Page 656 - GreenChemistry2023 Emhetgel
P. 656
Үндэслэл
Цэвэр витамин агуулсан эм хэрэглэхээс байгалийн нэгдэл хэлбэрээр шаардлагатай амин
дэмээ авч байх нь хүний бие махбодод илүү зохимжтой. “МАНБА ДАЦАН” ЭҮ-т үйлдвэрлэсэн
“БАЙГАЛИЙН АМИН ДЭМ“ хүнсний нэмэлт бүтээгдэхүүний антиоксидант идэвхийг DPPH-
радикал дарангуйлах арга, витамин С-ын агууламж, бохирдлын зэрэг, физик химийн
үзүүлэлтээр био идэвхит бодисын агууламж өндөр, байгалиас заяасан байдлаар хэрэглэх нь
илүү чухал болохыг тогтоолоо.
Зорилго: Чацаргана, нохойн хошуу ургамлын жимсийг хатааж бэлтгэсэн
“БАД“ бүтээгдэхүүний чанарын шинжилгээ хийж стандартын зарим үзүүлэлтийг тогтоох.
Материал, арга зүй:
- Чацаргана, Нохой хошуу жимсийг байгалаас заяасан байдлаар нь хатаах технологиор
бэлтгэсэн.
- DPPH радикалын аргаар антиоксидант тодорхойлсон.
- MNS 5193:2020, MNS ISO 6579:99 стандартын аргаар тодорхойлсон.
- Витамин С –ын агууламж 2,6 дихлорфенолиндофенолын титрилтийн аргаар
тодорхойлсон.
Цэвэр байгалийн гаралтай хатаасан бэлдмэл
Үр дүн 1
DPPH радикалыг дарангуйлах аргаар антиоксидант идэвхийг тодорхойлсон