Page 523 - GreenChemistry2023 Emhetgel
P. 523

Дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ

               Завхан аймгийн хэмжээнд хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй хачганд хазуулсан
        иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа нь ард иргэдийн дунд эрсдэл өндөр байгааг харуулж
        байна.  Энэ  нь  ард  иргэдийн  дунд  хачгаар  дамжих  халдварт  өвчний  талаарх  мэдлэг  бага,
        хандлага муу байгаатай шууд холбоотой байна.
               Завхан аймгийн хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй хачганд хазуулж халдвар
        авсан иргэдийн дундаж нас 18, өртөмтгийн нас 0-9, нийт өвчлөгсөдийг хүйсийн хувьд авч үзвэл
        38.6% нь эрэгтэй, 61.4% нь эмэгтэйчүүд эзэлж байна. [4, 5]
               Хачиг тархах оргил үе нь 4, 5-р сар бөгөөд тоо толгой нь цаг уурын хүчин зүйл ялангуяа
        агаарын болон хөрсний температур, хөрсний чийг зэргээс хамаарах ба чийгтэй зун, өнтэй өвөл
        хачгийн тоо толгой ихэсдэг байна. [6, 7]
               Хачганд  хазуулсан  иргэдийн  80%  нь  4,  5-р  сард  бүртгэгдсэн  байгаа  нь  бэлчээрийн
        хачгийн идэвхижлийн үетэй тохирч байна. [6]
               Иймд хачгаар дамжих халдварын голомтод бүс нутгийн иргэдийн өртөж буй эрсдэлт
        хүчин  зүйлийг  нарийвчлан  судлах,  сургалт  сурталчилгааг  улиралчлалыг  угтуулан  зохион
        байгуулах,  эрт  сэрэмжлүүлэх  хариу  арга  хэмжээг  харъяа  эрүүл  мэндийн  байгууллагууд,
        НЭМТөв, ЕБСургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй
        хамтран эрчимжүүлэх шаардлагатай байна.




               Ном зүй

            1.  Хоролсүрэн Н. “Халдварт өвчин”/1972/ Улаанбаатар. Ху196
            2.  ЗӨСҮТөв “Хүнд халдварлах зоонозын өвчин”/2015/ Улаанбаатар. Ху 225, 227, 232, 236
            3.  ЗӨСҮТөв  “Зоонозын  өвчний  тусламж,  үйлчилгээний  үед  мөрдөх  журам,  зааврын
               эмхэтгэл”  /2018/, Улаанбаатар. Ху 142, 146, 147, 149
            4.  Дашдаваа Г. Эрдэнэтуяа Э. Цэгмид М. Мөнхтогтох Д. “ХАчигт халдварын сэжигтэй хүний
               өвчлөлийн  тохиолдлын  насны  байдал,  лабораторийн  оношлогооны  асуудал”,
               “Зоонозын халдварын тулгамдсан асуудал №23, /2019/” Ху 161
            5.  Даариймаа  О.  Цогбадрах  Н.  Алтантогтох  Д.  Гантуяа  Д.  “Монгол  улсын  хачигт
               боррелиозын  хүний  өвчлөлийн  тархалт”,  “Зоонозын  халдварын  тулгамдсан  асуудал
               №24, /2021/” Ху 24
            6.  Батаа  Ж.  Абмэд  Д.  Хаснатинов  М.А.  Данчинова  Г.А.“Heamaphysalis  concinna  Koch
               зүйлийн  иксод  хачгийг  Монголд  тодорхойлов”,  “Эрдэм  шинжилгээний  бүтээл  №15”
               /2007/ Улаанбаатар. Ху 12
            7.  Уянга  Б.  Болорчимэг  Б.  Отгонбаяр  Д.  Цэрэнноров  Д.  Бурмаажав  Б.  Пүрэвдулам  Л.
               Отгонсүрэн Г. Ундраа Б. Эрдэнэбат Н. “Сэлэнгэ аймгийн хачигт энцефалитын өвчлөл,
               хачгийн тархалт, цаг уурын зарим үзүүлэлт”, “Зоонозын халдварт өвчний шинжилгээ,
               судалгаа №22” /2017/ Ху 125
   518   519   520   521   522   523   524   525   526   527   528