Page 513 - GreenChemistry2023 Emhetgel
P. 513
астрагалозид IV-т шилжүүлэн жишиж тооцоолсон (G et al., 2020; T. Jun, 2004; 发明专利申请
公布说明书, 2018).
Б. Хатааж нунтагласан түүхий эдээс 2.0 г-ыг нарийвчлалтай хэмжин авч 100 мл 96%-ийн
этанол нэмж эргэх хөргөгчтэй холбосон усан халаагуур дээр 1 цаг хандлана. Хандыг
хөргөөд 100 мл-ийн хэмжээст колбо руу шүүж, хэмжээс хүртэл 96%-ийн этанолоор
сулруулна. Энэ уусмалаас 0.4 мл-г хэмжин авч 10 мл-ийн хэмжээст колбонд хийгээд 0.4 мл
5% ванилин-цууны хүчил болон 2.4 мл перхлорын хүчил нэмээд сайтар хутган, таглаж 70 С-
0
д 15 минут халаана. Холимогийг гарган авч хөргөөд 10 мл болтол этилацетат нэмнэ. Энэ
холимогийн гэрэл шингээлтийг 550 нм-т хэмжиж, тритерпений сапонины агууламжийг
олеанолын хүчилд шилжүүлэн жишиж тооцоолно (Benyong et al., 2014; G et al., 2020).
Өндөр идэвхт шингэний хроматографийн арга:
Судалгаанд Хятад улсад үйлдвэрлэсэн Exformma үйлдвэрийн EX1600 маркийн ӨИШХ-ийн
багаж, Welchrom C18 (GD), 5 µm, 4.6 x 250 mm хэмжээтэй баганыг ашигласан.
Стандарт уусмал бэлтгэх: Астрагалозид-IV болон олеанолын хүчил стандарт бодисоос
тус бүр 0.002 г-ыг нарийвчлалтай жинлэн авч 10 мл-ын хэмжээст колбонд хийн, хэмжээс
хүртэл метанолоор тус тус дүүргэж 200 мкг/мл уусмал бэлтгэнэ (A уусмал). А уусмалаас
6.25, 12.5, 25, 50, 100 мкг/мл концентрацитай уусмалууд бэлтгэн уусмал тус бүрийг
метанолоор шингэрүүлэн туршилтанд хэрэглэнэ.
Шинжлэх уусмал бэлтгэх: 0.5 г дээжийг хэмжин авч, 25 мл-ийн эзэлхүүнтэй колбонд хийж,
20 мл 80% метанол нэмээд 25-30 С температурын орчинд 30 минутын турш ультрасоник
0
хандлагчид хандлав. Хандыг цаасан шүүлтүүрээр шүүгээд 18 мл метанол нэмж дахин 30
минут ультрасоникод хандлана. Шүүгдсийг метанолоор 3 удаа угаах ба нийт метанолын
хандыг усан банн дээр ууршуулав. Ууршуулсан хандыг 10 мл-ийн хэмжээст колбонд
хэмжээс хүртэл метанолоор сулруулна (A уусмал). Уг уусмалыг 0.45 мкм органик уусгагчид
тэсвэртэй шүүлтүүрээр шүүж, 20 мкл-ээр хроматографийн багажинд тарилт хийв.
Статистик боловсруулалт
Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS 16 программ ашиглан
дундаж утга, харьцангуй стандарт хазайлтыг бодож гаргасан ба дүрс, зураглал, текстийг
Microsoft word, Microsoft Excel программ ашиглан боловсруулав.
Судалгааны үр дүн
Цагаалин хунчир ургамалд тритерпений төрлийн сапонины нэгдлүүд агуулагддаг болохыг
НҮХ-ийн аргаар илрүүлсэн ба үр дүнг доорх зурагаар харуулав.