Page 280 - GreenChemistry2023 Emhetgel
P. 280

нэмэгдүүлэхэд  зуухны шатаалтын  горим  өөрчлөгдөхгүй  ч  чулуунцарын  физик  механик  шинж  чанар
        буурна. Иймд судалгааны ажлын үр дүнгээр шаварлаг түүхий эдийн оронд 4% хүртэл уг үнсийг нэмж,
        ханалтын итгэлцүүр ХИ=0.92±0.01, силикатын модуль n=2.37±0.05, хөнгөнцагааны модуль 1.10±0.02
        бүхий  чанарын  шаардлага  хангасан  чулуунцарыг  таван  толгой  ордын  түлшээр  шатааж,    зуухныг
        горимыг  тогтвортой  хадгалан  үйлдвэрлэх  боломжтойг  тогтоолоо.  Лабораторийн  нөхцөлд  судалгаа
        хийхэд шахмал түлшийг 10% хүртэл болон Амгалан ДСЦ-ын үнсийг 6% хүртэл нэмэхэд чулуунцарын
        шинж чанар буурах зүй тогтол ажиглагдаагүйг дурьдах хэрэгтэй.
        Чулуунцарын  фазын  анализыг  рентген  фазын  анализаар  тогтоосон  ба  зураг  3,4-оор  зарим
        чулуунцарын рентгенограммын үр дүнг харуулав.























                   Зураг 3. 8% шахмал түлшний үнс агуулсан                                    Зураг 4. 4% Амгалан ДСЦ-ын үнс агуулсан
              түүхий хольцоос үүссэн чулуунцарын рентгенограмм        түүхий хольцоос үүссэн чулуунцарын рентгенограмм
        Бүх дээжинд шахмал түлшний үнстэй чулуунцарын алитын фазын үүсэлт нь Амгалан ДСЦ-ын үнстэй
        чулуунцартай  харьцуулахад  илүү байсан.  Үүссэн  чулуунцаруудын  хувийн цацраг  идэвхийн хэмжээг
        тодорхойлсон  үр  дүн  хүснэгт-8-аас  үзэхэд  MNS3091:2008  стандартын  шаардлага  хангаж  байгааг
        тогтоосон.
                                                   Хүснэгт-8. Үүсэн чулуунцаруудын цацраг идэвхийн шинжилгээний үр дүн
                   Шинжилсэн үзүүлэлтийн нэр,                                         4% Амгалан ДСЦ-ын үнстэй
         Д/Д            Хэмих нэгж: Бк/кг        8% шахмал түлшний үнстэй чулуунцар           чулуунцар
          1    К-40                                            202±26                          166±20
          2    Ra-226                                           49±5                            27±3
          3    Th-232                                           26±3                            12±2
          4    Радийн эквивалент                                 99                              56

        Цемент үйлдвэрлэхэд “идэвхит эрдэс нэмэлтээр” ашиглан туршисан ажлын үр дүн.
        Шахмал  түлшний  үнсний  шатаалтаас  гарах  жингийн  хорогдол  MNS974:2008,  эзэлхүүний  өөрчлөлт
        MNS6927:2021  стандартуудын  шаардлагыг  хангахгүй  тул  цементийн  эрдэс  нэмэлтээр  хэрэглэх
        боломжгүй.  Харин  Амгалан  ДСЦ-ын  үнсийг  цементийн  үйлдвэрт  эрдэс  нэмэлтээр  ашиглахын  тулд
        MNS5875:2008  стандартын  дагуу  туршилтын  ажлыг  гүйцэтгэсэн.  Туршилтын  үр  дүнд  статик
        боловсруулалт  хийж  Стьюдентийн  шалгуурыг  тооцоолоход  t=18.6  байгаа  нь  уг  нэмэлт  нь  бат  бэх,
        барьцалдаж  дуусах  хугацаа,  ус  тэсвэрлэлтийн  шаардлагыг  болон  MNS3927:2015  стандартын  бүх
        шаардлагыг бүрэн хангаж байна. Амгалан ДСЦ-ын үнсийг 5-40% хүртэл нэмж, үнсэн нэмэлттэй цемент
        үйлдвэрлэсэн үр дүнг хүснэгт 10-аар үзүүлэв. Үр дүнгээс харахад Амгалан ДСЦ-ын үнс нь цементийн
        идэвхит эрдэс нэмэлтийн бүх зүй тогтолоор цементийн физик механик шинж чанарт нөлөөлж байна.
        Үнсний  хэмжээг  нэмэгдүүлэхэд  цементийн  барьцалдаж  эхлэх  дуусах  хугацаа,  хэвийн  өтгөрөлт,
        нунтаглалтын хэмжээ нэмэгдэж, бат бэх шууд хамааралтай багасаж байна. Бүх цемент эзэлхүүний
        өөрчлөлтгүй  байв.  Туршилтын  бүх  үр  дүн  MNS974:2008  стандартын  шаардлагыг  хангасан.
        Үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд тээрмийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, ган бөмбөлөгт тээрэмд нунтаглагч
        биесд чулуунцар наалдан агрегацид орохоос сэргийлж байсан нь давуу талтай байна. 20% хүртэл
        нэмж  ОРС42.5  ангийн,  40%  хүртэл  нэмж  PFS32.5  ангийн  цемент  үйлдвэрлэж  болохыг  тогтоолоо.
        ОРС42.5 ангийн цемент үйлдвэрлэхэд усны орцыг нэмэгдүүлж, барьцалдаж эхлэх, дуусах хугацаа их
        байгаа нь бетон зуурмаг үйлдвэрлэхэд тохиромжтой биш байж болно. Иймд Амгалан ДСЦ-ын үнсийг
        нэмэлтээр  ашиглан  үйлдвэрлэсэн  цементийг  бетон  зуурмагийн  үйлдвэрт  нийлүүлэхдээ  харилцан
        тохиролцох  шаардлагатай.  Бусад  хийц  эдлэхүүний  үйлдвэрлэлд  ашиглахад  ямар  нэг  бэрхшээл
   275   276   277   278   279   280   281   282   283   284   285