Page 680 - GreenChemistry2023 Emhetgel
P. 680

коэффициент R2=0.9994 байв. Гэрэл шингээлт болон концентрацийн шугаман



        хамаарлын тэгшитгэл у=0.0849х+0.001, буцаамж чанар 98.58-101.35%,
        харьцангуй стандарт хазайлт 0.54-1.18%. Aргын нарийвчлал, давтагдах болон

        тогтвортой чанарын харьцангуй стандарт хазайлт 0.46-1.75%, хамгийн бага

        илрүүлэх концентраци 0.144 мкг/мл, хамгийн бага тодорхойлогдох концентраци

        0.43 мкг/мл. Хурцын дээд-6 уламжлалт эмэнд полифенолт нэгдэл 65.95±1.05
        мг/г, нийлбэр флавоноид 10.55±0.16 мг/г, галлын хүчил 0.9±0.08%, костунолид

        0.1±0.01 мг/г, апигенин 0.61±0.031 мг/г, гидроксисаффлор шар А 0.043±0.021%,

        мускон 6.01 ±0.19 мкг/г, Е-гүггүлстерон 5.62±0.016 мкг/г агуулагдаж байна.
        Хурцын дээд-6 уламжлалт эмэнд Улаан башигын газрын дээд хэсгийг

        навчны гадаргуугийн үс, эпидерм, ишний склеренхим, навчны дамжуулах багцын

        модлогийн хэсгийн эсээр, Арүрийн жимсийг бүрхүүл эдийн эсээр, Өвсөн
        гүргэмийг цэцгийн дэлбийн эс, цэцгийн дохиурын шилбэний бүрхүүл эдийн

        эсээр, Рудагийн үндэслэг ишийг бүрхүүл эдийг бүрдүүлэгч эсээр тодорхойлох

        боломжтойг тогтоов. Хурцын дээд-6 уламжлалт эмийн зарим чанарын болон
        аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтооход: чийглэг 9.63±0.09%, үнслэг

        4.72±0.22%, усанд хандлагдах бодисын хэмжээ 21.28±7.11%, хар тугалга <0.5

        мг/кг, кадми <0.1 мг/кг, агаартан нянгийн тоо 5x10 3 , хөгц мөөгөнцөрийн тоо 3x10 2 ,

        Энтеробактер ба бусад грамм сөрөг, Staphylococous aureus, E.coli илрээгүй.
        Дүгнэлт

        Хурцын дээд-6 уламжлалт эмэнд полифенолт нэгдэл, нийлбэр флавоноид,

        галлын хүчил зэрэг биологийн идэвхт бодис хамгийн өндөр агууламжтайг

        тогтоож, чанар болон аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг тодорхойлж, түүхий
        эдүүдийн онцлог эд, эсийн бүтцийг илрүүлэв.

        Түлхүүр үг: Хурцын дээд-6 уламжлалт эм, стандартчилал, галлын хүчил,

        Костунолид
   675   676   677   678   679   680   681   682   683   684