Page 511 - GreenChemistry2023 Emhetgel
P. 511

тритерпений  сапонин,  алкалоид,  флавонт  төрлийн  задраг  бодисууд  агуулагдана  гэж
              дурдсан байдаг (Д.Дүнгэрдорж, 1970). Монгол-Төвд уламжлалт эмнэлгийн эмийн 28 жоронд
              орж, жорын найрлаганд орох давтамжаараа 166-рт бичигдэн, монгол орны эмийн ургамлын
              дотроос  эмийн  жорын  найрлагад  орох  давтамжаараа  64-рт  бүртгэгджээ  (Boldsaikhan  D.
              Nansalmaa  Kh,  1993).    Цагаалин  хунчир  ургамал  нь  Монголын  анагаах  ухаанд  түгээмэл
              хэрэглэгддэг  эмийн  түүхий  эдийн  нэг  боловч  химийн  бүрэлдэхүүн  хэсгүүдийг  судалсан
              орчин үеийн судалгаа цөөхөн байдаг. Гэхдээ эдгээр биологийн идэвхт нэгдлүүдийг орчин
              үеийн  шинжлэх  ухааны  аргаар  судалж,  нотолгоожуулах  асуудал  эрдэмтэдийн  тэргүүн
              зорилтын  нэг  болоод  байгаа  билээ.  Орчин  үед  эмийн  зах  зээлд  ургамлын  гаралтай  эм
              бэлдмэл, бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хэрэглээ өсөж байгаа бөгөөд үүнтэй уялдан
              эмийн  ургамлын  түүхий  эдэд  тавигдах  шаардлагын  үзүүлэлт  нэмэгдэж,  чанар  аюулгүйн
              үзүүлэлтүүдийн  зөвшөөрөгдөх  хязгаар  өөрчлөгдөж  байна.  Иймд  эмийн  ургамлын  түүхий
              эдийн  хуучин  стандартыг  шинэчлэх,  мөн  шинээр  стандартчилах  зайлшгүй  шаардлага
              тулгарч  байна.  Энэхүү  судалгаандаа  Уламжлалт  анагаах  ухаанд  өргөн  хэрэглэгддэг
              Цагаалин  хунчир  (Astragalus  galactites  Pall.)  эмийн  ургамлыг  сонгон  авч,  Фармакопейн
              шаардлагын  дагуу  чанарын  стандартын  судалгааг  хийж,  чанарын  үнэлгээ,  хяналтын
              үндэслэлийг бий болгохыг зорьлоо.



              Судалгааны материал, арга зүй
              Судалгааны  ажлыг  Уламжлалт  Анагаах  Ухаан  Технологийн  Хүрээлэнгийн  Эрдэм
              Шинжилгээний  Төвийн  Хими,  хими-технологийн  лаборатори  болон  Хятадын  Жианси
              Анагаах Ухааны Их сургуулийн Эмийн материалын байгалийн нөөцийн судалгааны төвийг
              тус тус түшиглэн хийж гүйцэтгэлээ.
              Нийт 12 төрлийн эмийн түүхий эдийг Монгол улс болон Өвөрмонголын Алашаан баруун
              хошуунаас тус тус түүж цуглуулсан. Түүхий эдийн мэдээллийг дор хүснэгтээр харуулав.

                                                                              Хүснэгт 1. Судалгааны материал
                 Дээжний дугаар       Ургамлын нэр           Түүсэн газар         Түүсэн он сар өдөр

                 RBHQ01            Astragalus galactites     Эмээлт               2017.5.20.
                 RBHQ02            Astragalus galactites     УБ хот орчим         2017.5.23.
                 RBHQ03            Astragalus galactites     Тахилтын овоо        2017.5.24.

                 RBHQ04            Astragalus galactites     Тахилтын овоо        2017.5.28.
                 RBHQ05            Astragalus galactites     Эмээлт               2018.5.14.
                 RBHQ06            Astragalus galactites     Төв аймаг            2018.5.18.
                                                             Баянцагаан
                 RBHQ07            Astragalus galactites     Тэрэлж               2018.5.28.
                 RBHQ08            Astragalus galactites     Тэрэлж               2018.5.22.

                 RBHQ09            Astragalus galactites     Тахилтын овоо        2019.5.17.
                 RBHQ10            Astragalus galactites     Эмээлт               2019.5.18.
                 RBHQ11            Astragalus galactites     Өвөрмонголын         2019.5.20.
                                                             Алашаа
                 RBHQ12            Astragalus galactites     Өвөрмонголын         2019.5.25.
                                                             Алашаа

              Судалгаанд ашигласан урвалж бодис
   506   507   508   509   510   511   512   513   514   515   516