Page 520 - GreenChemistry2023 Emhetgel
P. 520
2008-2022 онд хийгдсэн байгалийн
голомтын тандал шинжилгээгээр Завхан
аймгийн 22 сумын нийт 486,000 га талбайгаас
цуглуулсан хачганд молекул биологийн
шинжилгээ хийхэд хачигт риккетсиозын
халдварлалт 62-100%, хачигт боррелиозын
халдварлалт 30-40% байна. /ЗӨСҮТөвийн
лавлагаа лабораторийн шинжилгээний дүнд
анализ хийв./
22 сум хачиг триккетсиозын, 8 сум хачигт
боррелиоз өвчний байгалийн голомттой,
үүнээс Тосонцэнгэл, Улиастай сумдад хачигт
риккетсиоз, боррелиозын, Их-уул суманд
хачигт риккетсиозийн байгалийн голомттой
болохыг тандалт шинжилгээгээр тогтоогдож
ард иргэдийн халдвар авах эрсдэл өндөр
байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон. /Зураг 1/
Зорилго
Завхан аймгийн 24 сумын ард иргэдээс хачгаар дамжих халдварт өвчний тандал
судалгааг ЗӨСҮТөвийн захирлын 2016 оны 03-р сарын 10-ны өдрийнА/17 дугаар тушаалын
“Хачигт халдварын мэдлэг, хандлага, эрсдлийг тогтоох асуумж судалгаа”-ны хавсралтын
дагууавч ард иргэдийндундах мэдлэг, хандлага, эрсдлийг тогтоохыг зорьсон.
Зорилт
1. Хачгаар дамжих халдварт өвчний хүн амын дундах тандал судалгаанд хамрагдсан
иргэдийн мэдлэгийн түвшинг боловсролболон нас, хүйсээрхарьцуулан судлах
2. Хачгаар дамжих халдварт өвчний хүн амын дундах тандал судалгаанд хамрагдсан
иргэдийн хандлагыг насны байдлаар харьцуулан тогтоох
3. Хачгаар дамжих халдварт өвчний хүн амын дундах тандал судалгаанд хамрагдсан
иргэдийнэрсдлийн түвшинг эрхэлдэг ажил болон нас, хүйсээр харьцуулан судлах
Материал, арга зүй
2008-2022 оны Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхачгаар дамжих
халдварт өвчний байгалийн голомтын тандал шинжилгээний илтгэх хуудас, 2023 оны 2-р
сарын 6-ны өдрөөс 3-р сарын 22-ны өдрүүдэд ЗӨСҮТөвийн захирлын 2016 оны А/17дугаар
тушаалын хавсралтын дагуу /Google Forms програмаар/хүн амын дундах тандал судалгааг
хийж, мэдээллийг Microsoft Office Word, Excel, IBM SPSS програмыг ашиглан боловсруулсан.