Page 526 - GreenChemistry2023 Emhetgel
P. 526

1    2      3      4       5       6      7        8



                            Зураг 5. Чинтан эмийн Гүргүмийн нимгэн үеийн хроматограммын шинжилгээ


        1. Усмаг бүлэгт гүргүмийн шар эд
        2-6. Чинтан эмийн дээж уусмал

        7.Гүргүм ороогүй элгэн тан

        8.Гүргүмийн эмийн түүхий эд /дан түүхий эд/


                          2.2. Чинтан эмийн Баавгайн цөсний нимгэн үеийн хроматограммын шинжилгээ

        Дээж уусмалыг бэлтгэхдээ чинтан эм найрлагын дээжээс тус бүр 2.0 гр авч 20 мл метанол ба этанолын
        (19:1) уусмалд хийж 30 минутын турш хэт долгионоор цуглуулж шүүнэ.
        Харьцуулах уусмалыг бэлтгэхдээ 13 мг цөсний нунтагийг хэмжиж авч 10 мл этанол уусмалд хийж 15
        минут турш хэт долгионоор цуглуулан авч шүүнэ.

        Стандарт уусмалыг тауроурсодеоксихолик хүчлийн стандарт бодисоос 1 мг нарийвлалтай хэмжин авч
        1 мл этанол нэмж бэлтгэв.

        Эдгээр шинжилгээний уусмалуудыг силикагель 254 нимгэн үеийн ялтас дээр ацетат- метанол-мөсөн
        цууны  хүчлийн  (10:4:0.2)  системээр  явуулж  хуурай  агаарт  хатаан  фосфомолибдийн  хүчлийн  10%
        уусмалаар  шүршин  өнгө  илрүүлжээ.  Тауроурсодеоксихолик  хүчил,  цөсний  шингэн  болон  дээж  эм
        найрлага  нь  адил  түвшинд  хөх  өнгийн  толбо  илрүүлэв.  Харин  цөсний  шингэн  ороогүй  хоосон  эм
        найрлагын хувьд хөх толбо илэрсэнгүй. Зураг 6-д үзүүлэв.
   521   522   523   524   525   526   527   528   529   530   531