Page 661 - GreenChemistry2023 Emhetgel
P. 661

Зураг 3. Баян тахианы өндөгний хальсны эрдэс элементүүдийн EDS-ийн үр дүн
        EDS-ийн үр дүн зураг 3-аас харахад Баян (U2) өндөгний хальсны хамгийн өндөр пиктэй илэрсэн
        кальци – 85.7%, фосфор – 7.0%, иод – 3.0%, магни-2.7% зэрэг байгаа нь тухайн дээжинд кальци,
        магнийн карбонат, фосфатын эрдэс зонхилох найрлагатай гэж үзлээ. Мөн Баян өндөг нь баяжуулсан
        өндөгний төрөлд орж байгаа учраас физиологийн чухал эрдэс элемент болох  иодыг нэмэлтээр
        ашигласан байна.






















                                                                                                                 Зураг 4.
                                    Яйцо орос өндөгний (U3) хальсны бүтцийн SEM – ийн зураг

               SEM - ийн 120, 500, 1000 дахин өсгөсөн зургуудаас харахад өндөгний хальсны гадаргуугийн
        хэсэгт дунд зэргийн ан цав, хагарал, жижиг гэмтлүүд, жигд жижиг хэмжээний нүх сүвүүд, бага зэрэг
        барзгардуу жигд гадаргуутай, мөн зууван гозгой хэлбэр бүхий жижиг хэсгийн бүтцүүд харагдаж байна.
        Цайвар саарал өнгийн гадаргуугийн ихэнх хэсэгт жигд тархсан бүтэц нь өндөгний хальсны СаСО3 –
        ийн (82,8%) агуулгатай шууд хамааралтай гэж үзэж байна.
   656   657   658   659   660   661   662   663   664   665   666