Page 677 - GreenChemistry2023 Emhetgel
P. 677

5.9.  Монгол оронд гаршуулсан Баданга хүдрийн заарын хими, стандартчиллын судалгааны
              үр дүн


        У. Мядагбадам 1,2 , С.Пүрэвсүрэн 1 , Ч.Эрдэнэчимэг 2 , MENG Gendalai 3 , Д.Гүнбилиг 4 ,
        Ч.Чимэдрагчаа 2

        1 АШУҮИС-ийн Эм зүйн сургууль

        2 Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн

        3 БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын АУИС
        4 Institute of Chemistry of Renewable Resources, Vienna, Austria

        Еmail: Myadagaa_0422@yahoo.com

        Утас: 91115184
        Үндэслэл: Манай оронд 1989 оноос эхлэн Баданга хүдэр (Moschus moschiferus

        L)-ийг гаршуулан тэжээж эхлэн хүдэр судлал, заар саах аргын талаарх

        судалгааны ажил түлхүү хийгдсэн хэдий ч гаршуулсан хүдрийн заарын түүхий
        эдийг стандартчилах судалгаа хийгдээгүй, түүхий эдийн чанарыг шалгах

        шалгуур үзүүлэлт, тэдгээрт тавигдах шаардлагыг тогтоогоогүй байгаа нь энэхүү

        судалгааны ажлын үндэслэл боллоо.

        Зорилго: Гаршуулсан Баданга хүдрийн заарын хими, стандартчиллын судалгааг
        хийх.

        Материал, арга зүй: Хүдрийн заарын түүхий эдийг УАУТХ-ийн “Хүдэр үржүүлэх

        эрдэм шинжилгээний станц”-ийн гаршуулсан хүдрээс бэлтгэсэн. Хүдрийн
        зааранд зонхилон агуулагдах бодисыг Хийн хроматографи-Масс спектрийн

        аргаар тогтоов. Хүдрийн заарын үйлчлэгч бодис мусконы агууламжийг ӨИШХ-

        ийн аргаар тодорхойлов. Мускон-2,4-динитрофенилгидразины уламжлалын

        комплекс нэгдэл үүсгэх урвалд нөлөөлөх хүчин зүйлсийг нэг хүчин зүйлт
        дисперсийн шинжилгээгээр шалгаж, гол хүчин зүйлийг эгц огтлолцлын

        төлөвлөлтийн арга (orthogonal test)-аар судалсан. Аргыг буцаамж чанар,

        нарийвчлал, давтагдах чанар, шугаман чанар, тогтвортой чанар, хамгийн бага
        илрүүлэх концентраци, хамгийн бага тодорхойлогдох концентраци зэрэг

        үзүүлэлтээр баталгаажуулав. Судалгааг ICH Q2(R1) удирдамжийн дагуу хийж

        гүйцэтгэв.
        Үр дүн: Монгол оронд гаршуулсан Баданга хүдрийн зааранд нийт 196 бодисыг

        Хийн хроматографи-Масс спектрийн аргаар илрүүлснээс сүүний хүчил, м-

        крезол, прастерон ацетат, 5α-Андростан-3β,17β–диол, андрост-4-ен-17β-ол 3-он,
   672   673   674   675   676   677   678   679   680   681   682