Page 674 - GreenChemistry2023 Emhetgel
P. 674
5.6. Эрчим хүчний системийн оргил ачааллыг зохицуулах нүүрсний бага илчлэгтэй хийгээр
ажиллах уур-хийн турбинт төхөөрөмж нэвтрүүлэх
1
Докторант Буянгийн Баттөр , Академич, ШУ-ы доктор (D.Sc.), профессор Сэрээтэрийн
1
1
Батмөнх , доктор (Ph.D.) Шагдарын Энхбаяр , ШУ-ы доктор (D.Sc.), профессор Жагванжавын
Цэен-Ойдов ,
2
1 ШУТИС, Эрчим хүчний сургууль
Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн
2
Хураангуй
Монгол улсын түлш, эрчим хүчний нөөцийн дийлэнх хувийг хатуу түлш, түүний дотор төрөл
бүрийн нүүрс эзэлдэг бөгөөд тэдгээр нь бараг бүх аймгийн нутаг дэвсгэрээр харьцангуй жигд
тархсан. Эрчим хүчний салбар нь Монгол улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг
хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарын нэг.
Статистик мэдээгээр Монгол улсын ТБЭХНС-ийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо 2015
онд 493959 байсан бол 2022 оны байдлаар 659304 болж, дунджаар 4.03 %, дотоодын эрчим
хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6...7 %-иар өссөн байна. ТБЭХНС-ийн оргил ачаалал [1] 2023
оны 01 сарын 24-ний өдөр 1474 МВт-д хүрсэн нь өнгөрсөн 2022 оны оргил ачаалал (1430 МВт)-
аас 44 МВт буюу 2.99 %-иар, таван жилийн өмнөхтэй (2018 он) харьцуулбал 357 МВт-аар
нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Манай орны хувьд түлш, эрчим хүчний нөөцийн дийлэнх хувийг эзэлдэг хүрэн нүүрсийг
түлш, дулаан болон цахилгааны эрчим хүч үйлдвэрлэхэд шууд түүхийгээр нь шатаан
ашиглаж байгаа бөгөөд цаашид нүүрсийг манай орны хэрэгцээ, шаардлагад нийцсэн
технологийг нэвтрүүлж, хүрэн нүүрсийг хийжүүлэн гарган авсан бага илчлэгтэй хийг хийн
турбины үндсэн түлш болгон ашиглах замаар ТБЭХС-ийн дулаан ба цахилгааны оргил
ачааллыг тохируулах нь зүйтэй юм. Мөн төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын
баримт бичиг дэх “Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжих
тэргүүлэх чиглэлийн хүрээнд уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг
нөлөөллийг бууруулах, анхдагч эрчим хүч, түлшний хангамжийн аюулгүйн нөөцийг
бүрдүүлэх, эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах эх үүсвэрийн чадлын нөөцийг бий
болгох, эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан ачааллын хэлбэлзлийг тохируулж,
хэвийн найдвартай ажиллагааг хангах тохируулгын эх үүсвэрийг бий болгох” зэрэг зорилтыг
хангах арга зам, техникийн шийдлийн талаар энэхүү өгүүлэлд авч үзсэн болно.
Түлхүүр үг: Уур-хийн турбинт төхөөрөмж, шаталтын камер, нүүрсний бага
илчлэгтэй хий, ДЦС, оргил ачаалал, маневрлах чадвар,