Page 515 - GreenChemistry2023 Emhetgel
P. 515

Дээрх  үр  дүнгээс  харахад  түүхий  эдийн  чанарын  тоон  үзүүлэлтийн  дундаж  утга  чийглэг
              9.39%, нийт үнслэг 4.54%, давсны хүчилд үл уусах үнслэг 2.45%, усанд хандлагдах бодисын
              хэмжээ 34.39%, нийлбэр тритерпений сапонины бүлгийн үйлчлэгч бодис астрагалозид IV
              3.54%, олеанолын хүчил 0.52% тус тус агуулагддаг болохыг тодорхойлов. Эмийн түүхий
              эдэд    агуулагдах    биологийн     идэвхт   нэгдлүүдийн     тоон    агууламжийг     ХЯТ-ны
              спектрофотометрийн  аргаар  тодорхойлсон  судалгааны  үр  дүнг  баталгаажуулах  үүднээс
              өндөр идэвхт шингэний хроматографи (ӨИШХ)-ийн аргаар тритерпений сапонины төрлийн
              бодис  астрагалозид  IV,    олеанолын  хүчил  зэрэг  нэгдлүүд  агуулагддаг  болохыг
              тодорхойллоо. (A) Ус (0.1% H3PO4) : (B) Ацетонитрил  (15:85) бүхий хөдөлгөөнт фаз, баганы
              хэмжээ Welchrom C18 (GD), 5 µm, 4.6 x 250 mm, баганын температур 25 С, долгионы урт
                                                                                          0
              203 нм, урсах хурд 0.5 мл/мин, туршилтын хугацаа 15 минут, тарилтын хэмжээ 20 мкл тус
              тус  нөхцлийг  сонгон  туршилтыг  хийж  гүйцэтгэлээ.  Туршилтын  дүнд  Цагаалин  хунчир
              ургамалд  астрагалозид  IV  0.56  мг/мл,  олеанолын  хүчил  0.96  мг/мл  тус  тус  агуулагддаг
              болохыг  орчин  үеийн  багажит  анализ  ӨИШХ-ийн  аргын  тусламжтайгаар  тодорхойлов
              (Ganzera M., 2001; Zhao et al., 2013).

              Аргын баталгаажилт:
              Цагаалин  хунчир  эмийн  ургамалд  агуулагдах  Астрагалозид  IV,    олеанолын  хүчил  зэрэг
              биологийн  идэвхт  бодисуудыг  тодорхойлох  ӨИШХ-ийн  аргын  баталгаажилтыг  хийхийн
              өмнө системийн таарц буюу сонгомол чанарыг нөхцөл тус бүрт шалгаад хроматорафийн
              тохиромжтой  байх  нөхцөлийг  сонгон  авч,  нарийвчлал,  тогтвортой  чанар  гэсэн
              үзүүлэлтүүдээр  шалгаж,  статистик  боловсруулалтыг  хийлээ.  Аргын  нарийвчлалыг
              (үнэмшилт  чанар,  шугаман  чанар )  тодорхойлохдоо дээжийн  тоон  агууламжийг  тогтоож,
              корреляцийн  хамаарал  (R2),  дундаж утга болон харьцангуй  стандарт  хазайлтыг  тооцов.
              Мөн  жиших  муруйд  регрессийн  анализ  хийж,  уг  аргын  тодорхойлох  хязгаар,  илрүүлэх
              хязгаарыг тус тус тогтоосон.



















                                     Зураг 2. Астрагалозид IV ӨИШХ-ийн хроматограмм
                             А-Астрагалозид IV стандарт  B-Цагаалин хунчир ургамлын метанолын ханд
   510   511   512   513   514   515   516   517   518   519   520