Page 283 - GreenChemistry2023 Emhetgel
P. 283
2.6. "Хүнд машин механизмын дулаан солилцуурт удаж барьцалдсан бохирдол, тосыг Прайм
260, Прайм 810 угаалгын бодис хэрэглэн арилгаж цэвэрлэсэн шийдэл, түүнийг амьдралд
нэвтрүүлсэн нь" Н.Пүрэвбаатар, Т.Солонго, Маригоулд Девелопмент ХХК
2
Н.Пүрэвбаатар , Т.Солонго
1
2
1 Маригоулд Девелопмент ХХК-ийн захирал, Маригоулд Девелопмент ХХК-ийн менежер
Хураангуй: Сүүлийн үеийн дэвшилтэт, солонгосын Прайм 260, Прайм 810 гэдэг угаалгын бодисуудыг хамт хэрэглэн хүнд
машин механизмын дулаан солилцуурыг угааж цэвэрлэж дэвшилтэт сайн үр дүнд хүрсэн. Дулааны үйлчлэлд удаан хугацаанд
орж дагтаршиж барьцалдсан бохирдол шороо, тосыг 100% арилгасан. Оновчтой, сайн шийдлийг олж чадлаа. Техникийн
засвар үйлчилгээний практик хэрэглээнд амжилттай нэвтэрсэн.
Прайм 260-ын 4-8%, Прайм 810-ын 4-7% тус тус агуулсан усан уусмалаар зориулалтын ваннд дулаан солилцуурыг 12 цаг
угааcны үр дүнд түүний бохирдол шороо, тос 100% арилсан. Уг дулаан солилцуурын овор хэмжээ нь 160 см урт, 35 см
диаметртэй, зэс гуурсан элементүүдээс тогтдог.
Энэхүү технологийг нэвтрүүлснээр, урьд нь олон төрлийн угаалга цэвэрлэгээний бодис агшиглаж байсан боловч гүйцэт
цэвэрлэж чадахгүйн дээр удаан хугацаа зарцуулдаг байсан асуудлын шийдлийг олж, харьцангуй бага хугацаанд дулаан
солилцуурыг 100% угааж цэвэрлэдэг болсон. Ингэснээр угаалтын ажлын бүтээмжийг дээшлүүлж, хүнд машин механизмын
сул зогсолтыг 20% бууруулсан.
Урьд нь хэрэглэж байсан өөр угаалгын бодис угаалтын процессын явцад эвгүй үнэртэй, хүний толгой өвтгөдөг байсан бол
энэхүү Прайм 260, Прайм 810 угаалгын бодисууд нь эвгүй үнэргүй, хүний толгой өвтгөхгүй байгааг нь ажлын явцад практик
дээр тодорхойллоо.
Түлхүүр үгс: Прайм 260, Прайм 810, угаалгын нунтаг, угаалгын шингэн, дулаан солилцуур, удаж дагтаршиж барьцалдсан
бохирдол шороо, тос; дулааны үйлчлэлд дагтаршиж барьцалдсан бохирдол шороо, тос; оновчтой сайн шийдэл.
Үндэслэл, асуудал
Дулаан солилцуур нь удаж дагтаршсан, мөн дулааны үйлчлэлд орж барьцалдсан шороо, тостой тул
угааж цэвэрлэхэд хэцүү, бохирдол гүйцэт арилдаггүй, түүнчлэн цэвэрлэх процесст удаан хугацаа
зарцуулдаг байсан. Гүйцэт цэвэрлэж чаддаггүй байсан учраас машин механизмд суурилуулж
ажиллуулах засвар хоорондын ашиглалтын хугацаа богино байсан. Мөн үйлдвэрлэлийн зориулалттай,
машин механизмын тосны бохирдлыг угааж цэвэрлэдэг олон янзын бодисоор угаадаг байсан боловч
гүйцэт цэвэрлэж чаддаггүй, мөн зарим бодисыг хэрэглэхэд угаалтын процессын явцад эвгүй үнэр
гарах, хүний толгой өвдөх зэрэг дутагдалтай байсан.
Зорилго
Маригоулд Девелопмент ХХК-ийн сүүлийн үеийн дэвшилтэт, солонгосын Прайм 260, Прайм 810 гэдэг
угаалгын бодис ашиглан
• дулаан солилцуурыг бүрэн сайн угааж цэвэрлэж,
• угаалтын хугацааг богиносгож,
• Тасгийн угаалтын ажлын бүтээмжийг дээшлүүлж,
• Хүнд машин механизмын сул зогсолтыг бууруулах,
• асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилготой.
Туршилтын ажлын аргачлал
Дулаан солилцуурыг Прайм 260, Прайм 810 угаалгын бодисын усан уусмалаар халаагууртай ваннд 12
цаг угаасан. Прайм 260-ын 4-8%, Прайм 810-ын 4-7% тус тус агуулсан усан уусмалаар угаасан. Дулаан
солилцуур угаах халуун ванн нь цахилгаан халаагууртай. Түүний ажлын багтаамж 640 л. Усан
уусмалыг асгах цорготой.