Page 682 - GreenChemistry2023 Emhetgel
P. 682
5.12. Хүрэн нүүрсийг хийжүүлэх замаар гарган авсан бага илчлэгтэй хийгээр ажиллах хийн
турбины шаталтын камерын загварчлал, Докторант Буянгийн Баттөр 1 , Академич, ШУ-
ы доктор (D.Sc.), профессор Сэрээтэрийн Батмөнх 1 , доктор (Ph.D.) Авирмэдийн
Түмэнбаяр 1 , доктор (Ph.D.), Буриадын Жаргалсайхан 2 , доктор (Ph.D.), дэд профессор
Тамжидын Баяртөгс 3
1 ШУТИС, Эрчим хүчний сургууль
2 Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн
3 ШУТИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Хураангуй
Монгол улсын түлш, эрчим хүчний балансад хатуу түлш болох нүүрс зонхилдог
бөгөөд нарийвчилсан хайгуулаар баталгаажсан 37.4 тэрбум тонн нүүрсний ихэнх
хэсгийг түүхийгээр шууд шатаах, экспортлох, зарим хэсгийг баяжуулан нэмүү өртөг
шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортолж байна.
Ялангуяа эрчим хүчний зориулалттай хүрэн ба чулуун нүүрсийг дулаан ба
цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд шууд түүхийгээр нь шатаан ашиглаж байгаа нь
үйлдвэрлэлийн хувьд үр ашиг муутай, байгаль орчинд сөрөг нөлөөтэй, өртөг зардал
ихтэй байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй зарим оронд ДЦС-ын үр ашгийг
дээшлүүлэхийн тулд дотроо хийжүүлэх процесстой хосмог цикл (IGCC) бүхий уур-
хийн турбинт ДЦС-ыг ашиглаж байгаа бөгөөд манай орны хувьд ч энэ технологийг
ирээдүйд нэвтрүүлэх боломжтой. Иймээс хүрэн нүүрсийг эрчим хүчний зориулалтаар
хийжүүлэх асуудлыг Доктор А.Түмэнбаяр судлан, Багануур ба Шивээ-Овоогийн хүрэн
нүүрсний хийжүүлэлтийн загваруудыг хийж, хийжүүлэлтийн процессын голлох
параметрүүд болон хийн гарцын хоорондын хамаарлыг тогтоосон байна. Иймд
энэхүү өгүүлэлд Багануур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрснээс гарган авсан бага
илчлэгтэй хийн үзүүлэлтүүдийг ашиглан, хийн турбины үндсэн түлш болгож ашиглах
шаталтын камерын хийцийг ANSYS програмын тусламжтайгаар боловсруулж, түүний
шаталтаас үүсэх нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын ислийн хамгийн бага байх
шугаман биш математик загварыг боловсруулсан. Манай орны хувьд эрчим хүч
үйлдвэрлэлийн процесст хамгийн өргөн ашиглаж байгаа Багануурын нүүрсний нөөц
812 сая.т, Шивээ-Овоогийн нүүрсний нөөц 2807.7 сая.т гэж тогтоосон байгаа бөгөөд
олон судлаачид тэдгээрийг физик, химийн шинж чанараараа зөвхөн эрчим хүчний
зориулалтаар төдийгүй гүн боловсруулалт хийж шатах хий, шингэн түлш болгон