Page 519 - GreenChemistry2023 Emhetgel
P. 519

3.10. "Хачгаар дамжих халдварт өвчний завхан аймгийн хүн амын дундах тандал судалгааны
              дүн" Э.Эрдэнэтуяа, Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв


                                                                                                Э.Эрдэнэтуяа1,
                                             Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвд нян судлагч
                                                                                         Eegii765@yahoo.com

               Завхан  аймгийн  Зоонозын  өвчин  судлалын  төв  нь  хачгаар  дамжих  халдварт  өвчний
        байгалийн голомтын тандал судалгааг 2008 оноос хийж эхэлсэн. 2022 оны байдлаар Завхан
        аймгийн 22 суманд хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомттойбайгаа нь тандал
        судалгаагаар тогтоогдсон.
               2014  онд  хачгаар  дамжих  халдварт  өвчний  сэжигтэй  хачганд  хазуулсан 8  тохиолдол
        /хачигт боррелиоз 3, хачигт риккетсиоз 5/лабораторийн шинжилгээгээр батлагдаж байсан. Энэ
        тоо жил бүр нэмэгдсээр 2022 он гэхэд 891 хүн хачгаар дамжих халдварт өвчний эрсдэлд өртөн
        эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан байна.
               Иймд  Завхан  аймгийн  24  сумын  ард  иргэдийн  хачгаар  дамжих  халдварт  өвчний  хүн
        амын дундах тандал судалгааг хийсэн.

               Удиртгал

               Дэлхийнхүн амын дунд хачгаар дамжих халдварт өвчний 30 гаруй төрөл бүртгэгдсэн
        байдаг  бөгөөд  Монгол  улсад3  төрөл  нь  2007  оноос  бүртгэгдэж  эхэлсэн.  Завхан  аймгийн
        хэмжээнд  хачигт  боррелиоз,  хачигт  риккетсиоз  өвчний  эрсдэлд  өртсөн  891  тохиолдол
        бүртгэгдсэн байна.
               Хачигт боррелиоз- Спирохетийн төрлийн нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар
        дамждаг,  төв  мэдрэл,  зүрх  судасны  тогтолцоо,  арьс  салст,  үе  мөчний  эмгэгээр  илэрдэг
        байгалийн      голомтот     халдварт      өвчин.    Хачигт     боррелиоз      өвчний     үүсгэгчид    нь
        Spirochaeteceaeовог, Borreilaтөрөлд багтдаг. [1]
               Дамжуулагч  хачиг  3-7-р  сард  идэвхждэг  ба  оргил  үе  нь  5  дугаар  сар  юм.  Хачигт
        боррелиоз  нь  халдвартай  хачигт  хазуулсанаас,  өвчтэй  эхээс  урагт  халдвар  дамжсан
        тохиолдол байна. [2]
               Бүх насны хүн өвчилнө. Өвчний нууц үе: 3-35 хоног, дунджаар 14 хоног.
               Ийлдэс судлалын шинжилгээ: Спирохетийн эсрэг IgM, IgG үүсэлтийг ФХУ эсвэл ДТУ-
        аар  тодорхойлно.  Өвчний  эхний  7  хоногт эсрэгбие  тодорхойлогдохгүй  байх  боломжтойгоос
        гадна өвчтөн эрт антибиотик хэрэглэсэн үед урвалын хариу сөрөг гарч болно. [3]

               Хачигт риккетсиоз- Хачигт риккетсиоз буюу толбот чичрэг нь олон зүйлийн риккетсээр
        үүсгэгдэж, хачгаар дамждаг, өндөр халуурах, толгой, булчингаар хүчтэй өвдөх, хачиг хазсан
        хэсэгт анхдагч бүрдэл үүсэх, ойролцоох тунгалгийн булчирхай үрэвсэх, арьсан дээр тууралт
        гарах зэрэг эмнэлзүйн төстэй шинж тэмдгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин. [1]

               Байгаль  дээрх  үндсэн  агуулагч  нь  D.Nuttali  зүйлийн  хачиг  бөгөөд  халдвартай  хачигт
        хазуулсаны  улмаас  халдвар  дамжина.  Бүх  насны  хүн  өвчилнө.  Хүнээс  хүнд  халдвар
        дамжихгүй, өвчилсөний дараа насан туршийн дархлаа тогтоно.
        Нууц хугацаа: 1-15 хоног, өвчин урьдал үегүйгээр шууд цочмог эхэлнэ. [2]
               Ийлдэс  судлалын  шинжилгээ:  ФХУ,  ДТУ-ыг  тухайн  цомгийн  зааврын  дагуу  тавьж,
        дүгнэнэ. Өвчтөний эхний ийлдсийг эмнэлзүйн шинж тэмдэг эхэлсэнээс хойш 1-ээс 14 хоногийн
        дотор, давтан ийлдсийг эхний ийлдсийг авснаас хойш 14-21 хоногийн дараа шинжилнэ. Хос
        ийлдсэн дэх эсрэгбиеийн таньцын зөрүүгээр оношилно. [3]

               Судалгааны үндэслэл
   514   515   516   517   518   519   520   521   522   523   524