Page 676 - GreenChemistry2023 Emhetgel
P. 676

5.8.  Озон задалдаг болон дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй богино хугацаат
              бохирдуулагч (бхб) химийн бодисын хэрэглээ ба хяналт, хэтийн төлөв
             цахилгаө"GREENCHEMISTRY-2023" Химийн салбарын онол, практикийн бага хурал


        Магистр Ц.Мөнхбат, Док, проф. Ц.Адъяасүрэн

        “Уур амьсгал,цэвэр агаарын эвсэл” ОУ-ын ТББ-ын судлаачид


        Түлхүүр үг:

        Богино  хугацаат  бохирдуулагчид  (БХБ),  уур  амьсгалын  өөрчлөлт  (УАӨ),   Озоны  давхарга,  дэлхийн
        дулаарал  (ДД),  хлорфтортнүүрстөрөгч  (ХФН/CFC),  гидрофтортнүүрстөрөгч  (ГФН/HFC),  озон  задлах
        бодис (ОЗБ/ODS), озон задлах чадвар (ОЗЧ/ODP), дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ/GWP)

        Abstract

        In the presentation, the results of the management work were studied, evaluated, analyzed and summarized carried out on the
        implementation of the "Montreal Protocol on Ozone Depleting Substances" in Mongolia. According to the research: Mongolia phased
        out  100%  of  the  import  of  chlorofluorocarbons,  which  have  a  significant  impact  on  the  ozone  layer,  on  01  January  2010,  and
        implementing the hydro chlorofluorocarbons (HCFC) Phase-out Management Plan until 2030, which are harmless to the ozone layer
        but have an effect on global warming by about 40%, and the development of a plan to reduce the production and consumption of
        hydrofluorocarbons and SLCP, which have a significant effect on global warming, and the promotion and introduction of natural
        refrigerants.
        As a result, the team of researchers assessed the possibility of the refrigeration and air conditioning sectors making an appropriate
        contribution to the implementation of the Paris Agreement, which aims to prevent global warming from reaching 1.5 Celsius.


        Австракт
        Илтгэлд Монгол улсад “Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ыг  хэрэгжүүлэх талаар гүйцэтгэж байгаа
        менежментийн ажлын үр дүнг судлан, үнэлж, анализ хийж, нэгтгэн дүгнэсэн байна.Судалгаанаас үзвэл озоны давхрагад
        үлэмж  нөлөөтэй  хлорфтортнүүстөрөгчийн  төрлийн  бодисын  импортыг  Монгол  улс  2010  оны  1  дүгээр  сарын  1-ний
        өдрөөр  тасалбар  болгон  100  хувь  зогсоож,  озоны  давхаргад  халгүй  боловч  дэлхийн  дулааралд  нөлөө  бүхий
        гидрохлорфтортнүүстөрөгчийн  төрлийн  бодисын  импортыг  2030 он  хүртэл  бууруулах  менежментийн  төлөвлөөг  40
        орчим   хувийн   биелэлттэй   хэрэгжүүлэхийн   зэрэгцээ   эдгээр   дэлхийн   дулааралд   үлэмж   нөлөө   бүхий
        гидрофтортнүүстөрөгчийн  төрлийн  бодисууд  (БХБ)-ын  үйлдвэрлэл,  хэрэглээг  бууруулах,  дараагийн  шатны  орлуулах
        бодис болох байгалийн хөргөлтийн бодисуудыг дэмжих, нэвтрүүлэх ажлыг эхлээд байна.
        Тэдгээрийн  үр  дүнд  Дэлхийн  дулаарлыг  1,5  хэмд  хүргэхээс  сэргийлэх  зорилготой  Парисын  олон  улсын  хэлэлцээрийг
        хэрэгжүүлэхэд хөргөлт, агааржуулалтын салбараас зохих хувь нэмэр оруулах боломжтойг судлаачдын баг үнэлж судалсан
        болно.
   671   672   673   674   675   676   677   678   679   680   681