Page 672 - GreenChemistry2023 Emhetgel
P. 672

5.5.  Цаас дахин боловсруулан эко цаасан түлш бий болгох
        Илтгэлийн сэдэв: Хаягдал цаасыг дахин боловсруулан эко цаасан түлш бий болгох

        Зохиогчдын нэрс: С. Жагдагсүрэн, М. Оюун-Эрдэнэ, А. Баасантунгалаг, А. Ирмүүн,
        Д. Чинбат, Ц. Оюундэлгэр
        Харьяалал:  Хэнтий аймгийн Батноров сум Бэрх хотын Олон Улсын хөтөлбөртэй ЕБ-ийн
        “БЭРХ” сургуулийн химийн багш болон 9-р ангийн сурагчид.

        Судалгааны ажлын түлхүүр үг:  Цаас, түлш, модны үртэс, нүүрсний хог, эко, шахмал

        Илтгэлийн хураангуй:

               Монгол улс жил 80 тэрбум орчим төгрөгөөр цаасан бүтээгдэхүүн гаднаас импортоор
        оруулж ирдэг бөгөөд түүний эргээд 60 орчим хувь нь ямар ч үргүй хог хаягдал болдог байна.
        Бид жилд дунджаар 3.4 сая тонн цаасан хог хаягдал гардаг бөгөөд эдгээрийг цаасан түлш
        болгон хувиргаж чадвал агаарын бохирдол болон хөрсний бохирдлыг бууруулаад зогсохгүй 1
        жилд 30000 орчим моддыг байгальдаа үлдээж чадах юм. Уг түлш нь модноос 2 дахин хямд
        үнэтэй ба ижил илчийг ялгаруулна. Мөн хүмүүсийн мод хагалах, зөөвөрлөх, хөрөөдөх гэх мэт
        цаг хугацааг хэмнэх бөгөөд хэрэглэхэд хялбар хорт хий ялгарахгүй утаагүй түлш юм.

                 Бид энэхүү түлшийг гарган авахын тулд 3 янзын судалгааг хийж байгаа бөгөөд эко
        түлшний илч, шатах хугацаа, ялгаруулж буй хийг судалж үзэж дүгнэлтээ гаргасан үүний үр
        дүнд цаасыг дангаар нь өндөр даралтаар шахаж цаасан түлш хийхээс илүүтэй модны үртэс,
        аргалын хог, нүүрсний хогтой хольж шахмал түлш хийх нь илүү түлшний илч их болон шатах
        хугацаа урт байгааг харуулж байсан юм. (судалгааны үр дүнг илтгэлийн дэлгэрэнгүй дээр
        бичив)

                 Судалгааны ажлын зорилго:


                                                                                   Түлшний илч
               Түлшний шатаж дуусаж буй
                           хугацаа                               120
                                                                 100
          80                                                      80
          60                                                      60
          40                                                      40
          20                                                      20
          0                                                        0
              Дан цаасан түлш  Модны үртэс болон Нүүрсний хог болон   Дан цаасан түлш   Модны үртэс   Нүүрсний хог
                              цаастай хольсон   цаастай хольсон                      болон цаастай   болон цаастай
                                   түлш           түлш                               хольсон түлш   хольсон түлш
                       Түлшний шатаж дуусаж буй хугацаа                            Усны халж буй …
            ✓  Өөрийн сургуулийн дотуур байр болон сургуулийн багш, сурагчдаас гарч буй цаасан хог
               хаягдлыг цуглуулах.
            ✓  Цаасан хог хаягдлыг дахин боловсруулан өөр ямар, ямар бүтээгдэхүүн гаргаж авч болох
               талаар судлах.
            ✓  Цаасан хог хаягдлыг модны үртэс(аргалын болон нүүрсний хог), хаягдал тос зэрэгтэй

            ✓  хольж утаагүй түлш гарган авч хэрэглээнд нэвтрүүлэх.
            ✓  Сургуулийн сурагчдад болон орон нутгийн иргэдэд үзүүлэн таниулах сурталчилгаа хийх,

               цаас дахин боловсруулан хэрэглэх арга зүйд сургах.
        Манай судалгааны шинэлэг байдал
   667   668   669   670   671   672   673   674   675   676   677