Page 512 - GreenChemistry2023 Emhetgel
P. 512
Стандарт бодис Астрагалозид-IV (цэвэршилт ≥98.0% HPLC, цуврал C10460916, Хятад улс),
Олеанолын хүчил (цэвэршилт ≥99.0% HPLC, цуврал 112-80-1, Sigma Aldrich (USA). Бусад
ашигласан урвалж, уусгагч нь химийн цэвэршилттэй байсан болно.
Физик-химийн чанарын үзүүлэлтийн тоо хэмжээг тодорхойлох:
Ургамлын чийг, нийт үнс, хүчил (HCI)-д үл уусах үнс, усанд хандлагдах бодисын тоо хэмжээг
Монгол Улсын Үндэсний Фармакопей (МУҮФ) болон Хятадын фармакопейд (2015) дахь
арга зүйн дагуу тус тус тодорхойлов (Монгол Улсын Үндэсний Фармакопей, 2011; 主编,贾
敏如,张艺, 2015).
Тритерпений сапониныг таних арга:
Нунтагласан судалгааны дээжнээс 1.0 г-ыг жинлэн авч 5 мл метанол нэмж тасалгааны
температурт 1 цаг хандлав. Ханднаас 3-5 дуслыг авч НҮХ-д ашиглав. Стандарт бодис
(астрагалозид IV)-оос 1мг/мл концентрацитай метанолын уусмал бэлтгэж, 5-10 мкл
уусмалыг НҮХ-д хэрэглэв. Дээрх бэлтгэсэн хандуудыг стандарт бодисын уусмалтай
харьцуулан силикагель 60 F254 ялтас дээр дусаав. Ялтсыг хатаасны дараа хлороформ-
метанол-ус (70:30:4) уусгагчийн систем бүхий хроматографийн камерт байрлуулав.
Хроматографийг 7-8 см явуулан авч, агаарт хатаасны дараа 5%-ийн хүхрийн хүчлийн
спиртэн уусмалаар шүршиж, 105 С-д 1-2 минут халаахад стандарт бодистой ижил түвшинд
0
тритерпений сапонины төрлийн бодис үзэгдэх гэрэлд улбар шар болон ердийн гэрэлд бор
хүрэн өнгө үзүүлнэ (G et al., 2020; H. Wagner, 1996).
Дээр бэлтгэсэн ханднаас 3-5 дуслыг авч НҮХ-д ашиглав. Стандарт бодис (олеанолын
хүчил)-оос 1мг/мл концентрацитай метанолын уусмал бэлтгэж, 5-10 мкл уусмалыг НҮХ-д
хэрэглэв. Ханд болон стандарт бодис олеанолын хүчлийн уусмалаас шилэн гуурсаар
силикагель F254 ялтас дээр тус тус дусааж, гексан:этилацетат-цууны хүчил (6.2: 2.8: 1.0)
уусгагчийн системд хроматограф явуулна. Хроматограммыг 10%-ийн хүхрйин хүчлийн
0
0
этилийн спиртэн уусмалаар шүршиж, 100 -105 С-д 1-2 минут халаахад стандарт бодистой
ижил түвшинд тритерпений сапонины төрлийн бодис үзэгдэх гэрэлд улбар шар өнгө
үзүүлнэ (Upadhye et al., 2018).
Нийт тритерпений сапонины уламжлалын нэгдлийн тоо хэмжээг тодорхойлох:
А. Хатааж нунтагласан дээжнээс 1.0 г-ыг нарийвчлан жинлэн 250 мл-ийн бөөрөнхий
ёроолтой колбонд хийж, дээр нь 100 мл хлороформ нэмж эргэх хөргөгчтэй холбон усан
халаагуурын температурыг 60°С-д тохируулан 2 цаг хандалж туйлгүй бодисуудыг
о
хлороформоор хандалж зайлуулна. Ургамлын үлдэгдэл дээр 50 мл н-бутанол хийж 30 С
хэмд 1 цагийн турш 45 кГц-ийн хэт авианы ваннад хандалж, дараа нь тасалгааны
температурт хонуулна. Хандыг шүүж, шүүгдсийг бага даралтын дор вакуум ууршуулагчаар
нэрж уусгагчийг зайлуулна. Гарган авсан бутанолын хандыг D101 макропор шингээгч
дундуур нэвтрүүлж бусад дагалдах бодисоос цэвэрлэнэ. Шингээгчтэй баганыг 50-60 мл
70%-ийн этанолоор угааж шилэн аяганд тосож авах ба 70%-ийн этанолон хандыг вакуум
ууршуулагчаар сайтар нэрж уусгагчийг зайлуулах ба нэрлэгийн колбыг 20-30 минут
тасалгааны температурт байлгаж жинг тогтворжуулсны дараа жинлэж, нийт бодисын
хэмжээг граммд шилжүүлнэ. Нэрлэгийн колбо дахь бодисыг бага хэмжээний цэвэр
метанолд уусгаад 10 мл-ийн хэмжээст колбо руу шилжүүлэх ба колбыг дахин 2-3 удаа бага
хэмжээний метанолоор угааж хэмжээст колбо руу нийлүүлж, хэмжээс хүртэл метанол нэмж
дээж уусмалыг бэлтгэнэ. Бэлтгэсэн дээж уусмалаас 1 мл-ийг хуруу шилэнд авч дээр нь 0.5
мл 8%-ийн ванилин, 2.5 мл 72%-ийн H2SO4 нэмж 70°C бүхий усан халаагуурт 15 мин.
халааж урвалыг явуулна. Үүний дараа хуруу шилтэй уусмалыг урсгал хүйтэн усаар хөргөж,
10-20 минутын дараа гэрэл шингээлтийг спектрофотометрээр 560 нм долгионы уртад
туршилтын уусмалын шингээлтийг хэмжинэ. Нийт тритерпений сапонины агууламжийг