Page 662 - GreenChemistry2023 Emhetgel
P. 662

Зураг 5. Яйцо орос тахианы өндөгний хальсны эрдэс элементүүдийн EDS-ийн үр дүн

        Зураг 5 - д Яйцо орос өндөгний хальсны EDS  - ийн шинжилгээний үр дүнгээс харахад хамгийн өндөр
        пиктэй илэрсэн кальци – 82.8%, фосфор – 11.0%, магни  - 4.5% байгаа нь тухайн дээжинд кальци,
        магнийн  корбанат,  фосфат  зонхилсон  найрлагатай  болохыг  харуулж  байна.  Харин  орос  өндөгний
        дээжинд иод агуулагдаагүй байна.




















                               Зураг 6.  Иоджуулсан чанасан (UJ4) өндөгний SEM  - ийн бүтцийн зураг

                Зураг 6 -д 120, 500, 1000 дахин өсгөсөн иоджуулсан чанасан өндөгний хальсны SEM – ийн бүтцийн
        зургаас харахад бага зэргийн хагарал, ан цавуудтай, жигд жижиг нүх сүвүүдтэй, гадаргуугийн жижиг
        хэсгүүдийн  хоорондын  зай  их,  салсан,  хөндий  хэсгүүдтэй,  жижиг  хэсгүүд  нь  зууван  дугуй,  мөлгөр
        бүтэцтэй харагдаж байгаа нь түүнд агуулагдах эрдсийн бүтцэнд өөрчлөлт орсон гэж үзэж байна. Энэ
        нь тухайн дээжийг чанаж боловсруулсантай холбоотой гарсан өөрчлөлт юм.



















                       Зураг 7. Иоджуулсан чанасан өндөгний хальсны  эрдэс элементүүдийн EDS - ийн үр дүн
        Зураг 7 - д  харахад иоджуулсан чанасан өндөгний хальсны эрдэс элементийн EDS -  ийн  үр дүнд
        хамгийн өндөр пик илэрсэн кальци – 72.6%, фосфор – 18.1%, магни – 3.7%, иод – 2.6% агуулагдаж
        байгаа нь бусад дээжтэй адил голлох агуулга нь кальци, фосфор, магни бөгөөд чанаж
        боловсруулахад баяжуулсан иодын хэмжээ алдагдаагүй байна гэж үзлээ.

        Судалгаанд  авсан  Баян,  Яйцо,  Иоджуулсан  өндөгний  хальсны  эрдэс  элементийн  агуулгыг  дараах
        хүснэгтээр нэгтгэн харуулав.
   657   658   659   660   661   662   663   664   665   666   667