Page 678 - GreenChemistry2023 Emhetgel
P. 678

дигидротестостерон, 5β-Андростан-3β,17 α–диол, 1-монопалмитин, 5α-холест-2-

        ен, холестрол, 5α-холест-3-ен, 5α-холестан-3β-ол зэрэг бодис зонхилон

        агуулагдаж байна.


        Хүдрийн заарын үйлчлэгч бодис болох мусконы 2,4-

        динитрофенилгидразины урвалжтай урвалд орох тохиромжтой нөхцөлийг

        тогтоож, тоо хэмжээг тодорхойлох аргыг боловсруулан баталгаажуулав. Урвал
        явуулах тохиромжтой нөхцөл: катализатор: этанол, хлортустөрөгчийн хүчил,

        мускон ба 2,4-динитрофенилгидразины молийн харьцаа: 300 ба түүнээс дээш

        дахин их, тохиромжтой хугацаа: 20 ба түүнээс дээш минут, температур: 60-70°С.
        Хүчлийн концентраци, хугацаа, температур зэрэг гол нөлөөлөгч хүчин зүйлсийг

        эгц огтлолцлын төлөвлөлтийн аргаар судлан урвал явуулах хамгийн

        тохиромжтой нөхцөлийг температур: 65°С, орчин: хлортустөрөгчийн хүчил-усгүй
        этанол (1.25мл:98.75мл), урвал явуулах хугацаа: 30 минут болохыг тогтоов.

        Дээрх нөхцөлд стандарт мусконы 0.04-30.0 мкг/мл концентрацитай уусмал

        шугаман хамааралтай байж, хамаарлын коэффициент R=0.999 байв. Буцаамж
        чанар 97.47-101.53%, харьцангуй стандарт хазайлт нь 0.53-1.33% байв. Аргын

        нарийвчлал, давтагдах болон тогтвортой чанарын харьцангуй стандарт хазайлт

        0.75-1.60%, хамгийн бага илрүүлэх концентраци 0.44 мкг/мл, хамгийн бага

        тодорхойлогдох концентраци 1.33 мкг/мл болохыг тогтоов. Боловсруулж,
        баталгаажуулсан аргаар хүдрийн зааранд агуулагдах мусконы хэмжээ

        0.31±0.005% болохыг тогтоосон ба хүдрийн заарын чийглэг 24.88±0.85%, үнслэг

        2.62±0.32%, агаартан нян, хөгц мөөгөнцөр илрээгүй.

        Дүгнэлт: Монголд оронд гаршуулсан болон зэрлэг хүдрийн заарын химийн
        найрлага ойролцоо, стероидын төрлийн бодисыг зонхилон агуулж байна.

        Хүдрийн заарын түүхий эдийн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг

        боловсруулан батлуулав.
        Түлхүүр үг: Хүдрийн заар, мускон, стандартчилал, ӨИШХ
   673   674   675   676   677   678   679   680   681   682   683