хэрэглэгдэх талаас нь нарийвчлан судлах ажил чухлаар тавигдаж байна. Манай оронд ургадаг Цагаалин хунчир
эмийн ургамлын түүхий эдийн чанарын үзүүлэлтүүдийг Монгол улсын анхдугаар фармапопей (2011) болон
Хятадын фармакопейд (2015) заасан аргачлалын дагуу, нимгэн үет хроматографийн аргаар зарим биологийн
идэвхт үйлчлэгч бодисуудыг таньж илрүүлэн, тоон агууламжийг өндөр идэвхт шингэний хроматографын арга
болон хэт ягаан туяаны спектрофотометрийн аргаар тодорхойлж, тэдгээрийн зөвшөөрөгдөх хязгаарыг тогтоон,
аргын баталгаажуулалтыг хийв. Судалгааны үр дүнд бид 12 төрлийн (өөр өөр газар болон хугацаагаараа
ялгаатай) дээжинд чанарын үзүүлэлтүүдийг тогтооход чийглэг 9.39%, нийт үнслэг 4.54%, давсны хүчилд үл
уусах үнслэг 2.45%, усанд хандлагдах бодисын хэмжээ 34.39% байгааг тус тус тодорхойлов. Цагаалин хунчир
ургамалд тритерпений төрлийн сапонины нэгдлүүд (oleanolic acid, astragaloside IV) агуулагддаг болохыг НҮХ-
ийн аргаар илрүүлсэн ба хуваарилалтын коэффициент нь 0.7, 0.55 тус тус байв. Биологийн идэвхт үйлчлэгч
бодис болох нийлбэр тритерпений сапонины хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойлоход 3.54%
(oleanolic acid), 0.52% (astragaloside IV), өндөр идэвхт шингэний хроматографын аргаар тодорхойлоход 0.96
мг/мл (oleanolic acid), 0.56 мг/мл (astragaloside IV) тус тус агуулагдаж байгааг тогтоож, ICH (Q2 R1) удирдамжийн
шаардлагын дагуу агуулгыг тодорхойлох аргын нарийвчлал нь RSD<2.0% байх шаардлагад нийцэж байгаа
болно. Энэхүү судалгаа нь Цагаалин хунчир эмийн ургамлын чанарын стандартыг анх удаа тогтоосон бөгөөд
энэ нь түүний чанарыг хянах, нөөцийг оновчтой хөгжүүлэх, ашиглах үндэслэл болсон.
Түлхүүр үг: Цагаалин хунчир, олеанолын хүчил, астрагалозид IV, биологийн идэхвт бодис
Оршил
Цагаалин хунчир (Astragalus galactites Pall.) нь олон наст буурцагт ургамал бөгөөд Хятад,
Өвөрмонгол, Монгол, ЗХУ-ын Сибирийн нутгаар өргөн тархсан байдаг (Ding et al., 2021).
Хятадууд хунчирыг Huangqi (黄芪)гэж нэрлэн түүний үндсийг олон мянган жилийн өмнөөс
хэрэглэж байсан бол Цагаалин хунчир ургамлыг Rubai Huangqi (乳白黄芪), харин Төвдийн
уламжлалт анагаах ухаанд "སྲད་དཀར།" сага-эр, сарадгар нэрийн дор өргөн хэрэглэдэг болохыг
зарим ном зохиолд дурджээ (Ligaa U, 2005). Уламжлалт анагаах ухаанд Цагаалин хунчир
ургамлын цэцгийг зүрхний үйл ажиллагаа доройтсоноос үүдсэн хаванг анагаахаар онцлон
хэрэглэхийн хамт цэцгийн чанамалыг амьсгал давхцах, бөглөрөх, цээжний хөндийд ус
хуримтлагдах, уушиг, дэлүүний өвчин, гэдсээр хатгуулах зэргийг эмчлэх зорилгоор
ашигладаг. Уг ургамлын газрын дээрх хэсэгт флавонойд, кумарин, сапонин, үндсэнд
флавонойд, кумарин, бага хэмжээний алкалоид, сапонин буй гэж зарим ном зохиолд
тэмдэглэсэн байдаг (Ligaa U, 2005). Монгол эрдэмтэд энэ ургамлын газрын дээрх хэсэг нь
липидийн хэт исэлдэлтийн явцад үүсдэг хорт бүтээгдэхүүний хэмжээг багасган,
мэдэгдэхүйц антиоксидант үйлдэл үзүүлж, зүрхний цусан хангамжийг сайжруулах, зүрхний
булчингийн ишеми, хэт алдагдлаас хамгаалах идэвхтэй гэж (А.Авирмаа, 1991) мэдээлжээ.
Мөн Цагаалин хунчирт полифенолт нэгдэл агуулагддаг бөгөөд үүний дотор голчлон