Page 281 - GreenChemistry2023 Emhetgel
P. 281
гарахгүй. PFS32.5 ангийн цемент үйлдвэрлэн зам, өргийн зориулалттай цемент, бага маркийн бетон
зуурмаг үйлдвэрлэх бүрэн боломжтой байна. 20% нэмэлттэй ОРС42.5 ангийн цементийн хувийн
цацраг идэвхийн тун 42 Бк/кг, 40% нэмэлттэй PFS32.5 ангийн цементэнд 70 Бк/кг байгаа нь
MNS974:2008 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна.
Хүснэгт-10. Үйлдвэрлэсэн цементийн физик механик шинж чанарын судалгаа
Цементийн найрлага Барьцалдах Физик механик шинж чанар
Чулуунцарын хэмжээ, % Гөлтгөнийн хэмжээ, % Амгалан ДСЦ-ийн үнсний хэмжээ, % Эхлэх Дуусах Эзэлхүүний жигд бус өөрчлөлт, мм Хэвийн өтгөрөлт, мл Гулзайлт Шахалт Нунтаглалт, %
Шахалт гулзайлтын бат бэх,
Д/Д хугацаа, минут МПа
28
3
3
28
1 95 5 0 60 120 0.2 26.0 4.5 9.5 31.9 49.8 6.0
2 90 5 5 83 166 0.3 27.2 4.2 9.2 29.8 48.7 3.8
3 85 5 10 120 240 0.1 27.8 3.9 9.0 28.4 46.2 3.0
4 80 5 15 150 250 0.6 29.0 3.5 8.6 26.6 44.5 3.6
5 75 5 20 180 260 0.9 29.4 3.0 8.2 24.9 43.0 3.0
6 70 5 25 180 280 0.2 29.8 2.9 7.6 18.1 35.6 3.4
7 65 5 30 210 290 0.6 33.3 2.7 6.4 16.5 34.8 3.3
8 55 5 40 220 300 0.8 34.8 2.6 5.5 10.1 33.7 2.0
Дүгнэлт
1. Шахмал түшний үнс болон Амгалангийн ДСЦ-ын үнсний хуурай төлөв байдал болон химийн
найрлага нь цементийн үйлдвэрт хэрэглэх шаварлаг түүхий эдийн найрлагатай ойролцоо байгаа нь
түүнийг шаврын орлуулан ашиглах боломжийг харуулж байна. Үнснүүдийн цацраг идэвхийн болон
хүнд хортой элементүүдийн агуулга нь стандартын шаардлага хангана.
2. Шахмал түлшний үнсийг 8%-иас дээш шаврын оронд хэрэглэвэл түүнд агуулагдах хүхрийн
ангидридын хэмжээ нь эргэх зууханд дэгдэж, бөмбөлөг үүсгэн шатаалтын горимыг алдагдуулж
байна. Гэхдээ бусад хэрэглэх түүхий эдүүдийн SO3-ийн хэмжээнээс хамаарч энэ хувийг нэмэгдүүлж
болох юм. Шахмал түлшний үнсийг зохимжтой хэмжээнд ашигласнаар нүүрсний зарцуулалтыг
бууруулж, шатаалтын горимыг алдагдуулахгүйгээр өндөр чанартай чулуунцар үйлдвэрлэх бүрэн
боломжтой. Харин цементийн идэвхит эрдэс нэмэлтээр ашиглах боломжгүй.
3. Амгалангийн ДСЦ-ын үнсний урвалын идэвхи багатай анортит, силиминат эрдсүүдийн агуулга
өндөр болон хэт нарийн ширхэглэлтэй хэсгүүд нь хийгээр зөөвөрлөгдөн материалын ялгарлыг
үүсгэн шатаалтын горимыг алдагдуулж буйгаас шалтгаалан 4%-иас хэтрүүлэхгүй шаврын оронд
ашиглан алитлаг чулуунцар үйлдвэрлэх боломжтой. Мөн 42.5 ба 32.5 ангийн цемент үйлдвэрлэх
идэвхит эрдэс нэмэлтийн шаардлагыг бүрэн хангаж байна.
4. Манай улсын 4 том цементийн үйлдвэр, 2 бага оврын үйлдвэрүүд нь хамгийн багадаа 2 сая тонн
чулуунцар үйлдвэрлэхийн тулд 3,3 сая тонн түүхий хольц үйлдвэрлэдэг. Түүхий хольцын шаварлаг
түүхий эд, нам титрийн шохойн чулууны 8%-ийг нь шахмал түлшээр орлуулан ашиглахад багадаа
264,000 тонн болно. Үнсийг иргэд ангилан ялгах, түүнийг үйлдвэрлэгчидэд хүргэх төрийн бодлого,
зохицуулалт хийж чадвал Улаанбаатар хот хог хаягдлынхаа 50%-ийг цементийн үнэт түүхий эд
болгон хувиргах боломж байна.
5. Монгол улсын цементийн үйлдвэрлэл 3 сая тонн байхаар авч үзээд Амгалангийн ДСЦ-ын үнсийг
зөвхөн цементийн идэвхит эрдэс нэмэлтээр хэрэглэхэд нийт цементийн 0.6% болж байгаа уг үнсийг
ямар ч хаягдалгүй үйлдвэрүүд ашиглах бүрэн боломж байна. Гагцхүү Амгалан ДСЦ-ийн үнс
цементийн үйлдвэрүүдийн сул зогсолтын үетэй таарч их хэмжээгээр гарч байгаа нь үйлдвэрүүд
хэрэглэх боломжийг багасгаж байгаа тул нөөцийн сав сууриулуулах ажлыг уг станц хийх хэрэгтэй.
6. Цаашид бусад дулааны цахилгаан станцуудын шааргыг /bottom ash/ цементийн үйлдвэрт
ашиглахад тохиромжтой хуурай төлөвт шилжүүлэх ажлыг зохион байгуулж чадвал ногоон хот болох
боломж ойрхон байна.
Ашигласан ном зүй
1. R. A. Helmuth. Fly Ash in Cement and Concrete,1997.
2. Ж. Тэмүүжин, Нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээ, Улаанбаатар:
"Никель Декель"ХХК, 2017.