Page 525 - GreenChemistry2023 Emhetgel
P. 525
HPLC системийн урсах фаз метанол-ус (0.2% цууны хүчил агуулсан) (7:93), 1.0 мл × мин(-1) хурд,
баганын дулаан 35℃ хэм байв. Детектор 273 нм галлийн хүчил, 238 нм генипозид, 403 нм гүргэмийн
1-4
шар А пигментийг таньж тодорхойлсон .
Судалгааны үр дүн
Чанарын шинжилгээний үр дүн
Тангийн түүхий эдийн чийглэг ар үр 4.4%, бар үр 5.2%, жүрүр 5.1%, гүргэм 5.5%, балига 5.4%, чинтанд
5.2% байна. Чинтангийн усанд хандлагдах бодисын хэмжээ 19%, ерөнхий үнслэгийн хэмжээ 13.81%
байна.
Бичил бүтцийн шинжилгээ
Бичил бүтцийн шинжилгээгээр Чинтан эмийн доторх дөрвөн хөл эмийн онцлог шинжийг ялган танив.
Үүнд гүргүмийн цэцгийн тоосны мөхлөг нь гүн шар өнгөтэй дугуй зууван хэлбэртэй, 39-60µm
диаметртэй, гурван сүвтэй энэ нь 3-5µm хэмжээтэй [2], гадна хана нь зузаан шүдэрхэг хэлбэртэй
байлаа. Жүрүрийн чулуун эс нь шаравтар болон өнгөгүй, нэг төрлийн уртавтар, цагираг болон
гурвалжин хэлбэртэй 13-34µm, 75µm, 4-13µm ханын зузаантай, эсийн дотор ихэвчлэн талст агуулдаг.
Гоё башигын газрын дээд хэсгийн талст болон ширхэгийн бичил бүтцийн онцлог: ширхэг нь багцалсан
байх ба түүнтэй давхцан бөмбөлөг талст мөхлөгүүд харагдана. Ширхэгийн зузаан нь 3-7µm хэмжээтэй.
Арүрийн модон эс нь ихэвчлэн олноороо бөөгнөрөн байдаг, цайвар шаргал эсвэл өнгөгүй байдаг. Олон
янзын хэлбэртэй, тэгш бүс, олон өнцөгт, гэвч диаметр нь 22-54µm-136µm [3], ханын зузаан нь 2-6µm,
ханын эгнээ үүсгэн шүдэрхэг харагдана. Зарим эсүүд дотроо саарал өнгийн кальцийн оксалат мөхлөг
агуулдаг. Үр дүнг зураг 1-4-д үзүүлэв.
Зураг 1. Зураг 2. Зураг 3. Зураг 4.
Carthamus tinctorius L. Gardenia tinctorius Ellis Dianthus superbus L Terminalia chebula Retz
цэцгийн тоосны мөхлөг чулуун эсүүд Ширхэг болон талст Арүрийн модон эс
2.Чинтан эмийн нимгэн үеийн хроматограммын шинжилгээ
Чинтан уламжлалт эмийн доторх гүргүм, гурван үр болон баавгайн цөсний нимгэн үеийн
хроматограммын шинжилгээг хийв. Үр дүнг зураг 4-9-д үзүүлэв.
2.1 Чинтан эмийн Гүргүмийн нимгэн үеийн хроматограммын шинжилгээ
Гүргүмийн стандарт бодис болох усмаг бүлэгт гүргүмийн шар эд, гүргүмийн дан эмийн материал болон
чинтан эмийн дээж нь адил түвшинд тод шар өнгийн толбо илрүүлэв. Харин гүргүм ороогүй хоосон
харьцуулагч эм найрлагад толбо илэрсэнгүй. Зураг 5-д үзүүлэв.