Page 679 - GreenChemistry2023 Emhetgel
P. 679
5.10. Хурцын дээд-6 уламжлалт эмийн чанар, аюулгүй байдлын судалгааны үр дүн
У. Мядагбадам 1,2 , С.Пүрэвсүрэн 1 , Ч.Чимэдрагчаа 2
1 АШУҮИС-ийн Эм зүйн сургууль
2 Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн
Еmail: Myadagaa_0422@yahoo.com
Утас: 91115184
Үндэслэл: Хурцын дээд-6 уламжлалт эм нь Арүрийн жимс, Гүргэмийн цэцэг,
Рудагийн үндэслэг иш, Башигын газрын дээд хэсэг, Гүгэл, Хүдрийн заараас
бүрдэнэ. Монголын уламжлалт анагаах ухаанд бүх төрлийн шалтгаант толгойн
өвчний үед хэрэглэж ирсэн Хурцын дээд-6 талх эмийн стандартчиллын судалгаа
хийгдээгүй байна.
Зорилго: Хурцын дээд-6 уламжлалт эмийн чанар, аюулгүй байдлын судалгааг
хийх.
Материал, арга зүй: Улаан башигын газрын дээд хэсгийг Булган аймгийн Хутаг-
Өндөр сумаас, Өвсөн гүргэмийн цэцгийг Булган аймгийн Дашинчилэн дэх
УАУТХ-ийн плантациас түүж бэлтгэв. Хүдрийн заарын түүхий эдийг УАУТХ-ийн
“Хүдэр үржүүлэх эрдэм шинжилгээний станц”-ийн гаршуулсан хүдрээс бэлтгэсэн
ба БНХАУ-аас импортолсон Арүрийн жимс, Хар гүгэлийн давирхай, Рудагийн
үндэслэг ишийг УАУТХ-ээс худалдан авсан.
Хурцын дээд-6 уламжлалт эмэнд зонхилон агуулагдах бодисыг Хийн
хроматографи-Масс спектрийн аргаар тогтоов. Уламжлалт эмийн бичил бүтцийг
гэрлийн микроскопоор тодорхойлж, биологийн идэвхт бодисыг НҮХ, ӨИШХ-ийн
аргаар тус тус илрүүлэн тоон агууламжийг спектрофотометр болон ӨИШХ-ийн
аргаар тодорхойлов. Чанарын тоон үзүүлэлтүүдийг МУҮФ-н аргачлалаар
тодорхойлов.
Үр дүн: Хурцын дээд-6 уламжлалт эмэнд галлын хүчил, костунолид, Е-
гүггүлстерон, апигенин, гидроксисаффлор шар А-г НҮХ-ийн болон ӨИШХ-ийн
аргаар илрүүлэх тохиромжтой нөхцөлийг тогтоож, дээрх биологийн идэвхт
бодисуудыг илрүүлэв.
Хурцын дээд-6 уламжлалт эмэнд агуулагдах полифенолт нэгдлийг галлын
хүчилд шилжүүлэн тодорхойлов. Аргыг баталгаажуулахад галлын хүчлийн 0.24-
2.16 мкг/мл концентрацитай уусмал шугаман хамааралтай байж, хамаарлын