Page 658 - GreenChemistry2023 Emhetgel
P. 658

4.14. "Тахианы өндөгний хальсны бүтэц, эрдэс элементийн найрлагыг SEM - EDS (Scanning
              electron  microscopy  with  energy  dispersive  spectroscopy)  шинжилгээний  аргаар
              тодорхойлж, бордоо гарган авах боломжийн судалгаа" Ү.Пүрэвжав, М.Болортуяа, МУБИС
              - ийн Математик Байгалийн Ухааны Сургууль Химийн тэнхим


        Ү. Пүрэвжав , М.Болортуяа
                             2
                  1
        1 МУБИС - ийн Математик Байгалийн Ухааны Сургууль, Химийн тэнхим
        2 МУБИС - ийн харъяа Ерөнхий Боловсролын Сургууль



        Хураангуй


        Өндөгний хальсыг ашиглахгүй хаяснаар кальцийн чухал эх үүсвэрийг үнэгүйдүүлж байгаа бөгөөд, нэг өндөгний хальс хүний
        өдрийн хэрэгцээнээс хоёр дахин их хэмжээний кальцийг агуулдаг ба байгалийн гаралтай хамгийн баялаг эх сурвалж юм.
        Өндөгний  хальсыг  анагаах  ухаан,  гоо  сайхан,  хоол  хүнс  зэрэгт  ашиглаж  ирсэн  уламжлалт  хэрэглээ  нэлээдгүй  байдаг.
        Гэхдээ өндөгний хальсны ашигт бүрэлдэхүүн болох эрдэс элементийн найрлагыг нарийвчлан судлаж, бүтээгдэхүүн болгон
        ашиглах шинэ шийдэл хомс байна.  Хальс нь зөвхөн үр хөврөлийн хамгаалалт биш, хөгжиж буй организмыг үнэ цэнэтэй
        элементүүдээр хангадаг цогц бодис агуулдаг. Түүний найрлагын гол бүрэлдэхүүн хэсэг нь кальцийн карбонат бөгөөд өндөгний
        бүрхүүлийн хатуу бодисын 90 - 95% эзэлдэг. Энэ нэгдэл нь шувууны биед нийлэгждэг тул хиймэл аналогиас илүү хөрсөнд
        шингэдэг гэж үздэг. Бид өдөрт 2 ширхэг өндөг хэрэглэдэг гэж үзвэл жилд 730 ширхэг болно. Иймээс хаягдаж байгаа өндөгний
        хальсны байгаль орчны бохирдолд үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд үнэ цэнэтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн (ургамлын
        бордоо) болгон ашиглах боломж байна гэж үзэж уг судалгааг сонгосон.

        Өндөгний хальсны бүтэц, ашигт бүрэлдэхүүн болох эрдэс элементийг орчин үеийн судалгааны шинэ арга болох SEM - EDS
        (Scanning electron microscopy with energy dispersive spectroscopy) - ийн аргаар монгол өндөг, орос өндөг, иоджуулсан өндөг
        зэрэг 3 төрлийн дээжинд  нарийвчлан тодорхойлоход Ca 72.6 - 85.7%, Mg 2,7 - 4.5%, Si  0.3 - 0.6%, P 7.0 - 18.1%, S  0.5  -
        2.0%, K 0.4 - 0.9%, I   2.6 - 3.0% тус тус агуулагдаж байна. Харин дээж тус бүрийн хальсны бүтцийн (SEM) - ийн D3.8 ×120,
        250, 500, 1000 дахин өсгөсөн үзүүлэлтийн үр дүнгээс харахад хальсны гадаргуу жигд жижиг хэмжээний сүвэрхэг, гадаргуу нягт
        сайтай, зарим хэсэгт бага зэрэг ан цав гарсан, чанасан өндөгний дээжний бүтэц нь цул хэсгийн гадаргуу дээр цагаан өнгийн
        зууван, бөөрөнхий, гонзгой хэсгүүд болон салж тогтсон бүтэцтэй байна.  Мөн кальцийн карбанат (CaCO3) - ын хэмжээг эргэх
        титрлэлтийн аргаар тодорхойлоход  91 - 92.5%, өндөгний хальсны pH 8.41 - 8.75 анализын үр дүн гарлаа. Цаашид бордоо
        гарган авах хими технологийн судалгаа явуулж, шинэ бүтээгдэхүүний химийн голлох найрлага ургамлын өсөлтийн хамаарлыг
        тогтооно.



        Түлхүүр үг : Эрдэс элемент, кальцийн карбонат



        Оршил
        Орчин  үед  ашиглахгүй  хог  хаягдал  хамгийн  тулгамдсан  асуудал  болоод  байгаа  бөгөөд  дахин
        боловсруулах  боломжтой  хог  хаягдлын  нэг  нь  өндөгний  хальс  юм.  Өндөгний  хальсны  карбонат  нь
        ургамалд сайн шингэж, хөрсийг шүлтжүүлэх, бүтцийг сайжруулах, залуу найлзуурууд, иш, үндэсний
        өсөлтийг  идэвхжүүлж,  фотосинтез,  бодисын  солилцоонд  чухал  үүрэг  гүйцэтгэдэг  байна.  Өндөгний
        хальс нь кальцийн карбонатаас гадна кали, натри, магни, фосфор, хүхэр, төмөр, иод, кобальт, манган,
        зэс, молибден, фтор, хром, цайр зэрэг эрдэс бодис агуулдаг. Дээрх элементүүд нь давс хэлбэрээр
        байдаг бөгөөд ургамалд сайн шингэдэг гэж үздэг (Al-awwal, NY and Ali, UL. 2015). Өндөгний хальсны
        чанар  нь  нас,  генетик,  хоол  тэжээл,  хүрээлэн  буй  орчны  олон  хүчин  зүйлээс  хамаардаг.  Ялангуяа
        тахианы насжилт  ихсэхэд өндөгний хальс мууддаг. (Дунн нар 2009,  Nys, 2017). Өндөгний хальс нь
        ургамалд сайн чанарын бордоо болдог бөгөөд кальцжуулах, хэт хүчиллэг хөрсний рН-ийн түвшинг
        нэмэгдүүлж, саармагжуулдаг байна.
   653   654   655   656   657   658   659   660   661   662   663