Page 675 - GreenChemistry2023 Emhetgel
P. 675

5.7.  Байгаль орчинд ээлтэй, усны “0” хэрэглээ бүхий хуурай хөргөлтийн системтэй дулааны
              цахилгаан станцийн үйл ажиллагаа


        М  Си  ЭС  Интернэйшнл  ХХК-ийн  Өмнөговь  дахь  салбарын  Хими  хяналтын  лабораторийн
        менежер Д.Мөнгөнцэцэг

            -  Утасны дугаар: 88103576
            -  Мэйл хаяг: Munguntsetseg.D@mcsi.mn


        Хураангуй: Технологийн шийдлийн хувьд усаар хомс говь нутгийн онцлогт нэн тохиромжтой,
        усны 0 хэрэглээ бүхий хуурай хөргөлтийн системийг амжилттай нэвтрүүлсэн нь Монголд одоо
        ажиллаж  буй  цахилгаан  станцуудад  түгээмэл  ашиглагддаг  усны  хөргөлтийн  системтэй
        харьцуулахад усыг даруй 4-5 дахин хэмнэлттэй ашиглах боломжийг бүрдүүлнэ.

        Үндэслэл:  Ухаа  худаг  цогцолборын  дэд  бүтцийн  шийдлийн  хүрээнд  18  мегаваттын  хүчин
        чадалтай цахилгаан станц баригдаж, 2011 оны 9-р сард ашиглалтад орсон. Энэхүү цахилгаан
        станцид уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн эрчим хүчний бүхий л хэрэгцээг хангахаас
        гадна  төвийн  эрчим  хүчний  системээс  алслагдсан,  Өмнөговь  аймгийн  Цогтцэций  сумыг
        цахилгаан, дулаанаар найдвартай хангаж байна.

        Зорилго:

            -  Монгол инженерүүдийн гараар бүтээсэн анхны цахилгаан станц, түүний онцлог, байгаль
               орчинд  ээлтэй,  химийн  бодисын  хэрэглээгүй,  усны  хэмнэлттэй  үйл  ажиллагааг
               танилцуулах.
            -  Цахилгаан  эрчим  хүч  үйлдвэрлэх  үйл  ажиллагаанаас    ялгарах  технологийн  хаягдал
               болон үнс, ус, утааны хийн чанар хяналт тавьж, олон улс болон Монгол улсад хүчин
               төгөлдөр стандартуудыг ханган ажиллаж байгаа нь НОГООН ХИМИЙН ЗАРЧИМ-уудыг
               хэрэгжүүлэх жишээ болж байгааг танилцуулах
        Судалгааны арга зүй: Уламжлалт цахилгаан станцуудын усны хэрэглээг судалж, харьцуулах

        Дүгнэлт:  2011  оноос  одоог  хүртэл  Өмнөговь  аймгийн  Цогтцэций  сум,  Ухаа  худаг  уурхайн
        төслийн бүтээн байгуулалтыг цахилгаан дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах
        ашиглалтын үйл ажиллагааг төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ явуулахдаа ISO 9001;
        ISO 14001; ISO45001; ISO 50001; ISO 17025 стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.
        Түлхүүр үг:


            -  Циркуляци бүхий буцламтгай үет шаталтын зуух
            -  Агаарын хөргөлттэй конденсатор
            -  Эсрэг осмосын төхөөрөмж
            -  Үнс, шлакыг хуурайгаар зайлуулах систем
            -  Шохойн чулуу нэмэх систем
            -  Утааны хийн цахилгаан шүүлтүүр
   670   671   672   673   674   675   676   677   678   679   680