Page 667 - GreenChemistry2023 Emhetgel
P. 667

5.1.  Хөдөөгийн шаралзгана (sonchus arvensis.l)-ыг ургамал хамгаалалд хэрэглэх боломжийн
                                                                                          2
                                                                            1
                                                1
                                                           1
                 судалгаа”, Б.Пүрэвжаргал , Ц.Уянга , Д.Мөнхцэцэг , Ц.Нямхүү , М.Бямбасүрэн,


        Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Пестицидийн лаборатори, ХААИС, Хэрэглээний
        шинжлэх ухааны сургууль



                                         *Purewjargalbaterdene1@gmail.com

        ХУРААНГУЙ

             Бид  хөдөөгийн  шаралзгана  ургамлаас  өтгөрүүлсэн  ханд  бэлтгэн  аллелофатик  идэвх
         үзүүлдэг  биологийн  идэвхт  нэгдлийн  агууламжийг  тодорхойлж,  ургамлын  гаралтай
         биопестицид  буюу  таримал  ургамалд  хөнөөл  учруулдаг  хог  ургамал,  ургамлын  өвчний
         эсрэг  бэлдмэл  гарган  авах  боломжийг  лабораторийн  нөхцөлд  тогтоолоо.  Хөдөөгийн
         шаралзганы өтгөрүүлсэн хандны биохимийн найрлага болон биологийн идэвхт бодисын
         агууламжийг  орчин  үеийн  багажит  анализын  арга  болох  хийн  хроматограф  масс
         спектрометр      (GC-MS),      өндөр     мэдрэмжит       шингэний      хроматографийн        (HPLC),
         спектрофотометр зэрэг багажийг ашиглан олон улсын арга зүйн дагуу тодорхойлоход нийт
         фенолт  нэгдэл  1.08мг,  нийлбэр  флавоноид  0.102мг,  рутин  0.2  мкг/мл,  кверцитрин  1.02
         мкг/мл, кемпферол 0.7 мкг/мл, ферулын хүчил 9.2 мкг/мл тус тус агуулагдаж байв. Мөн
         өтгөрүүлсэн ханд нь өвчин үүсгэгч мөөгөнцөр (Fusarium oxysporium) – ийн эсрэг 78.2-84.7%,
         гербицидэд  мэдрэг  ургамал  болох  рапсын  үрийн  соёололтыг  29-95%  дарангуйлах
         аллелопатик  идэвх  тус  тус  үзүүлж  байгаа  учир  цаашид  энэхүү  ургамлаас  биопестицид
         гарган авах технологийн судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байна.


        ТҮЛХҮҮР ҮГ: Хөдөөгийн шаралзгана, биологийн идэвх, аллелопатик идэвх
   662   663   664   665   666   667   668   669   670   671   672