Page 276 - GreenChemistry2023 Emhetgel
P. 276
2.5. "Шахмал түлшний болон Амгалангийн дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг
цементийн үйлдвэрлэлд хэрэглэх боломжийн судалгаа" О.Адъяа, "Налгар түшиг” ХХК
1
Зохиогч Оюунсайханы Адъяа
1 Налгар түшиг” ХХК-ийн Ерөнхий инженер, Монгол улсын зөвлөх инженер
Хураангуй:
Шахмал түлшний болон Амгалан ДЦС-ын хаягдал үнснүүдийг цементийн үйлдвэрт шаварлаг түүхий эдийн оронд болон
цементийн бүрэлдэхүүнд чулуунцарын орцыг бууруулах гэсэн 2 чиглэлээр судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Шахмал
түлшний үнсийг шаварлаг түүхий эдийн оронд 2-10% хүртэл, Амгалан ДСЦ-ын үнсийг 2-6% хүртэл нэмж, хуурай аргын богино
эргэх зууханд туршилт судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Үүнээс шахмал түлшний үнсийг 8% хүртэл, Амгалан ДСЦ-ын үнсийг
4% хүртэл шаврыг орлуулж, ХИ=0.95±0.01 ба ХИ=0.92±0.01 үед n=2.40±0.05, p=1.10±0.02 модуль бүхий чулуунцар
үйлдвэрлэхэд зуухны шатаалтын горим, үүссэн чулуунцарын хими-эрдсийн найрлага, физик механик шинж чанарт өөрчлөлт
орохгүй. Шахмал түлшний үнсний дутуу шаталт, эзэлхүүний жигд өөрчлөлттөй байдлаас шалтгаалан цементийн эрдэс
нэмэлтээр хэрэглэхэд тохиромжгүй. Амгалан ДСЦ-ын үнсийг ОРС42.5 ангийн цементэнд 20% хүртэл нэмэхэд физик механик
шинж чанарт стандартын хүрээнд өөрчлөлт гарахгүй. Үйлдвэрлэлийн хувьд тээрмийн хүчин чадал нэмэгдэх, нунтаглалт
сайжрах давуу талтай. Гэхдээ түүгээр үйлдвэрлэсэн цементийн бэхжих хугацаа удааширах, зуурах усны хэмжээ нэмэгдэх нь
бетон үйлдвэрлэгчидын хувьд таатай биш юм. Иймд хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн үйлдвэрлэгч Амгалан ДСЦ-ын үнсийг
тохируулан хэрэглэх шаардлагатай. РFS32.5 ангийн цементэнд 40% хүртэл нэмж, замын цементээр бэхжүүлсэн сууринд
хэрэглэх цемент, өрлөг, шавардлагын цемент үйлдвэрлэх бүрэн боломжтой ба эдийн засаг, экологийн өндөр үр ашигтай
байна. Үйлдвэрлэсэн чулуунцар, цементийн цацраг идэвхийн хэмжээ нь 42-99 Бк/кг хооронд байгаа нь стандартанд нийцсэн
үзүүлэлт юм.
Түлхүүр үг: Үнс, шавар, чулуунцар, шатаалтын горим, эрдэс нэмэлт, цемент
Оршил
2022 оны байдлаар Улаанбаатар хотод шахмал түлшний үнснээс 200,000 тонн орчим, Амгалан
дулааны цахилгаан станцын үнс 22,000 тн орчим хуурай, нунтаг байдлаар хаягдаж байгаа нь
хэрэглээний оновчлолыг яаралтай шийдвэрлэхээс гадна цементийн үйлдвэрлэлд шууд хэрэглэх
боломжийг нээж өгсөнөөр энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болсон юм. ДЦС-ын дэгдэмхий үнс
(fly ash) болон шааргыг (bottom ash) цементийн үйлдвэрт идэвхит эрдэс нэмэлтээр болон бусад
барилгын материалын үйлдвэрт ашиглах боломжийн тухай судалгааны ажлыг манай орны болон
дэлхийн дахинд 1930 оноос эхлүүлж, практикт нэвтэрсэн юм [1,2,3,4]. Харин чулуунцар үйлдвэрлэх
түүхий хольцод шаварлаг нэмэлтийн оронд хэрэглэх судалгааны ажлууд сүүлийн үед эрчимтэй
хийгдэж байгаа ч үйлдвэрлэлд нэвтэрсэн үр дүн бага байна. Лабораторийн нөхцөлд ДСЦ-ын дэгдэмхий
үнсийг шаварлаг түүхий эдийг орлуулан шатаасан LSF=0.98 модуль бүхий чулуунцарын хими, эрдсийн
найрлага нь “Holcium-Serbia” үйлдвэрийн чулуунцартай ойролцоо байсан нь уг үнсээр “альтернатив”
түүхий хольц үйлдвэрлэн ашиглах боломж байна гэж үзсэн [5]. ДСЦ-ын шааргыг шаварлаг түүхий
эдийн оронд 3-12% хүртэл ХИ=0.90±0.01, n=2.6 ± 0.1, p=1.5 ± 0.1 модультай чулуунцар үйлдвэрлэхэд
шингэн фазын тоо хэмжээг нэмэгдүүлж, үнсний агуулга түүхий хольцод нэмэгдэх тусам зуурах усны
хэмжээ харьцангуйгаар багасч, эхний үеийн бэхжилт нэмэгдэж, 28 хоногийн бат бэх буурч байсан байна
[6]. Цементийн чулуунцар үйлдвэрлэхэд үнсийг түүхий хольцын бүрэлдэхүүн хэсэг болгон ашиглах нь
байгалийн түүхий эдийг орлуулахаас гадна портланд цементийн чулуунцар үүсэх температурыг
бууруулахад эерэгээр нөлөөлнө гэсэн дүгнэлтэд зарим эрдэмтэд хүрсэн [7]. Шахмал түлшний үнсийг
судалсан ажлууд, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үр дүнгийн тухай мэдээлэл одоохондоо манай улсад бага
байна.
Судалгааны арга зүй
Түүхий эдүүдийн химийн шинжилгээг рентген флуоресценцийн тоон шинжилгээний аргачлал (XRF),
нойтон химийн шинжилгээний MNS ISO GB/T19000-ISO9000, MNS975-2002 стандарт аргачлалаар,
физик шинж чанарыг MNS6927:2021, MNS3927:2015, MNS976:2008, MNS5875:2008 cтандартын
аргачлалаар, эрдсийн анализыг рентген фазын шинжилгээ (XRD) аргачлалаар тус тус тодорхойлов.
Үйлдвэрлэлийн туршилтыг урьдчилан циклон дулаан солилцуулагч бүхий Ø2.2х35 м-ийн урттай эргэх
зууханд хийж гүйцэтгэсэн.
Судалгааны үр дүн
Түүхий эдүүд
Судалгааны ажилд хэрэглэх шохойн чулууг Төв аймгийн Эрдэнэ суманд орших Шохой цагаан булаг
ордоос, шаврыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Налайх ордоос, төмрийн хүдрийг Дархан уул аймгийн