Page 663 - GreenChemistry2023 Emhetgel
P. 663

Хүснэгт 2.  Дээжүүдэд агуулагдах эрдэс элементийн хэмжээ %

















        Хүснэгт 4  - өөс харахад кальци 72.6 - 85.7%,  магни  2.7 - 4.7%, цахиур 0.5 - 0.6%,  фосфор 7.0 – 18.1%
        хүхэр 0.5 - 2.0, кали 0.6 - 0.4 %, иод 3 - 2.6% агуулагдаж байна. Эрдэс элементийн EDS – ийн илэрсэн
        пикийн үр дүнгээс харахад Баян, Орос өндөгний хальсны кальцийн хэмжээ ойролцоо 82.5  - 85.7%
        байгаа нь тухайн  2 дээжний эрдсийн бүтцийг кальцийн карбонат ихэнх хувийг эзэлж байгаа бөгөөд
        иоджуулсан чанасан өндөгний хальсны эрдсийн бүтэц кальцийн карбонат, фосфат голлох агуулгатай
        байгаа нь харагдаж байна. Дээрх үзүүлэлтээс харахад магни нь импортоор орж ирдэг орос (яйцо 4.5%)
        өндөгний  хальсанд  илүү  үзүүлэлттэй  байна.  Ургамалд  ферментийн  хэвийн  үйл  ажиллагааг  хангах
        үүрэгтэй байдаг бөгөөд цаашдын бордоо гарган авах түүхий эд болгох боломжтой юм. Харин цахиурын
        агуулга ойролцоо 0.3 - 0.6%  байна. Цахиурын дутагдал нь ургамлын үндэсний системийг хөгжүүлэхэд
        сөрөг  нөлөө  үзүүлдэг.  Цахиурын  тэжээлийг  оновчтой  болгох  нь  фотосинтез,  үндэсний  системийн
        идэвхийг  нэмэгдүүлэхэд  чухал  ач  холбогдолтой  учраас  иоджуулсан  өндөгний  хальс  хэрэглэх  нь
        тохиромжтой.

               Судалгааны  дээж  болох  3  төрлийн  тахианы  өндөгний  хальсанд  агуулагдах  эрдэс
        элементүүдийн  хэмжээгээр  фосфор  нь  кальцийн  дараа  орж  байна.  Гэхдээ  иоджуулсан  чанасан
        өндөгний хальсанд фосфор 18.1% буюу хамгийн өндөр агууламжтай харагдаж байна. Фосфор (P) нь
        үндэс,  цэцэг,  үр  жимсний  хөгжлийг  дэмждэг  үүрэгтэй  юм.  Хүхэр  нь  иоджуулсан  чанасан  өндөгний
        хальсанд илүү агуулагдаж байгаа бөгөөд  ургамлын навч шарлаж гандсан тохиолдолд  хүхэр агуулсан
        тэжээл чухал үүрэгтэй байдаг. Дээжинд кали 0.4 - 0.9% агуулагдаж байгаа бөгөөд кали нь ургамлын
        вегетатив    эрхтний    эсийн    сийвэнд  чөлөөт    болон    холбоот    ионы    хэлбэрээр    оршдог.  Ургамлын
        ургалтын вегетатив эрхтний өсөлтийг дэмжихэд калийг  органик  бордоотой хамт хэрэглэвэл  ургалтыг
        нэмэгдүүлдэг үүрэгтэй. Өндөгний хальсны 3 дээжинд кальци 72.6 - 87.7% агуулагдаж байна. Кальци
        нь ургамлын үндэсний хөгжилд маш чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд эсийн хуваагдал, эсийн уртсалт,
        устөрөгчийн  ионыг  хоргүйжүүлэхэд  оролцоно.  Бүх  дээжинд  кальци  хамгийн  их  агуулагдаж  байгаа
        бөгөөд    Баян,  Яйцо  өндөгний  хальсанд  иоджуулсан  өндөгний  хальсныхаас    10.2  -  15.1%  өндөр
        агууламжтай байна.
   658   659   660   661   662   663   664   665   666   667   668