Page 524 - GreenChemistry2023 Emhetgel
P. 524
3.11. "Чинтан эмийн фитохимийн судалгаа" Б.Ану-Эрдэнэ, М.Ган-Ундрал , С.Аюурзана ,
А.Энхсүрэн , П.Энх-Амгалан , Т.Анударь , Х.Туул , Н.Мөнхбаяр, Эм зүйн шинжлэх ухааны
их сургууль
Б.Ану-Эрдэнэ, М.Ган-Ундрал, С.Аюурзана, А.Энхсүрэн, *П.Энх-Амгалан, Т.Анударь,
Н.Мөнхбаяр, Х.Туул*,
Эм зүйн шинжлэх ухааны их сургууль
*enkhamgalan.p@monos.mn
Хураангуй
Сүүлийн жилүүдэд ургамлын гаралтай эмийн бэлдмэл болон тан эмийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд тэдгээрийн чанар,
аюулгүй байдлыг тодорхойлох нь ихээхэн ач холбогдолтой байна. Тиймээс бид энэхүү судалгаагаар монголын уламжлалт анагаах ухаанд
хэрэглэгдэж ирсэн уламжлалт чинтан эмийг сонгон авч чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойллоо.
Тангийн түүхий эдийн чийглэг жүрүр 4.4%, барүр 5.2%, долоогоно 5.1%, гүргэм 5.5%, балига 5.4%, нийлмэл танд 5.2% байна. Нийлмэл
тангийн усанд хандлагдах бодисын хэмжээ 19%, ерөнхий үнслэгийн хэмжээ 13.81% байна.
Чинтан болон баавгайн цөсний түүхий эдэд нимгэн үеийн хроматографийн аргаар стандарт тауроурсодеоксихолик хүчил, цөсний
шингэнтэй харьцуулсан судалгаар дээж тан болон баавгайн цөсөндд адил түвшинд хөх өнгийн толбо, жүр үрийн стандарттай
харьцуулсан хроматограммд мөн ижил түвшинд хөх өнгийн толбо илэрсэн. Чинтан, арүрийг галлийн хүчлийн стандарт уусмалтай
харьцуулахад адил түвшинд хөх өнгийн толбо илрэв. Бар үрийн стандарт уусмал болох тоосенданиныг тан эм болон бар үрийн түүхий
эдтэй харьцуулахад ягаан өнгийн толбо ижил түвшинд илрэв.
Архины хордлого тайлах уламжлалт жорын арүр түүхий эдэд агуулагдах галлийн хүчил, жүрүрийн генипозид, гүргэмийн А шар өнгийн
пигментийн (гидроксисаффлор А) агууламжийг өндөр идэвхит шингэний хроматографийн (HPLC) аргаар тодорхойлсон болно.
Түлхүүр үг: чинтан, нимгэн үеийн хроматографи, өндөр мэдрэмжит шингэний хроматографи
Оршил
Дэлхийн улс орнууд ургамлын эмийн ач холбогдолыг өндөрөөр үнэлж, зохистой, аюулгүй хэрэглээг
дэмжсэн өргөн хүрээт бодлого явуулж ялангуяа уламжлалт жор, ургамалд агуулагдах биологийн
идэвхит бодисыг ялган таних, стандартчилах, технологийг боловсронгуй болгоход онцгой анхаарч
байна. Эмийн ургамлын эмчилгээний гайхамшигт чадал нь тэдгээрт агуулагдах биологийн идэвхит
өндөр болон бага молекулт нэгдлүүдийн найрлага, тоо хэмжээ, харилцан шүтэлцээнээс хамаардаг
болох нь шинжлэх ухаанд нэгэнт тодорхой болжээ. Чинтан уламжлалт эм нь элэгний өвчний үед
хэрэглэгдэж ирсэн бөгөөд манай оронд хүн амын өвчлөлийн хоёрдугаар шалтгаан болсон хоол
боловсруулах тогтолцооны өвчлөл, элэгний өвчний тархалтын эзлэх хувь их байдаг. Иймд элэгний
өвчний эм, жоруудын эрэлт хэрэгцээ их байгаатай уялдуулан тус уламжлалт жоронд агуулагдах түүхий
эдийн чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлж, баталгаажуулан ард иргэдийг чанар,
аюулгүй байдал нь баталгаажсан эмээр хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Судалгааны арга зүй
Чинтангийн (цуврал №1620622, бүртгэлийн дугаар L20140430TP03785) хандлагдах бодис, тангийн
найрлага дахь арүр, барүр, жүрүр, гүргэм, балига зэрэг түүхий эдийн усанд хандлагдах бодис, үнслэг,
чийглэгийг Монгол улсын үндэсний фармакопейн арга аргачлалын дагуу тодорхойлов. Агуулагдах
бодисын чанарын шинжилгээнд бичил бүтцийг таних, нимгэн үеийн хроматографийн аргаар чинтан эм
болон түүний найрлага дахь зарим түүхий эдийг стандарт бодистой харьцуулсан. Agilent Technologies
1260 Infinity өндөр идэвхит шингэний хроматографийн аргаар чинтан эмийн галлийн хүчил, генипозид,
гүргүмийн шар пигментийн стандарт бодисуудтай харьцуулан тодорхойлж тооны шинжилгээг хийв.