Page 653 - GreenChemistry2023 Emhetgel
P. 653
Нэмэлт тайлбар
➢ Аяга таваг угаагч, барааны саван зэрэг ахуйн хэрэглээний бүх төрлөөр хэрэглэж болно.
➢ Гарт барихад эвтэйхэн хэмжээгээр савангаа зүсвэл тохиромжтой байдаг.
Энэ мэтчилэн би ванны бөмбөлөг, гарын тос, гар ариутгагч санитоль, мөн зөгийн лаваар уруул
өнгөлөгч хийсэн байгаа.
Дүгнэлт
Саван хийхэд үндсэн орц тос, шүлт, ус эдгээр гурван зүйл орно. Эдгээр зүйлийн нэг л байхгүй бол
саван хийх боломжгүй юм. Шүлт нь ус тостой урвалд орсноор саванг үүсгэдэг. Саван хийхэд ямар
төрлийн тос сонгон хийхээс шалтгаалж савангийн шинж чанар тодорхойлогдоно. Суурь тосны шинж
чанарыг сайн мэдсэнээр өөрийн арьсанд тохирох саван хийх боломжтой. Химийн хортой бодис орсон
гоо сайхан ахуйн бодисоос татгалзаж аль болох органик байгалийн гаралтай түүхий эдээр ахуйн
хэрэглээний бүтээгдэхүүн хийх аргад суралцаж байнга шинийг эрэлхийлж энэ судалгаагаа цааш
үргэлжлүүлэх нь байгаль орчинд ээлтэй бага ч гэсэн үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Орчин үед дэлхийн тэргүүлэгч гүрнүүд хаягдлыг дахин боловсруулах замаар шинэ бүтээгдэхүүн
үйлдвэрлэж, эдийн засгийн ашиг тус хүртэх төдийгүй эх дэлхийгээ хамгаалах боломжийг эрэлхийлдэг
болсон билээ. Шинээр бий болж буй ногоон технологи нь судалгаа, технологийг зам дээр тогтвортой
байлгахын зэрэгцээ аюулгүй, хямд, үр ашиггүй зарцуулдаг. Химийн бодис бүтээгдэхүүн болон хаягдал
нь хэрэглэсэний дараа хоргүй хүрээлэн буй орчинд хуримтлагддаггүй бодист задардаг байх
шаардлагатай. Ямарваа нэгэн түүхий эдийг боловсруулаад, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хог үүсгэхгүй
байх хэрэгтэй. Химийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үр дүнтэй хариу арга
хэмжээ авах нь химийн хорт бодисын эрсдэлийг бууруулах боломжтой юм.
Ашигласан ном зүй, эх сурвалж:
1. Chem.interactive.mn
2. Gozetim.com