Page 669 - GreenChemistry2023 Emhetgel
P. 669

5.3.  Физиологийн  янз  бүрийн  шалтгаант  оксидатив  стресс  урвалын  үед  том  навчит  дэгд
              (gentiana macrophylla)-ийн үзүүлэх нөлөөллийг судалсан дүн
                                                                                                   1
                                                                                   Р.Ёндонпэрэнлэй , Ц.Мөнхтуяа 2
            1 Систем загварт суурилсан судалгааны хүрээлэн,  Анагаах ухааны сургууль       “Шинэ
                                                                    2
                                                  анагаах ухаан” ИС
                                                                     Yondonperenlei@ncm.edu.mn, 99267367

        Хураангуй

        Өөрийнхөө орон зайд хос бус (орь) электрон агуулсан атомын молекулыг чөлөөт радикал гэж
                                                                                       9
        тодорхойлдог.  Чөлөөт  радикал  нь  маш  богино  хугацаанд  буюу  10 –  10            12   зэрэгт  секунд
        хугацаанд үүсдэг. Хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрүүдээр удаан хугацаагаар үйлчлэх, эсэд
        тогтмол өндөр утганд үүссэнээр хүний биед хавдар, нейродегенератив эмгэг, эрт өтлөх зэрэг
        сөрөг нөлөөллөө үзүүлж болно (Dreher and juned,1996). Зорилго, зорилт: Физиологийн янз
        бүрийн шалтгаант оксидатив стресс механизмаар үүсгэгдсэн ин-виво, ин-витро загварт том
        навчит  дэгдийн  үзүүлэх  нөлөөллийг  судлах  зорилгын  хүрээнд  чөлөөт  радикал,
        хүчилтөрөгчийн  идэвхтэй  хэлбэрүүдийг  саармагжуулах  чадамж,  антиоксидант  чадамжыг
        үнэлдэг маркеруудад үзүүлэх нөлөөллийг судлах зорилтуудыг дэвшүүлэв.
        Арга  зүй:  Дөрвөн  хлорт  нүүрстөрөгч  (CCL4)-ийг  оливын  тостой  1:1  харьцаагаар  бэлдэж,
        туршилтын  амьтанд  0.4мл/100гр  биеийн  жинд  тооцон  4  хоног  дараалан  арьсан  дор  тарьж
        (Н.Н.Скакун и др.1983) үүсгэв. Эд, сийвэн, цагаан эсийн мембраны орчинд үүсэх МДА-ийн
        хэмжээг  тодорхойлох  арга  зүй:  МДА  хэмжээг  тиобарбитурын  хүчилтэй  урвалдуулах  аргыг
        үндэслэн  (Yagi,  Ohkawa.,  1979)  тодорхойлов.  Миелопероксидаза  ферментийн  идэвхийг
        (Krawisz  нарын.,  1984)  аргаар  тодорхойлов.  Төмрийн  ионыг  ангижруулах  идэвхийг
        (Maruthamuthu Vijayalakshmi., нар 2016) аргаар. Анти-радикал идэвхийг DPPH (2,2-diphenyl
        2-picrylhydrazyl)  radical  scavenging  молекулыг  саармагжуулах  механизмаар  тодорхойлох
        судалгааг (Chan., нар 2001) аргаар, Ус төрөгчийн хэт ислийг задлах идэвхийг (Ruch, Nabavi.,
        нар 2018) аргаар, гидроксил радикал саармагжуулах идэвхийг (Halliwell, Gutteridge, 1981)
        аргаар,  осмос  тэсвэрт  чанар,  мембран  бэхжүүлэх  идэвхийг  судлахдаа  Фентоны  урвалын
        орчинг ашиглав. Зарим маркер, ферментийн идэвхийг ELISA оношлогооны цомог ашиглан
        тодорхойлов.
        Үр дүн, хэлцэмж. Туршилтын бүлгийн амьтдын элэгний эдийн малондиальдегид (МДА)-ийн
        хэмжээг  (0.340±0.031)  хяналтын  бүлгийн  МДА-ийн  хэмжээтэй  (0.521±0.023)   жишхэд  1,53

        дахин бага буюу (p<0.005), 34.7%-иар бага дүн гарсан байна. Дүгнэлт: Том навчит дэгд нь
        элэгний  эсийн  орчинд  өдөөгдсөн  чөлөөт  радикал  хамааралт  хэт  исэлдэлтийн  урвалыг
        саатуулан, мембран бэхжүүлэх, элэгний эс, ийлдэсний орчинд төмөр ангижруулах чадамжыг
        алдагдуулалгүй хэвийн утганд нь тогтоон барьж, ин-витро орчинд өдөөгдсөн хэт исэлдэлтийн
        процессыг хориглох, саармагжуулах идэвхитэй болох нь судалгаагаар тогтоогдлоо.
        Түлхүүр үг: Том навчит дэгд, эсийн гэмтэл, чөлөөт радикал, антиоксидант
   664   665   666   667   668   669   670   671   672   673   674