Page 527 - GreenChemistry2023 Emhetgel
P. 527
1 2 3 4 5 6 7 8
Зураг 6. Чинтан эмийн Баавгайн цөсний нимгэн үеийн хроматограммын шинжилгээ
1.Тауроурсодеоксихолик хүчил
2-6. Чинтан эмийн дээж уусмал
7.Баавгайн цөс ороогүй элгэн тан
8.Цөсний хүчлийн дан түүхий эд
2.3. Чинтан эмийн Жүрүрийн нимгэн үеийн хроматограммын шинжилгээ
Дээж уусмалыг бэлтгэхдээ Чинтан эм найрлагын дээж тус бүрээс 2.0 гр хэмжин авч 25 мл метанолд
уусган 30 минут турш хэт долгионоор цуглуулан шүүгээд, шүүсэн шингэн хэсгийг дахин бага зэрэг
ууршуулан дээж уусмал бэлэн болно. Жүрүрийн дан эмийн болон жүрүр ороогүй хоосон харьцуулах
уусмалыг мөн энэ алхамаар бэлтгэнэ. Харин жүрүрийн гликозидийн стандарт уусмалыг 1мг/мл
метанол уусмал бэлтгэнэ. Эдгээр шинжилгээний дээж уусмалуудыг силикон 254 нимгэн үеийн хавтас
дээр ацетат-метанол-ус (10:1:1) уусгагчийн системээр 15 см явуулж гаргаад 10% хүхрийн хүчлийн
0
уусмалаар шүршин 110 С-д 3-5 минут хатаахад хоосон харьцуулах найрлагаас бусдад адил түвшинд
хөх ягаан өнгийн толбо илрэв. Зураг 7-д үзүүлэв.